92 сая төгрөгөө буцаан авах юмсан

Тийм учраас захиргааны шүүхэд хандаад байгаагаа сэтгүүлчдэд мэдээлж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаярыг шүүхэд шилжүүлэхээр болоод байгаа аж. Дуудлага худалдаанд оролцон таван компаниас ялалт байгуулсан Дэлгэр интернейшнл групп нь хуулийнд заасаны дагуу 14 хоногийн дотор дуудлагаар амалсан 92 сая төгрөгөө шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл Нийслэлийн газрын алба газар эзэмших захирамжаа гаргаж өгөхгүй байгаа аж. Төлсөн 92 сая төгрөгөө буцаан авах хүсэлт Дэлгэр интернейшнл групп гаргасан боловч буцааж өгөх боломжгүй гэсэн хариулт өгдөг байна.

Дэлгэр интернейшнл группын менежер В.Төгсбаяр газрын асуудлаар ийнхүү ярьж байна.үideo1Өнөөдрийг хүртэл газрын бичиг авч чадаагүйгээс болж дуудлага худалдаагаар авсан газар дээр барих орон сууцна барилгын ажил нь саатсан байна. Энэ хохиролын хэмжээг тооцвол 40-50 саяд хүрээд байгаа аж. Хуулийн дагуу дуудлага худалдаанд оролцоод худалдаж авсан газараа ашиглаж чадахгүй өдий хүрч байгааг төрийн албан хаагчийн хүнд суртал гэж үзэхээс өөр яах ч юм билээ.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button