Хорвоогийн хүмүүс юу цуглуулдаг вэ?

Шуудангийн маркаас эхлээд чүдэнзний хайрцаг, амтат дарс, аман хуур, бэхийн сав, бяцхан ном, эртний эдлэл, энгэрийн тэмдэг цуглуулдаг ихэс дээдэс, эзэн хаад, соёл урлаг, спортын одод, эрдэмтэн мэргэд, эгэл жирийн ард зэрэг 400 шахам цуглуулагч, ховор нандин олон цуглуулгын тухай та энэ номноос унших боломжтой юм байна. Мөн хувь хүний цуглуулгаас эхтэй дэлхийд алдартай музей, цуглуулгын ертөнцийн элдэв сонин зэрэг хэд хэдэн бүлэг бүхий энэхүү номд Монголын шилдэг 16 цуглуулагчийн тухай ярилцлага, тэмдэглэл оржээ.

Интерном номын их дэлгүүрт маргааш өдрийн 14 цагт нэгэн өвөрмөц номын нээлт, үзэсгэлэнтэйгээ хамт гарах гэж байна. Хорвоогийн хүмүүс юу цуглуулдаг вэ? энэхүү номын худалдаанд гарч буй үнэ нь 5 мянган төгрөг юм байна. Ямартай ч маргааш болох номын нээлтэнд та очсоноор сонирхолтой цуглуулгын хэсгээс сонирхож түүний талаар болон хэн юу цуглуулдгийг мэдэхийг хүсвэл интер номыг зорих хэрэг гарах нь ээ.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button