Жилд 25.000 залуус их дээд сургууль төгсдөг

Тэгвэл эдгээр залуусын хувьд иргэнийхээ үүргийн хүлээж, эх орон нийгэмийнхээ хөгжилд хэрхэн хөрөнгө оруулах нь тэдний хийж буй ажилаас ихээхэн шалтгаалдаг байна. Иймээс тэдний сонгож бйу мэргэжли амьдралд ихээр нөлөөлдөг гэдгийг хэлүүлэх юун. Хүн сонирхоогүй зүйлдээ амжилт гаргаж чаддаггүй шүү дээ. Харин энэ асуудал одоо ч хүндэвтэр асуудал хэвээр байсаар…

ЕБС-ыг төгсөөд ямар мэргэжил сонгохоо мэдэхгүйгээр эуэг эхийнхээ хүслээр аль нэг сургууль д ордог. Орсон хойноо үлгэн салган дөрвөн жилийг ардаа үдсэн хойноо, эзэзмшсэн мэргэжлээсээ тэс ондоо ажлын талбарын сонгох нь бий. Тэгвэл энэ тал дээр тус болхуйц нэгэн арга хэмжээг Хөдөлмөрийн бирж болон Залуучуудын хөгжлийн Полиси төвөөс санаачлан Хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Хүн болгон үүнд оролцох боломжтой бөгөөд хүссэн мэргэжлээрээ хүссэн ажилдаа орох боломжийг энд олгоно. Тухайлбал, хүн болгон дээд мэргэжил эзэмших албагүй бөгөөд эндээс мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдптэй танилцан, үсчин, гоо сайханч, нийтийн хоол гэх мэтийн дагалдах мэргэжлийг эзэмших зэрэг олон байгууллагуудтай танилцаж болно.

Хөдөлмөрийн бирж байгуулан, мэдээллийн төв зохион байгуулах талаар ийн ярьж байна

үideo1

Мөн энэ жилийн хөдөлмөрийн яармаг өнгөрсөн жилүүдийнхээс олон төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоу байгаагаараа онцлогтой гэсэн.

НЗДТГ-аас 2007 оныг шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх жил болгож зарласаны хүрээнд тус үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 250.000 ажлын байранд зуучлах ажээ. Жил болгон дотоодын ихидээд сургуулийг 150.000 оюутан их дээд сургуульд сурдаг байна. Энэ жил 29576 оюутан төгсөх ба үүнээс Эдийн засагч мэргэжлээр 6559, Хууль эрхзүйч мэргэжлээр 4031, Техник технологийн чиглэлээр 5544, Анагаах ухааны чигэлэлээр 2086, Гадаад хэлээр 3123, Биеийн тамираар 388, Нийгэм, улс төрийн чиглэлээр 2950, Байгаль орчны чиглэлээр 574, Аялал жуулчлалын мэргэжлээр 788, Урлагийн чиглэлээр 788, Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн 2476 бэлтгэгдэж төгсч байна. Нийт төгсөгчдийн 63.8 хувь буюу 18902 нь эмэгтэй байгаагаас үзвэл их сургуулийн боловсрол эзэмших асуудал эмэгтэйчүүдийн дунд өндөр байгааг харуулж байна.

Яамртай жил болгон төгсч буй 25.000 гаруй залуусын хэдлэн хувь нь мэргэжлээрээ ажилладаг нь тодорхой юм. Иймээс тус хөдөлмөрийн яармагт хүрэлцэн очиж, өөрийг тань хайж байгаа буй албан байгууллагатай танилцан, өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулах болможтой боллоо.

/Оллоо.МН/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button