МАХН-г түүхийн хөрснөөс арчих хэрэгтэй

Тус фронтоос МАХН, МАСЗХ-ыг тараах 6 үндэслэлийг гаргаж, үүгээрээ маргааш буюу 3 сарын 21-ний өдрөөс өглөөний 10 цагаас эхлэн сарын турш ард нийтийн санал асуулгыг явуулах болсноо зарлалаа.

Шударга иргэдийн фронтоос МАХН болон МАСЗХ-г үе үеийн хийж байсан харгислалынх нь төлөө түүхийн хуудаснаас арчих ёстой хэмээн хатуухан байр суурь баримталсан. Өнөөдөр үүсээд байгаа нийгмийн нөхцөл байдалд МАХН 100 хувь биш ч гэсэн ихэнх хувиар буруутай гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ энэ асуудалд МАХН-ыг дэмжигч 160.000 гаруй мянган иргэнийг буруутгахыг хүсээгүй, харин ч тэднийг хуурч буй намынх нь үнэн нүүр царайг харуулахыг хүсч байгаа гэсэн.

Тус фронтоос МАХН, МАСЗХ-г тараах үндэслэлийг ард түмэнд сонордуулж байна.

1. Бүхэл бүтэн намын дуирдах зөвлөлийн гишүүн ньт төрийн албан хаагчийн амийг бүрэлгэсэн

2. Хадгаламж банкны 14.2 тэрбум төгрөг болох ард түмний хөрөнгийг луйвардаж авсан

3. ХЗХ-ны 66 тэрбум төгрөгийг луйварчингуудтай нийлж авчихаад, жил хагсын нүүр үзэхэд хохирогчдын хохиролыг барагдуулаагүй

4. Өнгөрсөн зууны хамгийн том хар зүйь болох хэлмэгдүүлэлтийг явуулж, олон олон хүний өрийг эмтэлсэн нүгэлт хэрэгтээ одоо хүртэл уучлалт гуйгаагүй

5. Намынхаа хууль бус санхүүжилттэй гэдгийг хүлээн зөвшөөрч, саанхүүгээ ил болгоогүй

6. Ард түмний хөрөнгийг луйвардах ажлыг гардан хийж, авилгалыг цэцэглүүлэсэн гэжээ.

Дээрх үндэслэлүүдээ ард түмний санал асуулгын гол сэдэв болгохоор зорьж байгаа ба сарын турш үүнд санад өгсөн байдлыг өргөн барьж дээрх асуудлыг нэг мөр болгоно хэмээн амаллаа.

Өнөөдөр үүсээд байгаа нийгмийн бухимдлыг тайван замаар шийдэхийн оронд заавал үүнийг нь улам өөгшүүлэн, ард иргэдээрээ тоглож байгаа хэмээн үзсэн. Мөн ХЗХ-ны гэгдэх 20 дамдуурсан хоршооны 9.000 хохирогч, түүний цаана бор хоногийг арай ядан гэтэлгэж байгаа 130.000 хүний өмнө хариуцлага хүлээх ёстой байтлаа одоо хүртэл чимээгүй байгаа нь тэднийг үл тоосон хэрэг болоод байгаа. Энэ тал дээр санал бодлоо нэгтгэн тэмцэхийг ардл түмэндээ уриалсан.

/Оллоо.МН/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button