ЕБС-ийг төгсөгчдөөс авах шалгалтын хуваарь

2006-2007 онд ЕБС-ийн төгсөгчдийн бүртгэл хоёрдугаар сарын нэгнээс эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Шалгалт зургаадугаар сарын наймны өдөр улс орон даяар зэрэг эхэлнэ. Ирэх 6-р сарын 08-нд 14-15 цаг 20 минут хүртэл монгол улсын түүх, 16 цаг 30 минутас 17 цаг 50 минутын хооронд орос хэл, 6-р сарын 09-нд 8 цаг 30 минутаас 9 цаг 50 минутад газар зүй, 11-12 цаг 20 минут хүртэл математик, 14-15 цаг 20 минутад англи хэл, 16 цаг 30 минутаас 17 цаг 50 минут хүртэл биологийн шалгалт авах юм.

Харин 6-р сарын 10-нд 8 цаг 30 минутаас 9 цаг 50 минутад хими 11-12 цаг 20 минутад нийгмийн тухай мэдлэг, 14-15 цаг 20 минутад монгол хэл, 16 цаг 30 минутаас 17 цаг 50 минут хүртэл физикийн шалгалтыг тус тус авах юм байна. Зургадугаар сарын 11-24-ны хооронд дүнг гаргах, оноог мэдээлэх, батламж хуудас хэвлэх онооны жагсаалт гаргах ажил хийж гүйцэтгэх аж. Улс орон даяар нэг шалгалтын хураамж 3500, батламжны үнэ 500 төгрөг байх аж.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button