Хөдөлмөрийн яармаг ажилд зуучилна

Өдөрлөг 21 -22-ны өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно. Энэ өдөрлөгт Нийслэлийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн бирж, Нийслэлийн ҮЭ-ийн холбооны Хөдөлмөрт Зуучлах төв, Мэргэжил сургалтын төв, ажил олгогч эздийн нэгдсэн холбоо оролцож, ажил идэвхтэй хайж байгаа иргэдийг ажлын байранд зуучлах аж. Энэ үеэр Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан Энэ онд 29576 оюутан их дээд сургууль төгсөнө. Эдгээр оюутныг ажлын байртай болгох шаардлагатай байна. Тиймээс Монгол Улс цаашид хөдөлмөрийн нэгдсэн биржтэй болох хэрэгтэй. Ингэжчадвал ажлын байргүй хүн байхгүй болно хэмээн онцолсон. Үүнээс гадна Монголын оюутны холбооноос 2007 оныг Оюутны хөдөлмөр эрхлэлтийгдэмжихжил болгон зарласан. Энэ хүрээнд оюутан залуусыг хичээлийн бус, чөлөөт цагаар нь хөдөлмөр эрхлүүлэх, төгсөгчдийг мэргэжлийнх нь дагуу ажилд зуучлахад анхаарна. Яармагийн үеэр 250 гаруй оюутныг зуучилж ажлын байртай болгохыг зорьж байна. Мөн их дээд сургуулийн удирдлагад оюутнаа оролцуулахыг хүссэн албан бичиг илгээсэн гэдгээ хэлсэн.

Харин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Энэ өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд ирж өөрт тохирох ажлын байр олно гэдэгт итгэлтэй байна. Өмнө нь энэ яармагийг хоёр газар хамтран зохион байгуулдаг байсан бол энэ жил олон төрийн бус байгууллага нэмэгдэж цар хүрээгээ тэлсэн. Тэр хэрээр ч ажил олгогч байгууллага олноор оролцоно гэлээ.

Харин Залуучуудын хөгжлийн Полиси төв-ийн захирал Д.Оюунцэцэг дүлий, хэлгүй иргэдийг ажилд авах сонирхол ажил олгогч эздэд байдаг. Ялангуяа барилга, оёдлын салбарт энгийн иргэдээс илүү, хөгжлийн бэрхшээл¬тэй иргэд чадварлаг ажилладагтай холбоотои гэсэн сонирхолтой судалгааны дүн танилцуулсан. Мөн өнгөрсөнжил 10 мянга орчим хүнийг ажлын байраар хангасан. Энэ онд илүү олон хүнийг ажлын байртай болгохоор төлөвлөснөөр дурьдаж байв.

Өдөрлөгт ажил олгогч байгууллага бүр хүний нөөцийн хоёр ажилтан оролцуулан захиалгат ажлын байрыг иргэдэд танилцуулан, байгууллагатай нь холбон зуучилж өгнө. Мөн Хаан банк-наас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн талаар зөвлөгөө өгч, мэдээллээр хангах, зээлд хамрагдахыг хүссэн иргэд аж ахуйн

нэгжид зээл олгоход дэмжлэг үзүүлэх гэнэ. Үүнээс гадна 10 мянган хүн хамарсан ажлын байрны эрэлт нийлүүлэлтийн судалгаа хийгдэхээр болсон. Энэ судалгаа өмнө нь зөвхөн эрэлт талаас хийгддэг байжээ.

Өдөрлөгийн онцлог нь иргэдэд радио сургалт явуулан, ажилд орохдоо хэнтэй яаж мэндлэхээс эхлээд гадаад дотоод дүр төрхөө хэрхэн бүрдүүлэх талаар сургалт явуулах аж. Тиймээс ч дүүргийн удирдлагаар ахлуулсан 40 хүний бүрэлдэхүүнтэй комисс гарган ажиллуулж байгаа. 2006 онд хөдөл¬мөрийн биржэд бүртгэлтэй 6107 хүн байсан бол энэ он гарсаар 6023 хүн бүртгүүлсэн. Эдгээр хүмүүсийг яармагт идэвхтэй оролцохыгурьж байсан. Мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын талаар мэдээлэл хийгдэж залууст мэргэжлээ зөв сонгоход нь туслах гэнэ. Ингэснээр залуус төгсөөд ажлын байраар шууд хангагдах боломжтой. Яармагийн үйл явцыг хоёр цаг тутамд авч хэвлэлээр мэдээлэн өдөрлөгийн төгсгөлд амжилттай оролцсон байгууллагыг шалгаруулж урамшуулах аж.

(Нийгмийн толь 065/157)

А.ЭНХТҮВШИН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button