ОХУ-д ял сонссон монгол цэрэг ирсэн үү

Хэдийгээр ял эдэлж буй хүн батлан даалтаар гарах хууль эрх зүйн үндэсгүй ч эх сурвалж дээрх мэдээллийг баталсан. Уншигчид санаж байгаа бол жил гаруйн өмнө Увс аймгийн хилийн заставт гурван цэрэг монгол даргаа буудаж хөнөөгөөд хил даван зугатсан хэрэг гарсан билээ. Гэвч тэд ОХУ-ын хил давмагцаа баригдаж, тус улсын хуулийн зүйл ангиар эрүү үүсэн шалгагдсан юм.

Тухайн үед Монголын талаас тэднийгбуцаан шилжүүлэх хүсэлт тавьж байсан хэдий ч Оросын зүгээс эрс няцаасан хариу өгчээ. Учир нь тэдэнд зэвсэглэж улсын хил зөрчсөн гэх зүйл ангиар эрүү үүегэж, мөн улсын хил нэвтэрснийхээ хойно өдүүлсэн хэргийг нь хавсаргасан ажээ. Бид ОХУ тэднийг хуулийн дагуу хэр¬хэн шийтгэснийг тодрууллаа. Нэгэнд нь дөрвөн жилийн ял, үпдеэн хоёрт нь гурван жилийн ял оноосон гэнэ. Саяхан ОХУ-ын Тува улсын шоронд нэг нь ялаа эдэлж байгаа. Харин хоёрыг нь цааш улсын гүн рүү ачсан гэх мэдээлэл дуулдсан. Тэгвэл энэ бүхнээс нэгэн асуулт урган гарна. Монгол даргаа хөнөөгөөд харийн хил даван зугтсан хэрэгтнүүдийг ОХУ-ын хуулиар шийтгэн, тэндээ.ял эдлүүлж буй нь хэр зохистой бол оо. Бүр нарийндаа ярьвал тэд зөв-хөн ОХУ-ыг зэвеэгтэйгээр зөрчөөгүй, Монгол Улсын хилийгч мөн адил зөрчсөн үйлдэлтэй биш үү.

Үүнд Улаангом хотын сум дундын шүүх ямар байр суурьтай байна вэ. Монголын тал иргэдтэйгээ холбогдох энэхүү хэргийг дахин авч хэлэлцэж, ял эдлүүлэх эсэхийг сонирхсон юм. Хуульчдын үзэж буйгаар энэ тохиолдолд Монголын тал гэмтхэрэгтнээ ОХУ-аас шаардан хүлээж авах ёстой байсан гэнэ. Хоёр улсын хооронд хилийн уулзалт гэж болдог. Ийм уулзалтаар туе тусын улсын хил давсан мал, оргуул босуулаа солилцдог зарчимтай. Тиймээс даргаа хөнөөсөн гурван цэргийн хувьд ч энэ зарчим үйлчлэхэд буруудах зүйлгүй ажээ. Тэд Оросын шоронд ял эдлэх шаардлагагүй. Гэхдээ хуульчид нэг зүйлийг онцлов. Энэ нь ОХУ-ын шүүхээс дээрх гурван залууд даргаа хөнөөсөн хзрэгт нь ял шийтгээгүй, зэвсэглэсэн байдлаар хил зөрчсөнийх нь төлөө ялласан учраас л тийм хөнгөн ял оноосон хэрэг гэв.

Өөрөөр хэлбэл, тэдгээр залуу Орост ялаа эдэлснийхээ дараа Монголд хүний амь нас хөнөөсөн хэрэгтээ ял шийтгүүлэх учиртай гэнэ. Бүр тодруулбал, тэднийг удахгүй ОХУ-ын зүгээс манай хилийн цэрэгт хүлээлгэж өгнө. Ингээд тэд Монголын хил давсан, цэргээс оргосон, зэвсэг хэрэглэсэн, хүн алсан гэх мэт зүйчлэлээр нутаггаа дахин ял эдэлнэ гэсэн үг. Гэхдээ ОХУ-д шийтгэгдсэн байдлыг харгалзаж үзэх нь дамжиггүй.

Гэтэл эх сурвалжийн мэдээлэл баттай бол гэмт хэрэгтнүүдийн нэг нь эх орондоо ирчихээд, Улаангом хотын гудамжаар эрх чөлөөтэй сэлгүүцэж явааг юу гэж ойлгох вэ. Хэрвээ өнөөгийн бодит байдлаас ургуулан сэтгэвэл тун ч хачирхалтай хэрэг явдал өрнөх боломжтой мэтээр төсөөлөгдөж байна. Хэн нэг нь Монголдоо хүний амь хохироочихоод гадаадад оргон гарч болдог. Харин үүнийхээ дараа харийн нутагт хүн алсны төлөөх шийтгэлийг бус, хил зөрчсөнийхөө хариуд хариуцлага хүлээгээд өнгөрдөг. Ингээд хэдэн жилийн дараа хэрэг хуучирсны хойно эх нутагтаа гэм зэмгүйн бардам нүүртэй хөл тавьж болдог. Ийм л жишиг хэвшчих гээгүй байгаа даа.

(Нийгмийн толь 065/157)

А.НЯМ-ӨЛЗИЙ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button