Б. Батсайхан Төсвийн мөнгө буруу зарцуулж

Байлдааны зориулалттай нисдэг тэрэг ийн осолдсоноор тус яам агаарын хөлөггүй болж, багагүй дуулиан дэгдсэн юм. Харин Хилийн цэргийн 0151-р ангид яг ийм загварын онгоц бий хэмээн салбарын сайд олныг тайтгаруулахыг хичээсэн. Тэгвэл нь энэ нь Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдлийн онгоц ажээ. Иргэдийг төөрөгдүүлж, сэтгүүлчдийг буруутгах гэсэн МИ-8-ын ослын эргэн тойронд буруу, зөв гэсэн олон маргаан үүсээд байна. Энэ асуудлаар Зэвсэгт хүчинд иргэнип хяналт тавих чиг үүрэг бүхий Батлан хамгаалах салбар ба иргэний нийгэм төв -ийн гүйцэтгэх захирал Б.Батсайхантай ярилцлаа.

-МИ-8 осолдсон тухай та най төв ямар байр суурьтай байна вэ?

-Юуны өмнө Батлан хамгаалах яамны харьяан дахь ганц нисдэг тэрэг унаж, осолдсон ноцтой аваар болсонд үнэхээр харамсч байна. Энэ бол цэвэр сахилга, хариуцлага алдагдсан, ажлаа хууль дүрмийн дагуу хийдэггүйн хор уршиг юм.

-Зарим хүний албан тушаалыг бууруулах зэрэг арга хэмжээ авсан байгаа. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд яаран сандран зарим хүмүүст арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэсэн нь энэ асуудлыг нэг мөр шийдсэн гэсэн үг биш юм. Осол аваартай холбогдож буй албан тушаалтнуудыг хараад байх нь ээ жинхэнэ хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь уснаас хуурай гарчихлаа. Харин мөрөөрөө ажил, үүргээ гүйцэтгээд явж байсан энгийн ажилтнууд үйлийг нь үүрээд үлдэж байна.

-Таныхаар бол хэн хариуцлага хүлээх ёстой байсан гэж?

-Улсад өдий төдий хохирол учирчихаад байна. Юуны өмнө Батлан хамгаалахын сайд М.Сономпил, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Ц.Тогоо, УИХ-ын гишүүн Ц.Батаа нар гол хариуцлагыг хүлээх ёстой.

-Нисдэг тэрэгний ослыг шинжлэн шалгаж, гэм буруутай этгээдийг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаанд танайх оролцож байгаа юу?

-Үгүй. Уг нь иргэний төлөөлөл болгож оруулж байвал зүгээрл байгаа юм. БХЯ, ЗХЖШ-аас томилогдсон уг ослыг шалгах ажлын хэсэг нийгэмд худал мэдээлэл цацаж, биднийг доромжилж, биднээр даажигнаж байна шүү дээ. Нисдэг тэргэнд ямарнэгюм тохиолдоогүй зөвхөн ослын буулт хийсэн гэж хэлсэн. Бодит байдал дээр юуных нь ослын буулт байхав дээ. Сүйрпийя өмнөх том хэмжээний осол гарчихаад байна. Дашрамд хэлэхэд, БХЯ-наас томилогдсон уг ослыг шалгах ажлын хэсгийг ахалсан хүн нь урлагийнхан шиг энд тэнд ил байдаг албан тушаалтан биш. Үүнийг өөрөө болон томилсон хүмүүс нь мэдмээр юм. Хэвлэл мэдээллийн та нар сайн ажилласан тулдаа л үүнийг нь ил болголоо. Тэгээгүй бол дараад өнгөрөх нь. ЗХ-ний нэгэн ангийн захирагч Ю.Содов гэж хүнд эвдэрсэн онгоцыг яаралтай ач гэсэн үүргийг өгсөн байна лээ.

-Нисдэг тэрэгний ослыг шалгах комисст Нис-лэг, техникийг шинжлэн шалгах алба ороогүй. Цэргийн асуудал учраас өорсдөө шийднэ гэсэн байна лээ. Тэгэхээр иргэний нисэх бай гаагүй юм шиг. Гэтэл даатгалтай байсан гэхээр тиим ч юм шиг. Энэ өр нь юу болоод байна вэ?

-Улсын нисэхийн тухай хуулийн аравдугаар зүйлийн 10.5-д Улсын агаарын хөлгөөр арилжааны нислэг үйлдэх бол Иргэний нисэхийн хуулийг баримтална гэж заасан байгаа. Гэвч энэ онгоц арилжааны нислэг хийх эрхгүй. Даатгалын тухайд арилжааны нислэгт байдаг ойлголт болохоос байлдааны зэвсэг, техникт байдаг асуудал биш. Үнэхээр иргэний нислэг байсан юм бол тэр Нислэг, техникийг шинжлэн шалгах алба шийдвэр, дүгнэлт гарах эрх хэмжээтэй оролцох ёстой. Булавч бултайна гэгчээр МИ-8-ын асуудал үнэхээр гажуудал бүхнийг харуулсан үйл явдал болж байна.

-Нисдэг тэрэг осолдсон явдал маш ээдрээтэй байна. Арилжааны нислэг хийж явсан ч юм шиг. Арилжааны нислэг хийх зөвшөөрөлгүй байсан гэхээр онцгой үүргээ гүйцэтгэж явсан ч юм шиг болоод. Тэгэхээр энэ онгоц арилжааны нислэг хийх эрхтэй юу?

-МИ-8 арилжааны нислэг хийж болохгүй. Зөвшөөрөл ч байхгүй. Онцгой үед, ямар ч тохиолдолд байнга бэлэн байх ёстой. Энэ бол бизнес биш улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү дээ. Харин хэвлэл, мэдээллийнхэн хүчтэй ажиллаж чадсанаар асуудлыг ил болгож чадсан. Уг нисдэг тэрэг арилжааны нислэг үйлдэх ёсгүй нь нэгэнт тодорхой болж, Батлан хамгаалах яамныхан яаж ажиллаж байсан нь илчлэгдлээ.

МИАТ, Тэнгэрийн улаач, Хангарьд гээд иргэний зориулалтын олон компани байна. УИХ-ын гишүүн Ц.Батаа яагаад тийшээ хандаагүй юм бэ. Зөвхөн тусгай зориулалтын нислэгт л бэлэн байх ёстой нисдэг тэргийгонцолсон нь анхаарал татаж байгаа юм. Төлсөн гээд байгаа 5000 ам.доллар, хонууд өнжүүдээр явсан цаг хугацаа хоёр яагаад ч авцалдахгүй байна л даа. Нэг цаг нь 1400 ам.доллар гэсэн. Үүний зөрүүг хэн төлөх болж байна гээд олон асуулт гарч байна. Холбогдох байгууллага нь шалгаж тогтоох биз.

-Мөн МИ-8 даатгагдсан гэх асуудал яригдаад байгаа. Байлдааны зориулалттай зэвсэг, техник даатгагддаг юм уу?

-Үгүй. Харин Батлан хамгаалах яамныхан төсвийн мөнгийг буруу зарцуулж, даатгалд их хэмжээний мөнгө зарцуулсан хууль буе ажиллагаа нь үүгээр илэрлээ.

-М.Сономпил сайд ярихдаа уг онгоцыг даатгуулсан тул хохирлыг даатгалын компани барагдуулна гэж яриад бай¬гаа. Үнэхээр даатгуулсан юм уу гээд бид сонирхож үзсэн л дээ. Гэтэл энэ нь тийм ч тодорхой биш бай¬на лээ. Харин ч байлдааны зориулалттай зэвсэг техник даатгагдаггүйг мэдсэн?

-Ер нь цэрэг арми гэдэг орлого биш зарлата гаргадаг. Үндэсний аюулгүй байдлын асуудал учир ингэхээс ч өөр арга байхгүй. Байлдааны зориулалттай зэвсэг, техникийн хохирол улсын л алдагдал болно гэсэн үг. Харин энд маш ноцтой асуудал гарч ирж таарлаа. Даатгуулах ёсгүй онгоцыг хэн нэгэн өндөр албан тушаалтны шийдвэрээр төсвийн мөнгө болох 580 гаруй сая төгрөгийг зориулалтын бус зүйлд зарцуулжээ. Хууль бус энэ даатгал нь асуудлыг бүр ч ноцтой болгож байна. Энэ их мөнгө хаашаа оров. Эдгээрийг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай.

-Хэдэн хүнд арга хэмжээ авсан болоод энэ хэргийг түргэн хаах сонирхол байгаа нь илт ажиглагдаж байна. Харин Ерөнхийлөгч нягтлан шалгаж арга хэмжээ авах талаар Засгийн газарт үүрэг өглөө.

-Зуд ирвэл хуц ухна даа гэж үг бий. Харин одоо хурга ишгэндээ л тусдаг болсон юм шиг байна. Арга хэмжээ авахуулсан зарим нэг хүнийг би мэднэ л дээ. Бямбажав генерал агаарын цэр¬гийн командлагч мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ хүн онгоц нисгэх шийдвэр гаргасан хүн нь биш шүү дээ. Энэ эрх зөвхөн сайд М.Со-номпил, генарал Ц.Тогоод л хадгалагдаж байгаа. Гэтэл энэ хоёр нь ослын үед бид байгаагүй гэдгээр хариуцлагаас мултрах гээд ч бай¬гаа юм шиг байдал ажиглагдаж байна л даа. Харин ерөнхийлөгчийн хувьд цаг алдалгүй зөв шийдвэр гаргасан. Ерөнхий командлагчийнхаа хувьд ийм том хэрэг тарьчихаад байгаа хүмүүстэй чинь хариуцлага тооцохоос яах вэ дээ. Яг үнэндээ бол Ерөнхий сайд М.Энхболдоос эхлээд ха¬риуцлага хүлээх ёстой. Кабинетийн нэг гишүүн нь армиа үндсэнд нь явгалчихлаа. Тухайлбал, энэ хүндээ ямар арга хэмжээ авах гэж байна вэ. Хэний толгойг авах вэ? гэж доошоо харах биш, өөрсдийгөө хар гэж хэлмээр байна. Ер нь М.Энхболдын Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллаж чадахаа байсан нь илт болсон зүйл шүү дээ. Нэг бол танхай анархи хүмүүс бужигнуулаад байдаг. Мөрөөрөө ажил үүргээ биелүүлээд явж байгаа хүмүүст арга хэмжээ авсан явдлыг шударга биш зүйл гэжүзэж байна. Сонинд гарсан материалаас харахад нислэгийн маршрутыгөөрчлөх үүргийг М.Сономпил сайд өөрөө өгсөн байгаа. Тэгэхээр гол буруутан нь тодорхой юм биш үү? Харин нисгэгч нарын мэргэжлийн ур чадвар өндөр тулдаа хүний амь нас эрсэдсэнгүй.

-Улсын нисэхийн тухай хуульд заасанчлан Улсын нисэхийн багц дүрмийг батлаагүйгээс ийм явдал боллоо хэмээн мэргэжилтнүүд үзсэн байна лээ. Энэ хэр бодитой алдаа вэ?

-М.Сономпил сайд зарим асуудлыг ялгаж салгаж ойлгохгүй байх шиг. Сонинд өгсөн ярилцлагадаа 2003 онд батлагдсан Иргэний нисэхийн тухай хуульд заасан нисэхийн багц дүрмийг батлахаар бид яаралтай ажилдаа орсон гэсэн байна лээ. Гэтэл Иргэний нисэхийн тухай хууль 1999 онд батлагдсан. Энэ хуулийн нислэгийн аюулгүй ажиллагааны багц дүрмийг тухайн үед Иргэний нисэхийн ерөнхий газар бааталсан. Харин Улсын нисэхийн тухай хууль нь 2003 онд батлагдсан ч хийгдэх ёстой байсан Улсын аюулгүй ажиллагааны багц дүрмийг батлаагүй байсан нь Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний гарцаагүй алдаа нь юм. Сайд хоёр хуулийг хольж яриад байна л даа.

-Онгоцонд байлдааны буу авч явсан, үнэг буудсан гээд олон ноцтой зүйл тогтоогдоод буй. Тэд хаанаас энэ буу, сумыг авч орсон юм бол?

-Энд дахиад л сахилга хариуцлагын асуудал сөхөгдөнө. УИХ-ын гишүүн Ц.Батаа ямар зан авир гаргаж байгааг бид цөмөөрөө харсан. Юу ч яриад нэмэргүй хүн байна лээ. Дуртай ч дургуй ч бидний л сонголт. Дараагийнх дээр нь анхаарна биз дээ. Нисэх буудлынхан тагнуулын байгууллагын шалгалтад унаж бөөн шуугиан болоод удаагүй байгаа. Энэ шалгалт ямар ч дохио өгөөгүйн жишээ боллоо гэж үзэж байна. Онгоцонд яаж буу, сум авч орсныг нь хууль хяналтын байгууллага тогтоох байх л даа.

Татвар төлөгч бид нар мөнгөө өгч л байгаа бол зэвсэгт хүчиндээ хяналт тавьж байх ёстой. Бидний мөнгийг хэрхэн зарцуулж байгааг нь анхааралтай харж байх учиртай. Би энд нэг жишээ хэлье. БХЯ-ны газрын дарга Коля гэдэг хүн улсынхаа нэрийг л зөв хэлж чадахгүй байна гээд бод доо. Монгол Улсыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс гээд хүмүүст яриа хийхдээ хэлээд байсан байгаа юм. Татвар төлөгч бид мэдлэг боловсролоор дульхан тохиолдлын ийм хүмүүсийг цалинжуулах гэж мөнгөө өгөөгүй нь тодорхой. Зүй нь уг албан тушаалд тэнцэх хүн нь очих ёстой биз дээ. Энэ бүхэн чинь иргэний хяналтад хамаарах юм л даа.

-Та сахилга, хариуцлага гэж нэлээд хэллээ. БХЯ харин ч хамгийн сайн сахилга, дэг журамтай байх ёстой газар. Сул байгаа нь ажиглагдсан тул танай бай гууллагын ажил их байгаа юм биш үү?

-Уг нь тийм л дээ. Зэвсэгт хүчин бол онцгой салбар, алхам бүр нь хариуцлага байдаг. Энэ шалгуураар авч үзвэл алдах учиргүй юм. Болж бүтэж буй олон зүйл бий. Бүхнийг бас харлуулж болохгүй. Гэхдээ алдаа дутагдлыг дор бүр нь засаад явах ёстой л доо. Харин энэ тал дээр л доголдоод байна уу даа гэж харагдаж байна.

Ер нь МИ-8 осолдсоноор Монголын батлан хамгаалах салбар ямар хэмжээнд ажиллаж байгааг олон талаас нь, давхар харууллаа. Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн үрэн таран хийж байгааг хар даа. Сүүдэртэй олон зүйлийг нь ил болгож байна. Батлан хамгаалах салбарын төсөвт хэрэгтэй хэрэггүй юманд цацаад байдаг ил үүдээ гарсан нэг ч төгрөггүй. Гэтэл өнөөгийн удирдлага нь ажил үйлс бүтэмжтэй, бүх зүйл сайн гэсэн зөвхөн магтаалын үгэнд л дуртай болж.

-Онгоцны хар хайрцгийг Москвад аваачиж уншуулна гэсэн. Тийшээ явсан үгүй нь мэдэгдэхгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа гэдгээр их зүйл нууцлагдаж байна. Хэтэрхий удааж, хэргийг нуршуулж байгаад ямар нэгэн байдлаар сэм дарах гэж байгаа юм биш биз?

-Уг нь хар хайрцаг тийм хол явах шаардлагагүй баймаар юм. МИ-8 төрлийн нисдэг тэрэгний үндсэн үйлдвэр энүүхэн ойрхон, Улаан-Үд хотод байна. Тэнд л бүх зүйлийг нь тодруулаад өгнө шүү дээ. Хар хайрцаг нь эвдрээгүй тул тэнд тогтоолгох бүрэн боломжтой.

(Нийгмийн толь 065/157)

Б.БЯМБА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button