Японы засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тухай

Энэ төсөл нь Монгол Улсын Засгийн газар, арилжааны банкуудаас Монгол улсын хувийн хэвшил, ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгжид үзүүлэх дунд ба урт хугацааны зээлийн үйлчилгээг хөгжүүлэх, хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Хөгжлийн энэ зорилтыг хангах үүднээс

• шаардлага хангасан хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих, урт хугацаатай зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх;

• төсөлд оролцогч арилжааны банкуудын байгууллагын чадавхийг тэргүүлэх ач холбогдолтой чиглэлд нь дээшлүүлэх

• Монголбанкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг мөрдүүлэх, хяналт шалгалтыг бэхжүүлэх. Мөн түүнчлэн Хоёр үе шаттай зээлийн төсөл нь байгаль орчныг хамгаалах давхар зорилготойгоор хэрэгжих юм. Төсөлд Голомт банк, Зоос банк, Капитрон банк , ХААН банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк гэсэн 6 банк зуучлагч санхүүгийн байгууллагын үүрэгтэй оролцоно.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх төсөл

Жижиг, дунд аж ахуйн нэгжид олгох зээлийн нийт хэмжээ 25 сая ам.доллар бөгөөд нэг аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ нь тухайн компаний зээлийн эрэлт хэрэгцээнээс хамаарна. Зээлийг эргэн төлөх хугацаа 3-10 жил байна. Дэд төслийн нийт өртгийн 20-иос багагүй хувийг зээлдэгч өөрийн хөрөнгөөс гаргах бөгөөд төсөл нь техник технологийн ба арилжаа, санхүүгийн хувьд найдвартай, эрүүл ахуй, аюулгүй байдал, нүүлгэн шилжүүлэлт, байгаль орчныг хамгаалах стандартад нийцсэн, 13-н хувиас доошгүй хөрөнгө оруулалтын өгөөжийн үзүүлэлттэй байна.

Байгаль орчныг хамгаалах төсөл

Байгаль орчныг хамгаалах чиглэлийн төслийг зээлийн хүрээнд санхүүжүүлэн хэрэгжүүлэх нь зээлийг Япон Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцлөөр авах боломжийг нэмэгдүүлсэн бөгөөд жижиг, дунд аж ахуйн нэгжид олгох нийт зээлийн хэмжээ (25 сая ам.доллар)-ний 5 сая ам.долларыг байгаль орчныг хамгаалах чиглэлийн төслийг санхүүжүүлэхэд зориулна. Тухайн байгаль орчныг хамгаалах төсөлд зээл олгох эсэх, зээлийн нөхцөл зэргийг жижиг, дунд аж ахуйн нэгжид олгох зээлтэй адил зуучлагч банкууд шийдвэрлэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button