Гаалийн Баатарын журмын нөхөддөө хаягласан захидлын эх хувь байна

Мөнгөн дүнгээрээ 124 тэрбум төгрөг авлигачдын өвөрт шингээсэн бололтой. Наанаа Х.Баатараар дамжсан боловч цаагуураа МАХН-ын авлигачдын чирсэн лай ланчиг Монголын ард түмэнд наад зах нь 120 тэрбум төгрөгийн хохирол авчирчээ. Зарим баттай эх сурвалж, мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол МАХН-ын данс тийш гаалиас 20-иод тэрбум төгрөг урссан гэдэг.

Гэтэл даарин дээр давс гэгчийн үлгэрээр гаалийн Баатарын жухрмын нөхөддөө бичсэн захидалын сургийг Шударга иргэдийн фронтын тэргүүн Арслан задалж, шуугиан тарьсан. Харин энэ захидал нэлээн хүнийг одоогийн баян тансаг амьдралаас нь салгах байсан уу, ямартай ч Гаалийн Баатар бичээгүй хэмээнд гүрийсээр байгаа. Бодвол журмын нөхөд нь боломжийн зүйлийг амалж, амыг нь тагласан биз.

Гэхдээ л энэ захидал үнэхээр үнэн үү гэдэг асуудалд хэн хэний оюуныг өвтгөж байгаа нь гарцаагүй. Тэгвэл Шударга иргэдийн фронтоос энэ захидал үнэн бодитой зүйл гэдгийг дахин баталлаа. Тус фронтын тэргүүн Арслангийн мэдэгдсэнээр Сонин хэвлэлүүдэр тараагдасан тэр захидал яахын аргагүй үнэн бодитой зүйл юмаа. Гэхдээ ямар аргаар яаж миний гарт ирснийг би нууцалж байна. Хэрвээ би эх сурвалжаа хэлэхээр болвол тэр үед бзх зүйлийн үнэн мөнийг олсон байх байх. гэсэн. Ямартай ч тус захидлын эх хувь надад байгаа гэж мэдэгдлээ.

Гаалийн Баатарын нэр дээрээс хүндэт журмын нөхөддөө хаягласан гэгдэн эзэнгүй болчихоод байгаа захидалдыг хүргье.

МАХН-ын дарга, Ерөнхий сайд М. Энхболд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С. Баяр танаа

Журмын нөхөр чинь шоронгоос та бүхэнд захидал бичиж байна. МАХН, намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хүнийг сонгуульд ялахад хувь нэмэр оруулж, намын төлөө явж байгаад жил шоронд тарчилж, гэмт хэрэг үйлдээгүй атлаа найман жилийн ял авлаа. Өөрийн намын Ерөнхийлөгч, засгийн газартай байгаад улс төрийн золиос боллоо. Надыг хэд хэдэн үйлдлээр буруутгаж ял өгсөн. Эдгээрийн мөнгө нь намын хандивт орсон болохоос миний карманд ороогүй шүү. Yүнд

Өвгөнхүүгээс сая төгрөг зээлээд буцааж өгөхөөр бүрдүүлж, /Дүүгээсээ аваад / байтал 65-р тойргийн сонгуульд 10-ыг өгөхөөр дутахаар нь нэмж 10 болгоод өгчихсөн. Дараа нь Өвгөнхүүд өгье гэж шийдсэн. Хоёр дахь үйлдэл нь байцаагчийн дарамтаас болж худал мэдүүлсэн гэсэн. Шүүх хурлын эцсийн үгэндээ Өвгөнхүү саяыг л зээлснээ / өгснөө/ хэлсэн. Д. Батболд, С. Банзрагч нарын хандивыг / 4 мян $, 2сая төг / Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зээлсэн өрөнд /Туушингийн Зоригт мэдүүлэг ч өгсөн, би болон Зоригт/ өгсөн. Нэгэнт л хандив болохоор намаас нотлох баримт /бичиг / авч шүүхэд өгсөн боловч авч үзээгүй. Б. Даваажав Ерөнхийлөгчийн сонгуульд 34 сая төгрөгийн хандив цуглуулж өгсөн.

Уг хандив нийт 75 сая төгрөгийг хандивт орсон. Цагдаагийнхан 81 сая төгрөг гэдгийг гаргаад тэд болон өмгөөлөгч байсан Болд /эрхгүй өм, ЭЦ-гийн гар хөл / бүх зүйлээ Баатар руу чих, тэр өнгөрсөн тэгээд даалтад гар гэхээр нь хандив дээрээ 30-ыг нэмээд /81 -д бариулах гэж / 64 сая гээд мэдүүлсэн байна гэнэ. Yүнээсээ буцсан. Шүүх хурал дээр хандив гэлгүй 30 сая нь санд /гаалийн хөгжлийн сан/ өгсөн гэж бас буруу зүтгэсэн. Нөгөө 30-аасаа буцсан. Яагаад үнэнийг нь хэлсэнгүй вэ гэхэд намын нэр бодоод тэгсэн гэсэн. Иймээс би Даваажаваас нэг ч төгрөгийн хахууль аваагүй шүү. УИХ-ын сонгуулийн хандивын талаар тоо хэлээгүй. 2004 онд эхлээд 199 сая, дараа нь Сугар, Гүррагчаа нарт зориулж намд 50 сая нийтдээ 249 зөвлөлөөс өгсөн үүргийн дагуу Сугар, Гүррагчаа нарт зориулж хүнээс зээлсэн 50 сая төгрөгийн хандивын ихэнх ч хандиваар эргүүлэн төлсөн, 5 сая-ыг нь одоо хүртэл төлж чадаагүй. 100 сая уншихдаа оныг хэлээгүй тул 2004-2005 онд гишүүд дэмжигчдээс цуглуулж өгсөн гээд тайлбарласан болно. 1000 хүнтэй гааль, бусад дэмжигчдээс гэж. УИХ-ын сонгуульд хандив цуглуулснаас гадна бичиг баримт боловсруулж, гурван тойрогт 20 гаруй хоног ажилласан. Ингээд намын төлөө зүтгэсээр ялтан боллоо. Найдлага тасарч байна. Ерөнхийлөгч, та бүхнээс эцсийн хүсэлт байна. Сая бид бодлогоор ял авсан. Шүүхийнхэн дээрээс бүгдийг ялла гэсэн гэдгийг найман сард л мэдэгдсэн. Энэ арай ч үгүй байх гэсэн чинь яг л үнэн байсан.Та бүхэн надаар болон миний найз Өвгөнхүү, бусад ажилтнаар золиос хийж яах вэ? Нийслэлээр давж заалдахад хэргийг хэрэгсэхгүй болгуулах, эсвэл заавал бодлогоор ял өгөх гээд байгаа бол 268-ын 1 болоод /Өвгөнхүүгээс авсан 1 сая төгрөгийн зээлд/ 1 жил хоригдсоныг бодолцоод эрх чөлөөтэй болгож өгөх бусад хүмүүс гарч л таарна. Хэрэв ингэхгүй бол миний тэвчээр алдагдлаа. Нэг жил гүрийж хэний ч нэрийг сэвтүүлээгүй. Ингэж шийдэхгүй, миний хувь заяагаар тоглох юм бол бүх асуудлыг нийслэлийн шүүх дээр задалж, хэвлэлээр цацна. Хэний хүнийг ажилд авсан байр, хандив болон томчуудын талаарх мэдээлэл. Энэ сүрдүүлэг биш. Үнэхээр үхмээр байна. Өөрөө идэж уусан бол өөр хэрэг. Одоо Ерөнхийлөгч, та нар ямар бодлого гаргана шүүх тэгж шийднэ. Бүх мэдээлэл найдвартай гарт бий.

Хариу хүссэн X. Баатар 2006-9-13. Гэжээ. Үнэхээр л ийм зүйл үнэхээр болсон бол олон олон хүний суудлын байрлал өөрчлөгдөх байх даа.

/Оллоо.МН/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button