Хүүхдийн мөнгөний төлөөх дажин

Тэнгэрхангай тааваараа тэтгэлэг авагчид ууртайхан

Ургахын улаан нарнаас урьтаж боссон болов уу гэмээр хориод хүн банк онгойхыг хүлээн зогсоно. Банк онгойход цаг 30 минут дутуу байлаа. Ажилдаа яарсан хэн нэгэн тэдний хажуугаар өнгөрөхдөө өнөөх л дуулиант мөнгөний дараалал гэдгийг ойлгосон янзтай ажрах ч үгүй явна. Тийм ээ, энэ бол төр засгаас хишиг авах гэсэн хүмүүний тэмцэл. Энэ дүр зураг Монгол Улсын өнцөг булан бүрт элдэв янзаар зурагдаж буй.

Нэг хөгшин хашлага дээр суучихсаи, хажууд нь хоёр нохой эрээлжилсэн олныг гайхсан мэт харна. Харин суүл хавиар зогссон бусгуй урдуур дараалал дайрагсдәд уцаарлангуй өндөр дуугаар Хөгшин залуугуй өдөржин зогсож байна, хүн урдуураа оруулахгуй шуу гэх нь хэдэнтээ сонсогдоно.

Цаг болж, банк онгойлоо. Яг тэр мөчид араас шахаж хүчтэй түлхэх нь бвеи шуугиан тарьж орхив. Хаалганы цаанаас хар хувцасгай өндөр залуу гарч ирснээ Тав таваар нь оруулна. Хаалга ууд эвдчих гээд байх хэрэггүй. Бичиг баримт чинь зөрчилгүй бол мөнгөө хурдан авах бол но гэв. Эхний таван хун бушуухан орох нь тэр. Цонхны цаанаас тэднийг ажихад эхнээсээ мөнгөө авч байгаа бололтой. Тэнд хүлээсэн олон хэдэн хором цуг зогссоных, хоорондоо ярилцаж ээлжээ хүлээнэ. Бичиг баримтаа тулгаж энэ чинь дутуу, тэр чинь болохгуй юм байна, хурдан яваад ир амжвал эргээд дараалалдаа ороорой гэж зөвлөлдөнө.

Мөнгө дуусахгүй

Дараалалд зогсож буй иргэдийн тоо тоймоо алдчихаад мөд шингэрэх янзгуй. Урьд нь хумуүс картын талх, гурил авах гэж бөөн бужигнаан түгжрээн болдог байлаа. Харин одоо бараг 100 метр дарааллан зогсож буй нь ч ажиглагдлаа. Зарим нь бүр мөнгөдуусчих вий гэсэн шиг ханийг ч, хаашаа ч хөдөлгөхгүй, хажуугаар гарсан хэн нэгнийг хардангуй харна. Тэгвэл мөнгө дуусна гэж үгүй гэнэ. Энэ тухай олон хүний хөлд дарагдсан, урдаа касс гэсэн хаяг тавьчихсан бүсгүй Та нар замбараатайхан шиг зогсооч. Мөнгөдуусчих гээд байгаа биш гэж учирлана, гуйна.

Шинээр дэвтэр нээлгэвэл өмнөх оны тэтгэлэгт хамрагдахгүй

Дэвтрээ нээлгэчихээд мөнгөө хэдэн cap аваагүй бол өнөөдөр та авч болно. Харин шинээр дэвтэр нээлгэн урьд оны тэтгэмжээ авна гэж бодож буй бол мөнгө олгогдохгүй гэдгийг санаарай.

Хаан банк хүүхэд бүрийг данстай болгоно

Хаан банкны салбараас хүүхдийнхээ тэтгэмжийг авдаг бол хадгаламжийн данс автоматаар нээх аж. Хадгаламж эзэмшигч өөрийн нэр дээр байгаа мөнгөө бэлнээр авах эсвэл хугацаатай, хугацаагүй хадгалуулах боломжтой. Гол нь дэвтэр дээрээ мөнгөө авсан эсэхээ заавал тэмдэглүүлэх хэрэгтэй. Өөр банкнаас мөнгө авдаг бол тухайн банкныхаа дансны дугаарыг хэлчихэд л ямар ч хүндрэл гарахгүй ажээ.

Урдуур оруулахад 1000 төгрөг

Эмэгтэйчүүд гэж нохойд барьдаг мод шиг хаана юу болно, тэнд зохицуулҗ зовж явдаг улс. Хүүхдийн мөнгө авах гэж дугаарласан олны ихэнх нь эмэгтэйчүүд, эмээ нар. Ажиглаад байх нээ хэдэн бор төгрөг аваад ахуй амьдралдаа нэмэрлэх гэж буй нь нүднээ илт. Энэ урт дарааллыг тэд өнөөдөр барж дуусах болов уу.

Мөнгө авсан, мөнгө авахаар дугаарлаж буй иргэдээс цөөн асуултад хариулт авлаа.

Б.БАЯРАА (Бага тойргийн Хаан банкны салбар)

-Өглөө хэдэн цагт ирсэн бэ?

-Долоон цагт. Гэрээсээ эрт гарсан. Гэтэл арваад хүн ирчихсэн зогсож байсан шүү. Сая л мөнгөө авлаа.

-Та Хэдэн хүүхэдтэй вэ?

-Манай хүүхдүүдийн нас өнгөрчихсөн. Зээгийнхээ мөнгө аваад явж байна.

-Танд цааргалалгүй өгчихөв үү?

-Аав ээж хоёр нь ажилтай. Тэгээд хорооноосоо бичиг хийлгэж байгаад авлаа.

-Мөнгийг нь та хамгийн түрүүнд хэнд өгөх вэ?

-Зээдээ нухаш л авч орно доо. Орой аав ээж нь ирээд яах юм мэдэхгүй. Зээ маань цэцэрлэгт явдаг. Хавар намрын пальтотой болгох гомсан, түүнииг нь л авч өгөх байх даа.

Ш.ЦЭНГЭЛ (Долдугаар амгийн сурагч)

-Өөрөө мөнгөө авч байхыг чинь харлаа. Мөнгөөрөө юу хийх гэж байна даа?

-Талыг нь эtжид, үлдсэнээр нь зах орж, өөртөө юм авна.

-Хадгаламжид хийхгүй байсан юм уу?

-5000 төгрөг үлдээсэн л дээ. Тэгж байгаад бага багаар нэмж хийнэ. Ер нь хадгаламжинд мөнгөө хийж байгаа хүмүүс байгаа юм уу. Бүгд л аваад байх шиг харагдсан.

М.БАЯСАА (Сансар дахь Хадгаламжийн банкны XX касс)

-Та мөнгөө авчихав уу?

-Үгүй ээ. Өглөө ёсөн цагт ирсэн. Энд 200 хол давсан хүн байсан байх аа.

-Мөнгөө аваад явахгүй яасан юм бэ?

-Өнөөдөр ч худлаа юм шиг байна даа. Ажил дээрээ очихгүй бол болохгуй нь. Гадаа зогссоор даарчихлаа. Бүтэн хоёр цаг дугаарлаж байж хорин алхам урагшилж байна.

-Урдуур хүүхэдтэй хүмүүс их орж байх шиг байна?

-Өлгийтэй хүүхэдтэй хүмүүсийг л оруулж байгаа. Урдуурх хумүүс дугаараа 1000 төгрөгөөр зарж байгаа сураг дуулдлаа. Мянгаар тогтохгүй биз. Хамгаалагчид бас мөнгө өгөөд ороод байх шиг.

-Яагаад удаж байгаа юм бол оо?

-Харин тийм ээ. Түрүүн компьютер нь цаг гаруй хугацаанд гацсан. Цайны цагаар хаагаагуй мөртлөө ерөөсөө ахихгүй юм.

(Нийгмийн толь 065/157)

Б.УРАНТУЯА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button