Саун, бассейн, халуун усны газрыг чанаржуулна

Түүнчлэн ийм газраас янз бүрийн халдварт өвчин гарах тохиолдол цөөнгүй. Ганц удаа саунд ороод гарсныхаа төлөө элдэв бусын арьсны харшил. усаар хүнд халдварладаг өвчтэй болдог.

Шалгалт хийж, шаардлага хангахгүй газрын үйл ажиллагааг хаадаг ч хэдэн сарын дараа дахин ажиллаад эхэлдэг аж. Ингэхдээ өмнөх дутагдлаа арилгадаггүй, зөвшөөрөл авдаггүй байна. Түүнчлэн ажилчид нь энэ чиглэлээр ажиллах ямар ч мэдлэг, чадвар, дадлага туршлага байдаггүй.

Иймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас саун, бассейн, халуун усны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүст сургалт зохион байгууллаа. Сургалтаар энэ чиглэлийн үйлчилгээний чанарын тухай дэлгэрэнгүй танилцуулж, эрүүл ахуйн болон үйлчилгээний шаардлага хангасан саун, бассейн, халуун усны газрыг нэмэгдүүлэх зорилготой аж.

Мөн тус газарт ажилладаг ажилчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцоход чиглэгджээ.

Сургалтад энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 60 гаруй хүн оролцов. Тэдэнд ДОХ/БЗДХ-ын тухай, тархалт, өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэх, Саун, бассейн, халууны усны газрын эрүүл ахуйн дэглэм алдагдахад гарах халдварт өвчин, түүний сэргийлэлт зэрэг сэдвээр Халдвар судлалын хяналтын байцаагч П.Төгсмаа лекц уншсан юм.

Харин Бассейн уены халдваргүйжилт, усаар дамжин халдварлах өвчлөлийн талаар сэдвээр Орчны эрүүл ахуйн улсын байцаагч Б.Байгалмаа илтгэл тавьж авч болох арга хэмжээний талаар танилцуулав. Энэ нь сургалтад хамрагсдад ихээхэн таалагдаж байлаа.

(Нийгмийн толь 065/157)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button