Харийнхны санаархсан монголын үүц

Монголчууд ядахдаа хадаас, гутлын дах мэтийгээ өөрсдөө үйлдвэрлэн хэрэглэдэг байхсан даа гэх халаглал тээсэн санаашралд автсаар он олныг элээв ээ. Улс орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагтай нийгэмд шилжин анхны шинэ үндсэн хуулиа баталж байхад Монгол Улс өөрийн шинэ үндэсний үйлдвэрлэгчтэй болох төлөвлөгөөнүүдээ гаргаж эхэлсэн. Энэхүү төлөвлөгөөний эхний шатанд Дарханы төмөрлөгийн үйлдвэр багтсан гэдэг. Монгол Улсын Засгийн газар 1990 онд 16 тогтоол гаргаж, түүний дараахан Японы засгийн газартай хамтран ажил¬лах гэрээ байгуулж Дархан уул аймагт төмөрлөг боловсруулах цоо шинэ үйлдвэр барих ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажил явсаар 1993-1994 онд Дархан уул аймагт Японы шинэ техник технологиор өвч тоноглосон аварга үйлдвэр сүндэрлэв. Жилдээ 100 мянган тонн төмөрлөг боловсруулах хүчин чадалтай тус үйлд¬вэр улсын төсөвт багагүй хувь нэмэр оруулдаг. Дарханд ажиллаж байгаа 10-яад томоохон үйлдвэрийн толгойд эднийх явж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллагсдын цалин хангамж 200-400 мянган төгрөгт хүрсэн гэнэ. Дархан хотын өмнө хэсгийг эзлэн байрласан үйлдвэрлэлийн раойнд амьдрал ёстой л бужигналх болжээ. Энэ орчимд ажиллах хүн хүчний тоо ч ирэх жилүүдэд улам ихээр нэмэгдэх бололтой. Монголын ирээдүйн үүц гэгдээд байгаа Төмөртэй, Төмөртолгойн ордыг ашиглаж, тус үйлдвэрт боловсруулаад эхэлбэл ажиллах

Хүчний орон тоо ч нэмэгдэнэ, улс оронд ч ихээхэн тус нэмэр өгнө гэдгийг олон хүн хэлж буй. 14 удаа шүүх хурлаар оруулж байж сая нэг юм Төмөртолгойн төмрийн хүдрийн ордыг ашиг¬лах зөвшөөрлийг Монголын төр гартаа оруулж авсан.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагууд одоо ордоо хэрхэн ашиглахаа төлөвлөж байна. Тэдний хэлж байгаагаар ойрын хугацаанд уурхай байгуулах ажлаа эрчимтэй явуулах юм байна. Дархан хотоос зүүн өмнө 40 километрт орших Төмөр толгойн хүдрийн ордыг энэ оноос эхлэн ашиглах замаар өн¬дөр цалинтай ажлын байр бий болгож, Дарханы төмөр¬лөгийн үйлдвэрийг түүxий эдээр хангаж орон нутгаа хөгжуулэх боломжтой гэсэн саналыг Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын ИТХ-ын тэргүүлэгчид хүчтэй гаргаж байсныг та бүхэн санах бизээ. Тухайн үед тэд хөрөнгө оруулагч хайж цаг алдалгүй, аймгийнхаа иргэдийн санаачлага, эд хөрөнгөнд тулгуурлан энэ ажлыг эхлуулж болно гэж байсан. Гэвч Төмөртолгойн гэх тэр аварга орд нь дарханчуудын гарт биш, БНХАУ-ын нэгэн компанид байлаа.

Гэхдээ саяхан Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хуралдаанаар БНХАУ-ын Хар мөрөн Монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай, кадастрын алба (ГУУКА)-нд холбогдох хэргийг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн. Хар мөрөн Монгол гэх Хятадын компани нь Спектриум НБГ компаниасуглицензийг 160 мянган ам.доллараар худалдаж авсан бөгөөд ГУУКА-ны төлөөлөгч Уг лицөнзийг тус компани хууль бусаар худалдаж авсан, байгаль орчны нөхөн сэргээлт огт хийгээгүй. Давхар хайгуулын лиценз авсан гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь хураах нь зүйтэй гэж байлаа. Энэ бүхний эцэст Монголын нэг томоохон орд буюу Дар¬ханы төмөрлөгийн үйлд¬вэрийн түүхий эд БНХАУ руу хууль бусаар гарахгүй болов. өөрөөр хэлбэл,урт удаан хугацаанд үргэлжилсэн 14 шүүх хурлын дараа Төмөртолгойн ордыг эзэмших эрх Дарханы төмөр¬лөгийн үйлдвэрт ирж байгаа нь энэ. Тэгээд тус үйлдвэрийг монголчууд өөрсдөө зөв зохистой ашиглах хэрэгтэй туйлбарлалтгүй зөв баримтлал юм.

Гэтэл шийдсэн асуудал дахин нэг шийдэгдээгүй бэрхшээлийг дагуулаадахжээ. Юу гэвэл, төмөрлөг боловсруулах үндэсний ганц үйлдвэрлэгч болох Дарханы төмөрлөгийн үйлд¬вэр ирэх хоёр жилийн турш хаягдал төмөр ашиглана. Харин манайд байгаа хаягдал төмрийн нөөц дууссаны дараа томоохон ордуудаас төмрийн хүдэр олборлон өөрсдөө боловсруулахаар төлөвлөжээ. үнэндээ хэдэн жилийн өмнө Дарханы тө¬мөрлөгийн үйлдвэрийн хашааны гадаа хаягдал төмөр ачсан машинууд төмрөө тушаах гэж гурав дөрөн хонон дугаарладаг байсан. Харин өнөөдөр ганц нэг портер машин л үзэгдэнэ. Эндээс харахад хаягдал төмрийг саяын хэдэн жилд үнэхээр гадагш нь зөөгөөд дууссан бололтой.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагууд ч түүхий эдийн хомсдол бий болж магадгүй гэцгээж байна. Тус үйлдвэрт ирж байгаа хаягдал төмөрлөгийн хэмжээ эрс багассан нь Хятад руу зөөсөн хаягдал төмрийн үлдээсэн хор уршиг аж, Тиймд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тухайд хоёр жилийн турш нөөцөнд буй хаягдал төмрөө ашиглаад, түүнээс цааш хэрхэх вэ гэх асуултын тэмдэгтэй тулгараа. Үйлдвэрийн удирдлагуудын зүгээс энэ үөэс эхлэн Төмөртэй н болон Төмөртолгойн ордыг ашиглана гэж тайлбарлалаа. Харийнхны шунахай гараар орж, урд хөршийн зүгт машин машинаар ачиж зөөсөн хаягдал төмрийн балаг эх орондоо ийнхүү хүнд асуулт тулгачихаад байхыг тухайн үедээ сэтгүүлчид зөгнөсөн мэт бичиж байсан. Гэхдээ ямар ч гэсэн ирэх хоёр жилийн турш хаягдал төмөрлөг ашиглан үйлдвэрлэлээ явуулахаар төлөвлөжээ.

Тэгэхээр энэ том үйлдвэрийг зогсоож, энэ олон хүнийгажилгүй болгохгүйн тулд ойрын жилүүдэд орд газраа эзэмшиж ашиглах, хүдэр баяжуулах, боловсруулах үйлдвэр байгуулах шаардлага гарчээ. Томоо¬хон уурхай, үйлдвэр байгуулна гэдэг амаргүй ажил. Гэхдээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирд¬лагууд гартаа оруулаад байгаа лицөнзээ эзний ёсоор ашиглаж чадах эсэх л асуудал, Ямартай ч ойрын хоёр жилдээ уурхайд шаардлагатай техник төхнологи оруулах, барилга бәйшин барих ажил эхлүүлэх гэнэ. Төмөртолгойгоос 10 дахин илүү нөөцтэй Төмөртэйн ордын асуудлыг өдгөө Улсын Дээд шүүхэд хянаж байгаа. Удахгүй шийдвэрлэгдэх биз ээ. Хэрвээ энэ хоёр ордыг мон¬голчууд өөрсдөө ашиглаад, бас боловсруулаад эхэлбэл үүнийг дагасан томоохон үйлдвэрлэлийн салбарууд ч

хөгжих боломжтой гэдэгтэй хэн ч маргахгүи буй за.

(Нийгмийн толь 065/157)

Д.Бадаргуулт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button