Сонгогдоогүй амьдрал

Тиймээс ижил хүйстнүүдийн энэ зуршил нь олдмол хэмээх бидний таамаглалыг няцаалаа.

Аль ч нийгэмд нас хүйс, гарал үүсэл, албан тушаал, эрдэм боловсрол зэргээс үл хамааран ижил хүйстнүүд байсаар ирсэн, Гэхдээ энэ удаад эдгээр нийгмийн цөөнхийн талаар дайрч давшлан бичихийг хүссэнгүй. 1980-аад оноос ихэнх оронд тэдгээр хүний эрхийг хамгаалахыг хуулиар баталсан хэдий ч өдгөө аль ч нийгэмд тэднийг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй хэвээр л байна. Бид тэдний ижил хүйстэй болсон шалтгааныг тайлбарлахдаа энгийн хүүхэд багадаа гомо сөкст уруу татагдсан эсвэл суралцахуйн онолын хэсэг болох насаар ахмад ижил хүйсийн нэгэнд уруу татагдан, үзсэн бэлгийн харьцаа нь сайхан санагдаал тухайн хүн гомо секс болдог гэсэн алон таамаглалыг тэдний өмнөөс дураар дэвшүүлдэг байжээ. Харин энэ таамаглалууд ямар ч үндэслэлгүй болохыг эрдэмтэд баталсан байна. Тэгэхээр бэлгийн энэ зуршлыг анагаах ухааны үүднээс тайлбарлах гээд үзьө. Эхийн хэвлий дэх урагт 2-5 дахь сарын дунд үөд өнчин тархины хөгжил явагддаг гэнэ. Энэ үедээ л бэлгийн хөгжил үүсэн, эхээс ямар чиг хандлагатай төрсөн тэр хэвээр насыг бардаг. Тиймээс ижил хүйстнүүдийн энэ зуршил нь олдмол хэмээх бидний таамаглалыг няцаалаа. Иймд хүн төрөлхтөн эцэг, эхээ сонгож төрдөггүйтэи адил тэд ч мөн энэ амьдралыг сонгож төрдөггүй нь харамсалтай. Тэгвэл эдгээр хүнийг төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй гэж үзэх тохиолдол нэлээдгүй гарах байх.

Энэ талаар АНУ-д 1973 онд сэтгэл мэдрэлийн эмч нарын холбоо албан ёсоор гомосекс чиг хандлагыг өвчин биш гэдэг дүгнэлтэд хүрч, сэтгэл мэдрэлийн өвчний жагсаалтаас хассан байдаг. Мөн 1990 онд тус улсын конгресс үзэн ядалтаас үүсэх гэмт хэргийн тоо баримтын тогтоолыг батлахдаа дээрх хүмүүсийг үндэсний цөөнхийн тоонд багтааж, үзэн ядалтаас үүсэх гэмт халдлагад өртөхөөс хуулиар хамгаалсан байна. Харин Монгол Улсад сүүлийн үеийн судалгаагаар 270 мянган бэлгийн цөөнх хүн байдаг гэсэн дүн гарчээ. Энэ бол бидний мэддэгээс хэтэрхий их тоо байгаа биз. Гэтэл Монголд энэ талаар тусгасан хуулийн заалт байдаггүйгээс үзэн ядалтаас үүсэх гэмт хэргийн золиос болох нь элбэг. Гэсэн хэдий ч эдгээр иргэд сайн дурын байгууллагад хандан чимээгүйхэн бусдын дарамтан дор амьдарсаар. Сүүлийн үөд амиа хорлогсдын дийлэнх нь залуус, тэдний гуравны нэгийг ижил хүйстнүүд эзэлдэг гэнэ. Эцэст нь хэлэхэд, тэднийг магтан сайшаах гэсэнгүй. Та бидний дунд алхах эдгээр иргэн сонгогдоогүй амьдралтайгаа эвлэрч ядан явааг ойлгуулахыг хичээлээ.

(Нийгмийн толь 065/157)

Б.ӨЛЗИЙ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button