НYБ зургаан сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Энэ арга хэмжээ нь Хүн амын сангийн урд өмнөх хөтөлбөрүүдийн үр дүн, ололт, амжилт, мэдлэг туршлагад тулгуурлан хамтын ажиллагааны шинэ үед нэгдэн ажиллаж, үүрэг хариуцлага харилцан хүлээхээ илэрхийлэн баталгаажуулж буй хэрэг юм.

Хамтран ажиллах гэрээнд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Сангийн сайдууд гарын үсэг зурсан. Мөн Үндэсний статистикийн газар, Хүн ам зүйн сургалт судалгааны болон Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн холбогдох хүмүүс, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Увс, Говь-Алтай аймгийн Засаг дарга нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Энэ талаар Эрүүл мэндийн сайдД. Туяагаас цөөн асуултад хариу авлаа.

-Хүн амын сактай ямар чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөсөн бэ?

-НҮБ-ын Хүн амын сан манай улсад, тэр дундаа эрүүл мэндийн сапбарт ихээхэн дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэ удаад энэ сантай манай улсын эрүүл мэндийн хамгийн чухал хэсэг болох эх, үрсийн эндэгдэл болон нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр хамтран ажиллахаар гарын үсэг зурсан. Үүний хурээнд Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Увс, Говь-Алтай гэсэн таван аймагт төсөл хэрэгжүүлнэ.

-Энэ бүс нутгуудыг яагаад сонгов?

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдгээр аймгуудын эх, үрсийн эндэгдлийг тодорхой хувиар бууруулж чадна гэж бодож байгаа. Мөн өсвөр, залуу үеийнхнийг бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар олон ажил хийхээр төлөвлөөд байгаа.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Делиа Барселонатай уулзаж, хэдэн хором ярилцлаа.

-Өмнөх хөтөлбөрийг дүгнээд хэлэхгүй юу?

-Өнгөрсөн хугацаанд бидэнд ололт амжилт их байсан. Тухайлбал,бүсийн төлөөлөгчийн газрыг анх удаа байгуулж, аймаг, сумдын Засаг дарга нарийн уялдаатай ажилласан гэх мэт. Гэхдээ мэдээж сургамжтай зүйлүүд ч байсан. Одоо эдгээр сургамжин дээрээ тулгуурлан чадавхиа бэхжүулж ажиллана гэж бодож байгаа. Мөн өмнө хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийнхөө тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ гэдгийг ихээхэн анхаарна.

-Хамтран ажиллах байгууллагуудтай гурван гэрээнд гарын үсэг зур¬сан. Үүнийгтодруулахгүй юу?

-Эхнийх ньхарицан ойлголцох баримт бичиг. Энэ нь ерөнхийдөө хамтран ажиллахаа зөвшөөрч буйн илрэл юм. Харин дараагийнх нь 2007-2011 оны хооронд хамтран ажиллах хөтөлбөрийнхөө төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэсэн үг. Сүүлийнх нь хөтөлбөрийн хэрэгжилтэд талууд харил¬цан хариуцлага хүлээнэ гэсэн агуулгатай баримт бичиг байгаа юм.

-Шинэ хөтөлбөрийн санхүүжилт хэр хэмжээтэй байх вэ?

-Өмнөх хөтөлбөрийн нэгэн адил хамтран ажиллах таван жилийн санхүүжилт зургаан сая ам.доллар байхаар төлөвлөсөн байгаа. Гэхдээ энэ бол тогтмол эх үүсвэрээс гарах хөрөнгө. Үүнээс гадна Япон Улсын Засгийн газартай хамтарч ажиллана. Тэндээс нэмэлт эх үүсвэр гарах байх. Мөн ДОХ-ын эерэг дэлхийн сангаас тодорхой хэмжээний санхүүжилт ирнэ.

(Нийгмйин толь 065/157)

Б.Шигтгээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button