Г.Билэгсайхан Ерөнхий шалгалтыг энэ жилийн бүх төгсөгч өгөх эрхтэй

Ерөнхий боловсролын, мэргэжлийн сургуулийн сурагчдын элсэлтийн шалгалт удахгүй эхлэх гэж байна. Өнгөрсөн жил элсэлтийн Ерөнхий шалгалтыг тавдугаар сард орон даяар зохион байгуулсан. Энэхүү шалгалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 422 тоот тушаалын дагуу Боловсролын үнэлгээний төв улсын хэмжээнд зохион бапгуулдаг. Өнөө жилийн Ерөнхий шалгалтын бүртгэл явагдаж эхэлжээ. Бид энэ удаагийн дугаартаа Ерөнхий шалгалтын талаар уншигчиддаа мэдээлэл хүргэх үүднээс Боловсролын үнэлгээний тввийн мэргэжилтэн Г.Билэгсайхантай уулзаж ярилцлаа.

-Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг Ерөнхий шалгалт хэдийд эхлэх вэ. Бүртгэл хэрхэн явагдаж байна?

-Боловсролын үнэлгээний төвөөс хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа Ерөнхий шалгалтын бүртгэл зохих журмын дагуу явагдаж байгаа. Бүртгэл хоёр дугаар сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагхүртэл зарлагдсан. Өнөө жилийн Ерөнхий шалгалтын онцлог нь нэгд, бүртгэх ажил юм. Бүртгэлийг хоёр янзаар зохион байгуулсан. Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын сургууль (ЕБС) төгсөгч-дийг Онлайн-аар бүртгэж эхэлсэн. Бусадаймаг, хөдөө орон нутгийн алслагдсан сумдын төгсөгчдийг цаасан хэлбэрээр бүртгэнэ. Ингэхдээтухайн аймгийн Боловсрол, соёлын газартай нь бид гэрээ байгуулан бүртгэлийн ажил эхлүүлсэн. Өнгөрсөн жил дээрх хэлбэрээр бүртгэж үзлээ. Цаасан бүртгэл давамгайлсан. Хоёрт, бүртгэлийг зохион байгуулахдаа түүнтэй холбоотой асуудлаар Ерөнхий шалгалтын зөвлөгөө, мэдээллийн төвийг бий болгосон. Тус төвөөр дамжуулан Ерөнхий шалгалт өгөх ахлах ангийн сурагчид, эцэгэх, багш нарт мэдээлэл түгээх зорилготой байгууллаа.

-Онлайн бүртгэлийнталаар тодруулна уу?

-Уг бүртгэлд нэг онцлог байгаа. Шалгалтын хураамжийг Мастер, Виза картаар хийнэ. Онлайн бүртгэлийн талаар сурагч, эцэг эх, багш нарт мэдээлэл өгөх зорилгоор Элсэгч сонин гаргаж үнэ төлбөргүй тараасан.Тэндээс мэдээлэл авахболомжтой. Мөн хөдөө, орон нутгийн төгсөгчдөд зориулан Элсэгч сонин гаргасан байгаа.

-Энэ жилийн шалгалтын хураамж хэд байх вэ. Хураамжийг хаанаас тогтоодог юм бэ?

-Ерөнхий шалгалтын хураамж 3500 төгрөг. Элсэгчидөөрийн өгөх шалгалтын тооноос хамааран төлбөр өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, дөрвөн шалгалт өгнө гэвэл 14000 төгрөг болно.Үүнээс гадна элсэгчдэд батламж олгоно. Үүний үнэ 500 төгрөг байна. Батламж нэг л удаа олгогдоно. Нэг батламжаар хэдэн ч шалгалт өгөх эрхтэй байдаг.

-Элсэгч доод, дээд тал нь хэдэн шалгалт өгөх эрхтэй вэ?

-Дээд тал ньарван хичээлээр шалгалт өгөх эрх нь нээлттэй бий. Тухайн элсэгч нэг хичээлээр шалгалт өгч тэнцээд дуртай хуваарь, анги, мэргэжлээ сонган авч болно.

-Шалгуулагч дээд хязгаар нь хэдэн оноо авч их, дээд сургуульд элсэн орох вэ?

-Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тухайн сургууль элсэгчдэд босго оноо тавьдаг байсан зарчим хэвээр байна. Их, дээд сургуулиуд өөрийн онцлогоосоо шалтгаалан босго оноогоо гаргадаг. Нэг шалгалтын авах дээд оноо 800 байна.

-Өнөө жилийн шалгалт хэдийд болох вэ. Өнгарсөн жил хоёр удаа авна гээд өөрчлөгдсөн. Шалгалт өгсөн хугацаа нь харьцангуй эрт байв. Түүнээс шалтгаалан үзээгүй сэдэв шалгалтад ирсэн гэх яриа гардаг. Энэ явдал давтагдахгүй гэх баталгаа бий юу?

-2006-2007 оны хичээлийн жилийн ЕБС төгсөгчдийн элсэлтиин Ерөнхий шалгалт зургадугаар сарын 8,9,10-ны өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана. Тиймээс хичээлийн агуулга, хөтөлбөр дууссан байх учиртай. Мөн сургууль төгсөх шалгалт дуусч Бүрэн дунд боловс¬ролын гэрчилгээ авчихсан байна. Өнгөрсөн жил тавдугаар сарын 26-28-нд болж, төгсөлтийн шалгалтаа дараа нь өгсөн. Тиймээс үзээгүй, судлаагүй хичээлээс ирлээ, орууллаа гэсэн яриа гарсан байх. Энэ жилийн хувьд Ерөнхий шалгалт элсэгчдээс авах хамгийн сүүлийнх байх болно. Шалгалтад ямар нэгэн байдлаар үзэж, судлаагүй зүйл ирсэн гэх хардлага гарахгүй. Өнгөрсөн жилийн Ерөнхий шалгалтын сорилд мэргэжилтнүүд анализ хийн боломжийн гэж дүгнэсэн.

-Төгсөх ангийн (XI) шалгалтаа амжилтгүй өгсөн сурагч Ерөнхий шалгалт өгөх эрхтэй юу. Эсвэл ирэхжил шалгалтаа өгч тэнцээд өгөх үү?

-Ингэж ойлгож болохгүй. Амжилттай, амжилтгүй өгсөн ямар ч шалгуулагч их, дээд сургуульд элеэхийн тулд заавал Ерөнхий шалгалт өгсөн байх шаардлагатай. Тухайн элсэгч Ерөнхий шалгалт өгөөд босго оноог давсан бол хуваарь, ангиа сонгох эрхтэй. Бидний нэрлэж заншсанаар муу дүнтэй сурагч их, дээд сургуульд элсэх эрхгүй гэж байсан. Одоо тийм биш. Бүх хүн Ерөнхий шалгалт өгөх эрхтэй. Өгөөд тэнцсэн тохиолдолд их, дээд сургуульд суралцах эрх нь нээлттэй гэж болно.

-Их, дээд сургуулиуд өөрсдөө Оюутан элсүүлэх жу рам гаргадаг. Энэ жил дээрх журам хэвээр байх уу?

-Их, дээд сургуулиудын энэ журам хэвээр мөрдөгдөнө. Тус журманд тухайн их, дээд сургуулийн ийм мэргэжлээр элсэгч нь тийм босго оноог давсан байх ёстой гэсэн заалт бий. Элсэгч тэр босго оноог давсан бол суралцах эрх нь нээлттэй.

-Элсэгч арав хүртэл хичээлээр Ерөнхий шалгалт өгөх эрхтэй. Сурлага сайтай хүүхэд хоёр, гурван хичээлээр шалгалт өгөөд тэнцдэг. Гэтэл хуваарь зарах явдал сүүлийн үед их болсон. Бүр зарим нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр ч ил тод зарладаг. Энэ байдал өнөө жил давтагдах уу. Зогсоох арга байна уу?

-Хуваарь зарна гэдэг ойлголт байхгүй. Ерөнхий шәлгалтад ороод дүн үнэлгээ, өндөр оноо аваад түүнийгээ зарна гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ ийм боломж байхгүй. Тухайн шалгуулагчид тийм оноо авлаа гэсэн батламж өгдөг. Тэр батламж дээр энэ сургуулийн ийм ангийг авлаа гээд овог нэртэй нь бичнэ. Түүнийг нь өөр сургууль дээр аваад очиход наанадаж нэр нь зөрнө. Тиймээс энэ бол с боломжгүй зүйл. Ийм байх үндэс алга.Минийхувьд өмнө нь сонсож байгаагүй. Өнөө жилийн батламж хуудас зурагтай хэвлэгдэнэ. Эндээс үзэхэд Ерөнхий шалгалтаар хуваарь зарагдана гэсэн ойлголт байхгүй.

-Шалгуулагчдыг камераар хянадаг. Эцэг эхчүүдэд шалгалтын явцын талаар хяналт тавих боломж нэмэгдэж байсан. Энэ жилийн шалгалт дээрх маяг-аар явагдах уу. Түүний сайн, муу нь юу вэ?

-Өнгөрсөн жил тавигдсан камөруудаа ашиглана. Эцэг, эхчүүдийн зүгээс шалгалтад үл итгэх байдал нь биднийг камәр тавиулахад хүргэдэг. Нөгөө талдаа Боловс¬ролын үнэлгээний төв байгуулагдаад хоёр дахь удаагаа Ерөнхий шалгалт авах гэж байна. Түүнээс өмнө элсэлтиин шалгал¬тын талаар багагүй хэл ам, хардлага, сэрдлэг байсан. Энэ бүхэн Монгол хүний сэтгэлгээтэй холбоотой. Тухайлбал, өнгөрсөн жил камер суурилуулсан. Эхний өдөр эцэг, эхчүүд бүгд ирж үзэж харсан. Хоёр дахь өдөр нь нэг ч хүн ирээгүй. Аргагүй шүү дээ. Бүх зүйл ном, журмаараа явж байхад.

-Ерөнхий шалгалтад орж байгаа хүүхэд тооны машин, гарутас гээд эд зүйл нууцаар авч ордог байсан. Журманд юу гэж заасан юм бэ. Болох юм уу үгүй юу?

-Ерөнхий шалгалтын журмын 3.4-т Шалгалтын анги, танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорогцаас, гарын авлага зэрэг зүйл авч орохыг хориглоно гээд заасан байгаа.

(Нийгмийн толь 065/157)

Н.Мөнхтөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button