С.Зоригийн хэргийн талаар шинэ прокурор ярьж байна

Түүнд бид С.Зоригийн хэрэг ямар шатандаа яваа, чухам ямар хэмжээнд байгаа талаар товчхон мэдээлзл өгнө үү гэж хүсэлт тавьсан юм. Бидний асуултад тэрээр ийнхүү хариуллаа.

-С.Зоригийн хэрэг хаагдсан уу, эсвэл шалгалт үргэлжилж байна уу?

-Би хавтаст хэрэгтэй дөнгөж танилцаж эхэлж байна. Олон хавтаст хэрэг болохоор танилцахад мэдээж хугацаа шаардагдана.

-Энэ хэрэг ямар шатандаа яваа юм бэ?

-Тэрийг мэдээлэх шаардлагагүй. Хэрвээ энэ хэргийн талаар ямар нэг мэдээлэл авахыг хүсвэл манай хэвлэлийн төлөөлөгчөөс зевшеөрөл авах хэрэгтэй.

-Танай газрын хэвлэлийн төлөөлөгч танаас илүү энэ хэргийн талаар мэдэж байгаа гэсэн үг үү?

-Ямар нэг мэдээлэл авах бол заавал хэвлэлийн төлөөлөгчөөр дамждаг учиртай.

-Мэдээж тэр хэвлэлийн төлөөлөгч чинь зөвшөөрөхгүй л дээ. Ер нь би танаас хэргийн талаар задлах зүйл яриулах гээгүй шүү дээ. Ердөө л энэ хэргийн шалгалт үргэлжилж байгаа юу, хэрвээ үргэлжилж байгаа бол ямар шатандаа явна вэ л гэж асуусан?

-Би хавтаст хэргийг аваад дөнгөж танилцаж эхэлж байна. /Энэ хариултаас үзэхэд С.Зоригийн хэргийн шалгалт үргэлжилж байгаа бололтой. Харин ямар шатандаа яваа, илрэх найдлага байна уу гэдэгт хариулт өгчих хүн одоогоор лав байхгүй бололтой.

Ардын эрх сонин 54/586/

Ц. Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button