Захууд нүүхээс татгалзав

Тэр ч бүү хэл баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд захуудын хөдөлгөөн ихэсдэгийн улмаас Улаанбаатар хотын орон нутагт ажиллах ёстой цагдаагийн 10 албан хаагчийг хүч нэмэгдүүлэн ажиллахад хүргэдэг гэнэ. Энэ хооронд хөдөө орон нутгийн зам дээр автомашины осол гарах магадлал өндөр байдаг аж. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 31-ний өдөр батлагдсан барилгын норм 50 худалдааны цэгт 25 автомашин, 100 шоо метрт долоон автомашины зогсоол байх ёстой гэдэг аж. Гэтэл хэмжилт хийгээд үзвэл энэ шаардлагыг хангах зах, худалдааны төв үгүй гэнэ. Барс, Да Хүрээ зах л гэхэд өөрийн гэсэн автомашины зогсоолгүй, Хархорин захынх хоосон хэрнээ автомашинууд замаа дагаж зогссон механик түгжрэл үүсгэсээр байгаа аж. Худалдааны төв, захуудын автомашины зогсоол үнэтэй байдгаас иргэд нийтийн эзэмшлийн талбай буюу зам дээр хөдөлгөөн хааж зогсоход хүрдэг. Зарим зах автомашины зогсоолгүй байдаг нь замын түгжрэл үүсэх шалтгаан болдог. Захуудын автомашины зогсоолыг зориулалтаар нь ашиглуулах, нийтийн эзэмшлийн зам талбайд нөлөөлөхгүй байдлаар яаж зохицуулах вэ. Мөн лангууны түрээс зах бүр дээр өөр өөр байдаг учраас нэгдсэн стандарт тогтоох, худалдааны байгууллага, захуудыг 7-15 цагт ажиллуулах зэрэг санал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулжээ. Өнгөрсөн онд Нарантуул олон улсын худалдааны төвд 18624 хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна.Үүний нэг нь эрүүгийн гэмт хэрэг. Харин зах дээр 12352 хэрэг, зөрчил бүртгэгдэж түүний 100 нь гэмт хэрэг, бусад нь захиргааны зөрчил байжээ. Тиймээс 1500 хүнд нэг цагдаагийн албан хаагч байхаар стандарт тогтоох, камөржуулах талаар захуудын удирдлагуудтай хэлэлцэх юм. Мөн захуудын байршлыг яаж шийдэх вэ. хэзээ бүтүү байранд худалдаа үйлчилгээ явуулах вэ, захуудад согтууруулах ундаа борлуулах цэгүүдийг хэрхэн хаах зэрэг асуудлыг хэлэлцэхээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралд захуудын удирдлагыг оролцуулан санал сонслоо. Ингээд зарим захын удирдлагын ярианд хандуулъя.

Газар өгвөл авах ч үгүй

Барс группын тэргүүн Ч.Амарбаатар

-Барс зах нэг машинаас 1000 төгрөг хурааж байна. Үүнийг болиулаач гэсэн албан бичиг Тээвэрчдийн холбооноос ирсэн байна. Үнэхээр 1000 төгрөг хураадаг юм уу?

-Манай захын автомашины зогсоолын 95 хувь нь ашиглагдаж байгаа. Гэхдээ нэг машинаас 1000 төгрөг хураадаггүй. Зөвхөн ачааны зориулалттай тээврийн хэрэгслээс л авдаг.

-Хотоос 22-ын товчоонд газар олговол Барс захыг нүүлгэх боломжтой юу?

-Үгүй. Хэрвээ газар өгвөл авах ч үгүй. Манайх 1.2 га газарт 500 гаруй түрээслэгчтэй. Улаанбаатар хотын 0 цэгт байрладаг. Тиймээс ч анх 150 сая төгрөгөөр гурвалжингийн гүүрнээс 1.5 километр төмөр зам тавьсан. 50 гаруй мах, махан бүтээгдэхүүний, 40 гаруй хүнсний бүтээгдэхүүний цэгтэй. Мөн жимс, жимсгэний 80 хувь нь манай зах дээр буудаг. Сардаа 1600 орчим вагон хүнсний бүтээгдэхүүн ирдэг. Тиймээс өөр газар нүүвэл техникийн зардал их гарахаас гадна хүн очихгүй шүү дээ.

-Согтууруулах ундаа зарж байгаа цэгүүдийн талаар?

-Архийг бол бага хэмжээгээр зарж яагаад болохгүй гэж. Гэхдээ одоогийн байгаа хэмжээ арай хэтэрнэ. Согтууруулах ундааны цэгүүдийг холдуулахыг зөвшөөрч байна.

-Танай захын лангуу түрээслэгчид нийгмийн даатгалтай юу?

-Албан ёсны 40 түрээслэгч л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг.

Камержуулж эхэлсэн

Нарантуул трейд компанийнхуулийн зөвлөх Д. Түвшинбат

-Танайх барилгаа яагаад одоо хүртэл улсын комисст хүлээлгэж өгөөгүй юм бэ?

-Манай нэг обьект улсын комисс хүлээж аваагүй байгаа. Улсын комисс хоёр удаа ирж үзсэн.

-Хүнсний худалдааны өргөтгөл хэсэгт зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүдийг чанарын шаардлага хангахгүй байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар үзсэн. Хэзээ гадаа худалдаа хийхээ болих вэ?

-Хэсэгчилсэн маягаар битүүмжилж байгаа.

-Нарантуул олон улсын худалдааны төв дээр хамгийн их хэрэг, зөрчил гарчээ. Камержуулах саналыг юу гэж үзэж байна?

-Гэмт хэрэг, зөрчил их гардагийг хүлээн зөвшөөрхөөс аргагүй юм. Камержуулах хамгийн зөв арга. Тиймээс камерыг бүх обьектод байрлуулж эхэлж байна.

-Нийгмийн даатгалд хамрагдсан түрээслэгч хэд байдаг вэ?

-Захаас 2001 оноос хойш 7-10 хоногоор нийгмийн даатгалын тухай мэдлэг олгох ажил байнга хийгддэг. Энэньяг үнэндээ учир дутагдалтай байгаа.

-Захын ажиллах цагийн хуваарийг өөрчилнө гэдэгт ямар саналтай байна?

-Цагийн хуваарь өөрчлөхийг дэмжиж байна. Үүнд түрээслэгчдийн саналыг бас харгалзаж үзэх хэрэгтэй болов уу. Хэрэв энэ тухай журам батлагдвал бид мөрдөхөөс аргагүй юм.

Нийгмийн даатгалд хамрагдахгүй бол тэтгэвэргүй

Үүнээс гадна захуудын түрээслэгчид нийгмийн даатгалд хамрагддаггүй гэнэ. Хөдөлмөрлөх нас нь дуусч тэтгэвэр тэтгэмж авах болохоороо тэд бас жагсаал цуглаан зохион байгуулах юм. Захын түрээслэгчдээс тодорхойгүй орлоготой хэмээн 6000 төгрөг хураадаг. Гэтэл тэд үүний учрыг ойлгохгүй өчнөөн татвар хураадаг байж нийгмийн даатгалаа хураасан татвараасаа бөглөчихөд болдоггүй юм уу хэмээцгээж байна. Энэ талаар Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргаас тодрууллаа.

-Иргэд нийгмийн даатгалд заавал хамрагдах ёстой юм уу?

-Тэгэлгүй яах вэ. Нийгмийн даатгалд хамрагдахгүй бол тэтгэвэр олгогдохгүй шүү дээ.

-Захуудад ажиллаж байгаа иргэдийн ихэнх нь нийгмийн даатгалд хамрагдаагүй байдаг. Энэ нь ямар хохиролтой вэ?

-Хэрвээ ажиллаж байгаа хугацаандаа нийгмийн даатгалаа бөглүүлэхдээ хугацаа алдсан бол бага тэтгэвэр олгогдоно гэсэн үг.

-Ер нь ямар журмаар тэтгэврийн дунджийг тодорхойлдог вэ?

-Эрэгтэй 60, эмэгтэй 55 настайдаа тэтгэвэрт гардаг. Ажилласан бүх жилийнхээ хугацаанд улсад өгсөн мөнгөө 17 жилд хуваагаад нэг жилд олгогдох мөнгөө тооцдог.

(Нийгмийн толь 065/157)

Б.Мягмансанж

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button