Япончууд сексийн амьдралаа орхижээ

Тэдний тогтоосноор 16-49 насны хүмүүсийн 39,7 хувь нь сараас илүү хугацаагаар сексээс хол байжээ. Хоёр жилийн өмнөх судалгаагаар дээрх үзүүлэлт таван хувиар бага байлаа. Мөн энэ судалгаанд хосуудын 34,6 хувь нь секс сонирхохоо больсон гэжээ. 2005 онд 100 япон эмэгтэй 126 хүүхэдтэй байв. Энэ нь төрөлтийн маш муу үзүүлэлт. Засгийн газар шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй гэж эвслийн тэргүүн Кунио Китамура мэдэгдлээ. Түүний хэлснээр ажлын хэт их ачаалал, стресс зэрэг шалтгаан сексийн амьдралд хүйтрэл авчирчээ.

Өнгөрсөн жил Чикагогийн их сургуулийн мэдээллээр сексийн таашаалгүй орнуудын жагсаалтын сүүлчийн 29-д Япон орж байлаа. Орондоо таашаал авдаг хүмүүсийн үзүүлэлт япончуудын хувьд 25,7 хувь байжээ. Мөн тус орон сексийн талаар сүүлчийн 41-д бичигдсэн байв. Дэлхийн дундаж үзүүлэлт нь 103 байгаа бол япончуудад энэ үзүүлэлт нь жилдээ 45 удаа гэж тогтоогджээ.

Ардын эрх сонин 54 /586/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button