Сидней алдарт гүүрнийхээ 75 жилийн ойг тэмдэглэж байна

Харбор-Бриж гүүр 1932 оны гуравдугаар сард нээгдсэн бөгөөд өнөөг хүртэл дэлхийн хамгийн том металл байгууламж хэвээр байгаа.

Баярын арга хэмжээний үеэр гүүрний машины урсгалыг хааж австраличуудад энэ гүүрээр зугаалах сайхан боломж өгсөн байна. Нэг өдрийн дотор км гаруй урт замыг 200 мянга орчим хүмүүс туулан гүүрээр өнгөрчээ.

Баярын арга хэмжээг Австралийн уугуул иргэдийн үлээвэр хөгжимтэй дуугаар эхэлсэн байна. Ёслолын арга хэмжээний хүрээнд дарвуулт завины уралдаан, нисэх онгоцны парад, нар шингэлтййг угтах зэрэг ажиллагаа явагдана.Баярын гол буруутнаас хүмүүсийн анхаарлыг холдуулахгүйн тулд зохион байгуулагчид нь энэ удаа ёслолын буудлагаас татгалзсан байна.

Их Депреси гэх дэлхийн эдийн засгийн хямралын он жилүүдэд баригдсан, гүн хямралд ороод байсан Австралийн эдийн засагт амьсгаа оруулсан гэх уг гүүрийг заримдаа төмөр уушиг гэж нэрлэдэг аж. Эхлээд өлгүүр гэсэн хочтойгоор баригдаж байсан гүүрийг босгоход 52 тонн болд хэрэглэсэн гэдэг.

Ардын эрх сонин 54 /586/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button