Шударга иргэдийн фронт-ын тэргүүн Г.Арслан 100 саяын хандив МАХН-ыг төрийн хөрснөөс зайлуулах хангалттай баримт

МАХН болон түүний дэргэдэх МАСЗХ-г тараах тухай шуугиан энэ хаврын сезоны хамгийн дуулиантай улс төрийн хэрэг болох нь. Өнөөдөр Шударга иргэдийн фронт Сүхбаатарын талбайд ширээ засан иргэдийн саналыг хурааж эхэлнэ. Энэ санал асуулга нь МАХН, МАСЗХ-г тараах уу, үгүй юу гэсэн асуулга аж. Хэрэв иргэд энэ санал асуулгыг дэмжвэл МАХН болон МАСЗХ-ны үйл ажиллагааг хаах асуудал Шудрага иргэдийн фронт-ын зүгээс тавигдаж нэлээд асуудал дэгдэх бололтой. 86 жилийн түүхтэй өвгөн намыг парламентад суудалгүй тэр ч бүүхэл улс төрийн нам болоогүй, бүртгэл ч үгүй фронтынхон тараана гэдэг үлгэр биелэхтэй адил зүйл гэж зарим нэг хүмүүс дүгнэх талтай. Гэвч Шудрага иргэдийн фронт төрийн шудрага албан хаагчийг гэгээн цагаан өдрөөр амь насыг нь бусниулсан, Хадгаламж банкны 14.2 тэрбум төгрөгийн луйвар, ХЗХ-ны 66 тэрбум төгрөгийн луйвар, өнгөрсөн зуунд мэдлэг боловсролтой сайн сэхээтнүүдийг хэлмэгдүүлсэн хэлмэгдүүлэлтэндээ одоог хүртэл уучлал гуйгаагүй, МАХН-ын хууль бус санхүүжилт, Ард түмний хөрөнгийг луйвардан авилгыг цэцэглүүсэн гэх шалтгаанаар өвгөн намыг залуу дүү-тэй нь тараахаар санал асуулга авч эхэлжээ.

Санал асуулгад аль ч намын хүн оролцож өөрийн үзэл бодлоо илэрхийлэн хариулт өгч болох бөгөөд нас хүйс, намын ялгаа гаргахгүй зөвхөн Монгол улсын иргэн гэдэг утгаар нь санал авна гэдгийг тус фронтынхон мэдэгдсэн юм. Энэ талаар Шударга иргэдийн фронт-ын тэргүүн Г.Арслангаас тодрууллаа.

Яг үнэндээ Баатарын бичсэн захиан дээрээс үзэхэд энэ нь өчүүхэн нэг хэсэг. Өнөөдөр МАХН-ын Удирдах зөвлөл ч гэдэг юм уу, удирдах эрхтэй хүмүүсийн унаж байгаа унаа, идэж ууж байгаа байдал, амьдарч байгаа орд харшийг нь бодоод үзэхэд хэдий хэр хэмжээний хөрөнгөтэй нь тодорхой. Сонгуульд хичнээн төгрөг цацаж байна. Тийм болохоор баримтгүй зүйл биш

-МАХН болон МАСЗХ-ны гишүүд бүгдээрээ авилгач, хууль гажуудуулагч биш шүү дээ?

-Энэ намыг ийм бузар болгосон тэр удирдах зөвлөлийнхөн хариуцлага хүлээх ёстой. МАХН-ыг шууд удирддаг өндөр албан тушаалтнууд нь хариуцлага хүлээх ёстой юм. Буруутай этгээд улс төрийн хариуцлага хүлээх хэрэгтэй байдаг. Улс төрийн хариуцлага гэдэг нь энэ намын удирдагчид ямар нэгэн үүрэг хариуцлагагүй болох эсвэл удирдах албан тушаалаасаа зайлуулагдах явдал юм.

-Хууль бус санхүүжилтын талаар нотлох баримт хангалттай байгаа юу. Аливаа байгууллагын санхүүгийн байдал тэр бүр нээлттэй байдаггүй шүү дээ?

-Баримт бий болоод ийм шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Жишээлбэл 100 саяыг намдаа хандив болгон өгсөн гэж байгаа. Үүнийг баримт

гэхгүй юм бол өөр юуг баримт гэх юм бэ. Энэ бол хангалттай баримт. МАХН-ыг төрийн хөрснөөс зайлуулах хангалттай баримт мөн шүү дээ. Яг үнэндээ гаалийн Баатарын бичсэн захиан дээрээс үзэхэд энэ нь өчүүхэн нэг хэсэг. Өнөөдөр МАХН-ын удирдах зөвлөл ч гэдэг юм уу удирдах эрхтэй хүмүүсийн унаж байгаа унаа, идэж ууж байгаа байдал, амьдарч байгаа ордхаршийг нь бодоод үзэхэд хэдий хэр хэмжээний хөрөнгөтэй нь тодорхой. Сонгуульд хичнээн төгрөг цацаж байна. Тийм болохоор баримтгүй зүйл биш. Үүнийг би хангалттай баримт гэж бодож байна. Нарийн ширийн зүйлийг ярьж болох л байх. Гэхдээ дээрх үндэслэл бол хангалттай баримт шүү дээ. Та юу хийж байна, та улсдаа юу хийсэн юм гэдэг асуулт бол хүнийг унагаахын тулд тавьдаг байсан асуулт. Тус болохгүй бол ядаж гай бүү болооч гэж би хэлэх дуртай. Энэ бол сайхан үг. Монгол улсын төлөө тэр хүн юу ч хийгээгүй байж болно. Гэхдээ тэр хүн гай л болоогүй бол болж байна ш дээ.

-МАХН болон МАСЗХ-д энэ асуудлаар мэдэгдэл хүргүүлсэн байгаа юу?

-Үгүй. Хүргүүлээгүй. Бид эхлээд ард нийтийн санал асуулгын дүнг хармаар байна. Тэгж байгаад дараагийнхаа асуудалд орно. Хэдэн хувь нь зөвшөөрч, хэдэн хувь нь татгалзах бол гэдгийг би одоохондоо хэлж мэдэхгүй. Миний бодлоор бол МАХН, МАСЗХ-г тараах асуудлыг ард түмэн зөвшөөрч санал өгөх байх гэж бодож байна.

-Дээр та Би авилга, шударга бус зүйлд идэгдээгүй гэж байсан. Танд авилга өгөхийг оролдсон эсвэл албан тушаал амлах зүйл гарсан уу?

-Миний нэг таньдаг хүн над руу утасдаад 200 долларын цалинтай ажил байна. Чи талбай дээр орилж хашгирч байхаар үүнийг хийгээч ээ гэсэн. Долоо хоногийн дараа 200 доллар нь таван зуун доллар болж өссөн. Дараа нь 1200 доллар болсон. Үүний дараа хотын дарга Ц.Батбаяр над руу утасдаад бассейний орлогч захирал болохыг санал болгосон. Тэрэн дээр би буруудсан юм. Тэгьө гэж зөвшөөрч гарын үсэг зурж тушаалыг нь гаргуулчихаад дараа нь хэвлэлийн хурал хийх ёстой байсан.

-МАХН бол улс төрийн хүчтэй хүчин. Үнэхээр тараах үндэслэл байхгүй бол нэлээд ширүүхэн тулаан болох байх. Сүрдүүлэх заналхийлэх гээд?

-Өнөөдөртөө заналхийлэх зүйл алга байна. Маргаашнаас юу болохыг мэдэхгүй. Ер нь заналхийлэх юм байдаг. Өнгөрсөн жил над руу хоёр ч удаа утасдаж ална, тална гэж сүрдүүлсэн.

(Өглөөний сонин 54/119)

Ж.Наран

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button