40 мянган ажлын байр таныг хүлээж байна

Шинэ ажлын байр-2007 хөдөлмөрийн яармагын үеэр 40 мянга орчим ажлын байрнаас сонгох боломж гарч байгаа аж. Мөн дүүргүүдийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний мэргэжилтнүүд иргэдэд хөдөлмөрийн харилцааны асуудлаар хууль эрх зүйн зөвлөгөө өгч, холбогдох гарын авлага, материал тараах юм байна.

Нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд 6000 гаруй иргэн идэвхтэй ажил хайж байгаа гэсэн судалгаа байгаа бөгөөд эдгээр иргэд үзэсгэлэн яармагт очсноор өөрт тохирсон ажилтай болох боломж нээлттэй байсан. 2006-2007 оны хичээлийн жилд 30 гаруй мянган мянган оюутан сургуулиа дүүргэх тооцоо байгаа тэгвэл эдгээр оюутнууд ч гэсэ өнөөдрөөс ажиллах ажлын байрын эрэлд гарах боломж байна.

Их, дээд сургууль, мэрэгжил, сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөж буй нийт оюутнууд болон ажил хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд Шинэ ажлын байр-2007 хөдөлмөрийн яармагт оролцож ажил сонгох боломжтой байна. Хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг хоёр өдөр үргэлжилнэ.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button