25 мянган төгрөгийг ямар ч чирэгдэлгүй авч болно

арилжааны банкуудын дансанд шилжүүлж дуусчээ. Тиймээс өнгөрсөн бямба гарагаас эхлэн улирал тутам хүүхэд бүрт өгөх 25 мянган төгрөгийг банкуудаар олгоно гэж НХХЯ-ны мэргэжилтнүүд хэлсэн. Энэ ажил ч цагтаа эхэлсэн. Гэвч хүүхдийн мөнгөнөөс болж тооцооны төвүүдийн үүдэнд урт дараалал үүсч, хэрүүл зодоон ч дэгдэж байгаа сурагтай. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13, 16 дугаар хорооны иргэдэд үйлчилж байгаа Хаан банкны 17 дугаар салбарын өмнө өглөө 09 цагийн үед хэдэн давхар урт дараалал үүссэн байсан гэнэ. Манай сурвалжлах хэсгийг 12 цагт тэнд очиход хүмүүсийн дараалал багассан харагдана. Уурлаж бухимдсан хүн ч харагдсангүй. Бид хүүхдийн мөнгөнддугаарлаж буй зарим хүнтэй уулзсан юм. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ч.Пүрэвсүрэн,

-Өглөө энд ямар байсан гэж бодно. Дугаарлаж байсан хүмүүс банкны хаалгыг бараг эвдэх шахсан. Харин хоёр цагдаа, хамгаалалтын ажилтнууд ирж байж хүмүүсийг зохицуулж эхэлсэн. Хаалгаар орсон хүмүүс ямар ч байсан мөнгөө аваад гарч ирж байгаа. Гэхдээ гарч ирж байгаа 15 хүний тав нь мөнгөө авч чадалгүй гарч ирж байх шиг байна. Би л гэхэд гурван хүүхэдтэй. 75 мянган төгрөгөө авч чадалгүй гарч ирлээ.

-Яагаад тэр вэ?

-Мэдэхгүй. Таны мөнгө орж ирээгүй байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний мэргэжилтэн Баттулга гэдэг хүнтэй л уулз гэсэн шүү дээ. Өглөө 08 цагаас хойш энд зогсоод авч чадаагүй болохоор хэцүү л байна гэв. Пүрэвсүрэнгийн энэ мэдээллийг тодруулахаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний төвийн мэргэжилтэн О.Баттулгатай уулзлаа.

-25 мянган төгрөгөө авах гэсэн хүмүүс ямар шалтгаанаар тантай уулзах шаардлагатай болоод байгаа юм бэ?

-Хэвийн л олгож байгаа шүү дээ. Харин шинээр төрсөн болон 18 нас хүрч байгаа хүмүүс хуанлийн өдрөөрөө тооцож мөнгөө авна гэж хариулав.

Нэгэнт шийдвэр нь гарчихсан санхүүжилт нь ок болчихсон үед яаралгүй, чирэгдэлгүй мөнгөө авахыг холбогдох албаны хүмүүс иргэддээ зөвлөсөөр байгаа. Гэтэл иргэдийн ийнхүү бухимдан, банкны үүдийг зай завсаргүй дарах болсон нь цуурхалд итгэснийх гэнэ. Энэ сарын 25-наас өмнө л амжиж мөнгөө авахгүй бол дахиж энэ улирлын мөнгийг олгохгүй гэсэн яриа гарсан нь иргэдийг ингэж хаширлахад хүргэсэн бололтой. Бид сурвалжлагынхаа үеэр дүүгийнхээ хоёр хүүхдийн мөнгийг аваад гарч буй Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ц.Нацагням,

-Банкны хаалгаар орсны дараа төвөггүй мөнгөө авч чадаж байна уу?

-Би өглөө 08 цагт ирэхэд мөд бүтэхгүй шинжтэй байсан. Харин сая ирээд л мөнгөө авчихлаа шүү дээ. Нэг оруулахдаа 60-80 хүн оруулж байна. Банкны ажилтнууд маш хөнгөн шуурхай үйлчилж байна гэв. Юутай ч өчигдрөөс эхлэн 25 мянган төгрөгийн олголт нийслэлд жигдэрч байх шиг.

Албаны хүний хэлснээр хүүхдийн 25 мянган төгрөгийн олголт хоёр гурван хоногоор хөдөө орон нутагт хойшилж хүрэх нь бас л иргэдийг бухимдуулах бололтой. Хүүхдийнхээ 25 мянган төгрөгийг хадгаламжийн дэвтэр нээлгэн байршуулж болох боломж бий. Дэвтрийг ч үнэгүй нээж өгч байгаа. Харин энэ улирлын мөнгөө дансанд байршуулж буй өрх тун цөөн байгаа нь эцэг, эхчүүдийн ярианаас харагдаж байлаа. Саяхан болсон нэгдүгээр ангийнхны цагаан толгойн баяр эцэг эхчүүдийн халаасыг нэлээд сэгсрээд байгаа гэнэ. Энэ мэт шалтгаан аав ээжүүдийг тэвдүүлээд байгаа аж. Хүүхдийн мөнгийг дамжуулж байгаа Хаан, Монголшуудан, Хадгаламж-ийн банкнуудаас хүүхдийн мөнгө олголтын ажил хэрхэн явагдаж байгааг асуулаа. Монголшуудан банкны тавдугаар салбарын нягтлан бодогч М.Сувд-Эрдэнэ

-Манай салбар өнөөдрийн 15 цагийн байдлаар / өчигдөр/1000 гаруй хүүхдийн мөнгийг олгоод байна. Ер нь ачаалал ихтэй байна.

Монгол шуудан банкны 13 дугаар салбарын эдийн засагч

– Нийт 6500 гаруй хүүхдэд мөнгө олгоно. Одоогоор хэчнээн хүүхдэд мөнгө олгоод байгаа талаар нэгдсэн тоо гараагүй байна. Хадгаламж-ийн банкны марктенгийн албаны ажилтан Нарандулам

-Манай банк өмнө халамжийн мөнгө олгож байсан туршлагатай болохоор одоогоор ямар нэгэн бэрхшээлгүй ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 33 салбартай. Хөдөө орон нутагт долоон салбар бий. Хүүхдийн мөнгийг чирэгдэлгүй олгож байна гэв.

Монголын мэдээ сонин 054 /2086/

Г.Энх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button