Нийслэлд эрчим хүчний хамгаалалтын зурвасыг 3200 аж ахуйн нэгж зөрчиж байна

Онцгой байдлын газар зэрэг холбогдох маргэжлийн байгууллагуудын төлөөлөгчидтэй өчигдөр уулзаж ярилцлаа. Уулзалтад оролцогсод Эрчим хүчний хамгаалалтын зурвасын дэглэм зөрчигдөх, хамгаалалтын зурваст айл өрх, аж ахуйн нэгжүүд олноор суурьших болсон. Энэ нь ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой аюул бодитойгоор бий болсон зэрэг асуудлыг хөндсөн юм. Нийслэлийн хэмжээнд хотын төв хэсэгт эрчим хүчний хамгаалалтын зурвас дэглэм зөрчиж өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулдаг 3200 аж ахуйн нэгж, иргэд байдаг байна. Энэ байдалд УБДЦТС ХК-иас хуулийн дагуу санамж бичиг байнга хүргүүлдэг боловч арга хэмжээ авалгүй одоог хүрчээ. Тус газарт өргөтгөл хийхийг нийслэлийн газрын албанаас зөвшөөрөл олгодог аж. Гэхдээ өргөтгөл хийж болох үгүйг мөн тус компаниас зөвшөөрөл авах ёстой байдаг юм байна. Гэтэл иргэд шууд газрын албанаас зөвшөөрөл авч өргөтгөл хийдэг нь хууль зөрчиж байгаа төдийгүй өөрсдөө ч хохирч болзошгүйг мэддэггүй байна. Өргөтгөсөн байр, барилгыг эрчим хүчний хуулийн дагуу чөлөөлөхийг шаардсан бичиг хүргүүлдэг боловч хэрэгжихгүй олон cap жил болдог аж. Энэ асуудлын талаар Улаанбаатар Дулаан Цахилгаан Сүлжээ Түгээх

Станцийн Хяналтын хэлтсийн инженер Д.Оюун билэгээс тодруулахад

-Энэ асуудал үерийн далан дор буусан айлуудыг хөөгөөд нүүдэггүйтэй адил юм. Манай компани нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын нийт 160 мянган хэрэглэгндийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Монгол Улсын нийт 63 хувийг цахилгаанаар хангадаг хамгийн том байгууллага шүү дээ. Өнгөрсөн оны зургадугаар сард Баянгол дүүргийн есдүгээр хороонд 10 мянган квт хүчдэлийн цахилгаан шугамын дор барилга барих гээд хүний аминд хүрч байсан тохиолдол ч бий. Цахилгааныг газар дор, дээгүүр гэж хоёр замаар түгээдэг. Өнгөрсөн онд манайх нийт 54 газрыг хамгаалалтын газраас чөлөөлсөн. Бие дааж шийдвэрлэж чаддаггүй олон асуудал бий. Өргөтгөл барих газрын асуудлыг Нийслэлийн газрын алба олгодог гэсэн юм. Энэхүү уулзалтад Нийслэлийн газрын албанаас төлөөлөл ирээгүй байлаа. Харин хамгийн их зөрчилтэй Сүхбаатар дүүргийн газрын албаны дарга Ё.Энхээтэй уулзах гэсэн боловч манай дүүрэг зөрчилтэй боловч би юу ч мэдэхгүй гээд яриа өгөхөөс татгалзсан юм. Харин УБДЦТС-ийн гүйцэтгэх захирал Д.Баттулга, зөвшөөрөл олгож буй эрх бүхий хүмүүс энэ талаар бодолцож газар чөлөөлөхгүй бол асар их аюул нүүрлэж буйг мэдэх хэрэгтэй гэсэн юм. Мөн энэ уулзалтад онцгой болон нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдалд тавигдах шаардлага биелэгдэхгүй байдаг талаар ярилцсан. Энэ талаар тус компанийн Диспетчерийн албаны ахлах А.Ермек ярихдаа, Нийслэлд цахилгаан эрчим хүч хэрэглэгчийг онцгой болон нэг, хоёр, гуравдугаар зэрэглэл гэж хуваасан Дэд бүтцийн сайдын тушаал байдаг.

Нэг буюу онцгой зэрэглэлд Төрийн ордон, Их тэнгэрийн ам, цэрэг арми, телевизийн төв болон станциуд, төмөр зам, амаржих эмнэлэг, ус хангамж гээд нийт 23 газар хамрагддаг. Хоёрт нь хүнсний үйлдвэрүүд, үзвэр үйлчилгээний газар, эмнэлэг сувилал, Элчин сайдын яам гээд 10 газар ордог. Бусад газар болон гэр хороолол орон сууцны цахилгааныг гуравдугаарт хамааруулж хэсэгчилж үздэг. Гэтэл онцгой зэрэглэлийн газарт бие биеэсээ үл хамааран гэмтэл гарвал хүний оролцоогүйгээр автоматаар нөгөө рүүгээ шилждэг төхөөрөмж байх ёстой байдаг. Мөн гуравдагч нь дизель байх ёстой. Гэтэл энэ бүгд нь зөвхөн Төрийн ордонд л байдаг бусдад нь байдаггүй. Цахилгаан тасарвал бүгд манай компани уруу дайрдаг. Ийм байхад энэ бүгдийг онцгой зэрэглэл гэж хуваах хэрэг байна уу? Сайдын тушаалын дагуу эрхээ эдлэх гэсэн газрууд их байдаг. Тиймээс энэ бүгдийг нэг тийш нь шийдэж өгөх хэрэгтэй байна гэсэн юм. Уулзалт дөрвөн цаг үргэлжилж хэлэлцэж байгаа асуудалдаа цаашид дорвитой арга хэмжээ авч хамтран ажиллахаар болов. Мөн хэрэглэгчдэд Эрчим хүчний тухай хууль, заалтыг таниулах хэрэгтэй гэсэн асуудалд санал нэгдсэн юм.

Монголын мэдээ сонин 054 /2086//

Ж.Батцэрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button