Авто үйлдвэрийн оддын дайн

Consumer Reports гэх Америкийн нэр хүнд бүхий сэтгүүлийн мэргэжилтнүүд яагаад зарим машины төлөө урт дугаар үүсдэг, яагаад зарим машины дилерүүд ч хэрэггүй байгааг олж тогтоохыг эрмэлзсэн байна. Ford 6,1 сая ам.долларын алдагдалтай бол Chrysler дилерийнхээ төвүүдэд гологдсон хэдэн мянган машин хурааж байна. Гэтэл Япон, Солонгосын машины эрэлт хэрэглээ улам бүр өссөөр байна. Hyundai машиныхаа үйлдвэрийг АНУ-д байгуулахаар зэхэж байна.

Америкийн сэтгүүлчид туршилтдаа янз бүрийн зориулалтын 250 нэр цуутай загварыг сонгон авсан байна. Шинжилгээндээ тэд авто үйлдвэрийн мэргэжилтнүүдийн дэмжлэгтэй байсан бөгөөд сэтгүүлүүдийн чансааны судалгааны үр дүн ба сонгосон загварынхаа 1,3 сая машины эвдрэл гэмтлийн талын мэдээллийг ашиглав.

Тэдний судалгаа дуулиан авчирсангүй. Өргөн олонд зориулагдсан машины худалдаа л хөгжиж байгаа ньтодорхой. Тийм машины үнэ нь өндөр биш 10-15 мянган ам.доллар. Тиймээс ч Солонгосын Hyundai, KIA загварууд алдаршиж байна. Сайн чанар, тохь тух, авсаархан хэмжээ, шатахуун бага идэх зэргийн 33 шинжийг агуулсан худалдан авагчдийн мөрөөдөл болсон загварууд бий.

Премиум ба бизнес ангиллын хүчин чадал сайтай, тав тух авчирсан загварууд хүн амын зээлийн бага чадвараас үүдэн дундаж худалдан авагчдад хүрэхгүй байна. Үнэтэй машинууд олон үзүүлэлтээр сайн боловч нэг сул талтай гэнэ. Тухайлбал, Үolkswagen3, Audi зэрэг герман машинууд туршилт шалгалтаар онц үнэлгээ авдаг. Явалт, тохь тухаар ярих зүйлгүй. Гэхдээ эдгээр машин дунд эвдрэл их гардаг ажээ. Mercedent-Benz-ийн хувьд ч ялгаагүй.

Toyota машины чанарын өндэр үзүүлэлт энэ машины бүх загварын нэрний баталгаа болж чаддаггүй. Honda, Toyota, Subaru зэрэг лидрээс бусад япон үйлдвэрлэгчид чанарын эргэлзээтэй машинууд гаргаж байна. Land Cruiser, Yaris гэх нэртэй загварууд ч туршилтаар муу үнэлгээ авсан байх юм.

Майамийн их сургуулийн шинжээч Жеймс Рубенштейны хэлснээр Nissan, Mitsubishi, Mazda зэрэг нэртэй компаниуд ч чанарын үзүүлэлт муутай машин үйлдвэрлэж буй ажээ. Nissan-ы хувьд Armada, Titan, Infiniti QX56 загварууд сул тал нь болов. Гэхдээ япон машины чанар нь америкийнхаас хоёр дахин давуу байна.

Бүх үзүүлэлтийн нийлбэрээр Америк сайн машин хийдэг. Харин нэр хүнд нь тааруу байна. General Motors компанийн шалгалтад орсон 42 машины гуравны нэг нь дундаас доогуур үзүүлэлттэй ажээ. Ford машины дөрөвний нэг нь эвдрэлд амархан ордог аж. АНУ-ын концернууд өөрийн хөгжилдөө асар их хөрөнгө зарцуулаад найдвартай загвар гаргангуутаа үнийг нь хөөрөгдөх хандлагатай.

Хамгийн найдвартай Mercuri Milan, Cadilac CTS, Ford Fusion машинууд өөрийн ангилалдаа ихээхэн өрсөлдөөнтэи учир зах зээлийн лидер болж чадахгүй байна. Европын машинуудтай харьцуулахад эвдрэл бага гардаг ч гэсэн тэр нь америк машинуудыг аварч чадахгүй л байна. Америкчууд машинаа үргэлж сайжруулах замаар явж буй бол Европынхон автобан дээрээ гялалзах машин бүтээдэг. Маневр сайн талаасаа Audi, BMW, Mercedes-Benz, Үolүo, Honda тэргүүлж байна.

Японы машинууд хамгийн их хэмнэлттэй нь болов. Шатахууны хэмнэлтээр сайн машины тоонд BMW, Honda, Mazda, Toyota машин орсон бол хамгийн их шатахуун зарцуулалтай машинаар Crysler, Ford, GM, Hyundai, Subaru тодров.

Ардын эрх сонин 54 /586/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button