Гон 100 наслав

Оросын I Николай хаан автомашинд дургүй байсан ба түүнийг хүмүүжүүлэх ажлыг Орлов гүн хийжээ. Тэр ч үүргээ амжилттай биелүүлсэн бөгөөд түүний зүтгэлээр Эзэн хааны гараж байгуулагдаж тухайн үеийнхээ шилдэг машинуудыг цуглуулж эхэлжээ. Хааны жолоочоор Адольф Кегресс гэх зохион бүтээгч ажиллаж байв. Тэрээр гаражийн урлан болгосон ба гинжтэй машин бүтээхээр оролдож байв. Дэлхийн хаадын гаражаас хамгийн шилдэг нь Оросын хааных болсон юм. 1913 онд Оросын хааны гараж 17 загварын 60 машинтай байлаа. Хааны хүү Алексейд гэсэн Peugeot Bebe загварын машин олдсон байжээ. Оросын зам нь муу байсан ч харин гаражийн үйл ажиллагаа нь илүүтэй хөгжиж байлаа.

1917 онд Адольф Кегресс уг гаражийг түр Засгийн газарт шилжүүлэв. Тэд жил хүрэхгүй хугацаанд машинтай болов. Ерөнхий сайд Керенский Pierce Arrow8 Minerүa загварын машиныг илүүд үзэж байжээ. Дөрвөлжин хээтэй саравчтай малгайтай, Р үсгийг хэлж чаддаггүй, хуягт дээр авиран гарсан большевик хэн бэ гэсэн таавар гаргасан нь 1970 онд Мурзилка сэтгүүлийн эрхлэгчийг албанаас нь мултлуулж байв. Тэрээр Уильичийн Роллс машинд дуртайг тэр таавартаа нэмсэн бол юу болох байсан бол?

Ленин энэ машинд дуртай байсан нь түүнийг найдвартай гэж үзсэнийх байх. Засгийн эрхэнд гарсан большевикууд хааны гаражийн авто цувааг Москвад авчрав. Мөн хөрөнгөтнүүдээс хураасан машинуудыг тэдэн дээр нэмэрлэсэн юм.

Ингээд хориод оны эхээр төв аппаратын үйлчилгээний янз бүрийн машинаас бүрэлдсэн бааз бий болжээ. Машин дээрэмдэх нь их байсан учир 1920 оны нэгдүгээр сарын 31-нд Лениний тушаалаар түүний хувийн жолооч С.Гилийн толгойлсон Онцгой гараж гэгчийг байгуулсан байна. Эндээс л төрийн тэргүүнд үйлчлэх зарчмын шинэ тусгай алба үүсчээ. Боловсон хүчин бэлтгэх, материал, техникээр хангах ньтэдэнд онцгой нууц байв. Гол нь жолооч нарын чадвар хамгийн чухап байлаа. Удалгүй уг гараж Rolls-Royce машинаар сэлбэгдэв. Сталины үед түүний сонголт нь Packard байв. Хожим тэр нь зөвлөлтийн машины загвар болсон юм. Америкийн урт машинуудын ангиллаас ЗИЛ үйлдвэр зайлж чадаагүй гэхдээ өнөөдөр Кремлийн гаражид Mercedes давамгайлах болжээ. Нэгдмэл цул мэт чанарыг дэглэм харуулж байсан ч сонин үзэгдэл их байв. Тухайлбал, Брежнев өөрөө машин жолоодож, хувийн гаражтай байлаа. Нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущев кабриолетаар олны дундуур явахыг эрхэмлэж байв. Москва хотын намын дарга байхдаа Борис Ельцин троллейбусаар ажилдаа очиж байв.

Ардын эрх сонин 54 /586/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button