Замын зугаа

Хараагүй мөртлөө хурд хэтрүүлсэн эсвэл үнэмлэхгүйгээр 47 жил машин жолоодсон зэрэг дуулиан зөндөө.

Эсрэг урсгалыг мэддэггүй

Саяхан Шведын цагдаагийнхан эсрэг урсгалаар явж байсан нэгэн өвгөнийг зогсоов. Тэр хөгшин жолооч 1967 оноос хойш тус оронд баруун гарын хедөлгөөний дүрэмтэй болсныг мэдээгүй гэнэ. Тэрээр 40 жилийн дотор анх удаагаа хотод машинтайгаа орж иржээ. Бүх машинууд эсрэг урсгалаар яваад байсан нь 79 настай жолоочид гайхал төрүүлсэн байна. Тэрээр бас цагдаагийнхны мигалктай машиныг үл анзаарсан хэрэгтэй. Ингээд үнэмлэх ч үгүй, торгуультайгаар тэр өвгөн хоцорчээ.

Хараагүй жолооч цагт 154 милл хурдалжээ

Испанийн бас нэг жолооч Доминго Морино гэгч замын ямар зурвасаар явж буйгаа мэдэхгүй байсан аж. Учир нь тэрээр хараагүй байжээ. Гэсэн ч 57 настай тэрээр 154 км/цагийи хурд үзүүлж чадсан гэнэ. Мэдээж цагдаа нар түүнийг торгож таараа. Үүгээр түүний зовлон дууссангүй. Хоёр жилийн өмнө даатгалын компани түүнд хараагаа алдсных нь төлөө хагас сая евро өгөхөөр болсон байв. Одоо компанийнхан түүнийг хараагүй болон жүжиглэж байна гэж сэжиглэжээ. Тэд нөхвөрөө өгөхөө зогсоосон төдийгүй өмнө авсан мөнгөө буцаахыг хараагүй жолоочоос шаардлаа. Шүүх түүний хараагүй эсэхийг тогтоож зөвхөн 10 хувийн хараа үлдсэн учир даатгагчид мөнгөө өгөх нь зүйтэй гэсэн шийдвэр гарган өвгөнийг баярлуулав.

47 жил үнэмлэхгүй байж цагдааг хуурчээ

Голландын 62 настай өвгөн 47 жилийн турш үнэмлэхгүйгээр машин барьжээ. Түүнийг замын цагдаа зогсооход үнэмлэхтэй байсан дүүгийнхээ нэрийг барьж тогтмол хуурсаар иржээ.

Ардын эрх сонин 54 /586/

Ш.Мягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button