Иргэний холбоо-ны тэргүүн Д.Энхбат Төр гэдэг нэрийн дор үймүүлж нам гэдэг нэрийн дор бүлэглэлүүд монголыг тонож байна

Иргэний холбооны тэргүүн, Датаком компанийн захирал Д.Энхбаттай уулзан ярилцлаа.

-Өнөөгийн уул уурхайн нөхцөл байдалд та ямар байр суурьтай байдаг вэ. Танай Форум нэвтрүүлгээр хангалттай их ярьдаг байсан сэдвийн нэг шүү дээ?

-Ашигт малтмал, уул уурхай бол биднээс өмнөх 1000 жилд байж л байсан, дараагийн 1000 жилд байх ч болно. Энд бидний гавъяа гэхээсээ илүү манай өвөг дээдсийн гавъяа байгаа. Тэгээд ч зөвхөн өнөөдөр бидэнд өгчихөөгүй, үе үеийн монголчуудад өгсөн зүйл. Зарж идээд нэг жил болгочих ёсгүй. Өнөөдөр Айвенхоу Майнз-тай гэрээ байгуулах, үгүйдээ асуудлын гол нь байгаа ч юм биш. Яагаад үүнийг нууж хийгээд байгаа юм бэ. Ашигт малтмалыг ашиглаж үйлдвэр барих ёстой, гадаадын хөрөнгө оруулалт ч хийх л хэрэгтэй. Гэхдээ үүнийг нууцаар хийж болдоггүй юм.

Тэгэхээр Иргэний холбоо болон миний байр суурь гэвэл ард түмний мянга, мянган жил дамжигдан ирсэн энэ зүйлийг хэдхэн улстөрч нууж идэж болохгүй. Энэ бол тэдний галын өрөөндөө нууцаар хийж байгаа хувийнх нь зүйл биш шүү гэдэг дээр тогтдог. Улстөрч хүн бол мийтийн өмч хөрөнгөтэй харыхдаг. Тэгэхээр нийтийн юм чинь ил тод байх ёстой л гэж хүсч байгаа юм. Ил тодоор яриад цөмөөрөө ашиглая гэвэл ашиглах ёстой. Хүмүүс ухаантай, түүнээс биш огт битгий ашигла гэж хэн ч хэлээгүй шүүдээ.

-Таван толгойн коксжих нүүрсийг Оросуудад болон бусад том том сонирхогчдод яаран өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол Оросууд Элегений орддоо хамаг анхаарлаа хандуулаад Тавантолгой хэнд ч хэрэггүй болно гэсэн яриа сүүлийн үед чих дэлсэх болсон?

-Тэр худлаа. Хэзээ ч газар булаатай алт, баялаг хэнд ч хэрэггүй болдоггүй л байхгүй юу. Энэ бол зүгээр л үнийг нь хямдруулах гэж байгаа арга. Зах дээр хэн нэгэн таны барааг авахгүй явсны төлөө таны бараа үнэгүй болдоггүй биз дээ. Энэ бол наймаа л байхгүй юу даа. Өнөөдөр Тавантол¬гой шиг ордуудыг улстөрчид үймүүлээд байгаа юм. Өөрөө хийгээгүй зүйлийг өмчлөх гэж оролдож байгаа хэрэг. Тэд ирээдүйд од, гаригийг хуртэл өмчлөх нь байна шүү дээ. Таван толгой-н орд бол Монгол улсын баялаг, Үндсэн хуулиар олгогдсон ард түмний өмч, Ганцхан түүний менежментийн эрх нь тодорхой компанид шилжиж болно. Гэхдээ менежментийн эрх гэрээгээр хийгдэнэ. Хийж чадахгүй бол буцаагаад л хураагәад авч болох зүйл. Лиценз бол өмчлөлийг шилжүүлж байгаа баримт биш, Үүнийг монголчууд андуурч яриад байдаг. Харин лицензээр тодорхой хугацаанд эзэмшихэрхийгл өгч байгаа юм. Тэгтэл нөгөө улсууд андуураад Тавантолгой-н ордыг надад өгчихлөө гээд худлаа яриад байгаа юм. Ерөөсөө дэлхий дээр ашигт малтмалын хайгуулын лицензээр өмч шилждэггүй. Зүгээр орд нээж олвол шагналын хэдэн хувиа л авна. Тавантолгой-н хайгуулын лицензийг арван жилийн өмнө өгсөн. Тэд хичнээн удаа өрөмдөөд юу ч иэмж олоогүй. Харин урьд нь Оросууд, СЭВ-ийн орныхон олчихсон юмыг л өнөө¬дөр яриад байгаа. Тиймээс тэд Тавантолгой-гоос шагнал авах ёсгүй.

Товчоор хэлбэл энэ бол худлаа л яриа. Би өөрийн чинь байрыг арван жилийн лицензээр авчихаад маргааш нь зарах гээд яваад байвал яах вэ. Тэгэхээр нэгэнт өөрийн өмч биш болохоор лиценз эзэмшигч түүнийг зарах эрх байхгүй. Зөвхөн хайгуул хийх эрхээ дараагийн хүнд шилжуүлж байгаа болохоос газраа зараагүй л дээ. Харин дараагийн хүн нь өмнөх хүнийхээ нөхцлийг л дагах ёстой. Тэгэхээр тэр ашигт малтмалын олборлолтыг хүмүүс худалдаж байна гэдэг бол хууль бус үйлдэл. Олборлолт хийхээр бол доторхийг нь ухаж байна. Богд уулаас элс авах зөвшөөрөл өглөө гэхэд тэндээс арван шуудай элс ав л гэж зөвшөөрсөн болохоос уулыг тэр чигээр нь танд өгөөгүй шуу дээ. Үүнийг бүгдийг нь будлиулаад байгаа юм.

-Тэгээд энэ бүхний буруутан нь бас өнөөх муу нэртэй, луу данстай улс¬төрчид болно биз?

-Үгүй ээ. Би өөр бодолтой байдаг. Манай улс төрийн, төрийн систем дэндүү их суларч задарснаас болоод энэ нь эргээд ашиглагдаж эхэлж байгаа юм. Хулгайч хүмүүс мөнгөний хойноос нэг явдаг. Эсвап эрх мэдлийг хулгайлж авдаг. Тэд энэ л хоёрхон зүйлийн араас явдаг. Өнәөдөр төрийн систем задраад иргэний хяналтгуй болчихоор эзэнгүй л юм хэвтэж байна гэсэн үг шүү дээ. Ингэхээр бүлэглэлүуд улс төрөөр дамжин, орж ирээд авч байгаа юм. Гэхдээ тэдний олонх нь Монголын төрийн хүмүүс биш, зугээр л тодор¬хой эдийн засгийн сонирхолтой бүлэглэлүүд. Төрд байгаа шударга улсууд огтхон ч биш, сонгуулиар дамжуулж төрийн эрх мэдлийг сэмээрхэн авдаг хүмүүс. Өнөөдрийн Тавантолгой-г хуваах гээд явж байгаа улстөрчид, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө явж байсан улстөрчид хоёр бол адилхан нэртэй л болохоос шал хоёр өөр зүйл. Өөрөөр хэлбэл Монгол ул-сынхаа төлөө жинхэнэ зүтгэх ёстой газар л бохирлогдчихож байгаа гэж хэлье.

-Сүүлийн бараг нэг жил иргэдийм хөдөлгөөн, холбоод жагсаал цуглаан хийлээ. Тэгвэл эндээс Монголд заавал төрийн эргэлт, хувьегал хийгдэх ёстой гэсэн дүгнэлт гаргаж болох уу?

-Хэрвээ доторх нь буцалж байгаа савны тагыг дараад байвал дэлбэрч л таарна биз дээ. Өнөөдөр хүмүүст эрх чөлөө олгочихоод, оролцохыг нь зөвшөөрөхгүй байна шүү дээ. Нийгмийн энэ оролцох эрхгүй бүхэн өнөөдөр бухимдал төрүүлж байна. Хүмүүс тэнэг биш ээ. Ардчиллын тулгуур зарчим болсон бүхнийг ёсоор нь явуулах гэдгийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хүн бүхэн ёсоороо явбал Сингапураас, Германаас бид дутахгүй. Монгол хүн Солонгост очоод ёсоороо ажиллахаараа хамгийн сайн ажилтан болчихдог. Гэтэл Монголдоо яагаад хамгийн муу ажиллаад байдаг юм. Үүний учир нь ердөө л Монголд аливаа юмыг ёсоор нь явуулдаггүйд байгаа юм. Солонгос, Монгол хоёрын засаглалд л ялгаа бэйгаа болохоос Монгол хүн нь солигдоогүй шүү дээ. Засаглал гэдэг бол төрийн менежмент. Төрийг яг ёсоор нь авч явах сэтгэлтэй хүн төрд маш ховор очиж байгаа болохоор энэ доголдоо байна. Тэгэхээр энэ янзаараа явбал хувьегал гарна. Ёсоороо яваагүй юм үргэлж эвдэрдэг. Нийгмийн процессыг зөвөөр нь явуулахгүй байгаа учраас өнөөдөр хамгийн баян байх ёстой орон хамгийн ядуу нь болчихоод байна. Өдгөө нэг хүнд ногдох өрөөрөө дэлхийн хам¬гийн их өртэй таван орны нэг нь Монгол болчихоод байна. Тэгсэн мөртлөө нэг хүнд оногдох баялгаәраа дэлхийн хамгийн баян орон. Энэ хоёр тоог харыдуулаад харахад юм бодогдож байгаа биз. Тэгвэл Монгол улс онгон байгальтай дэлхийн цөөхөн орны нэг. Гэтэл BBC, Ройтерс агентлагууд хэдхэн сарын өмнө дэлхийн хамгийн бохир хотоор Улаанбаатарыг нэрлэсэн. Энэ бүгдийн буруутан нь нөгөө л Монголын муу менежмент, засаглал болж байна.

-Дэлхийн буурай орнуудад хийгддэг өнгө өнгийн хувьсгалыг санхүүжүүлэгч гэж хардагддаг СоросЫН сантай таныг холбоод байдаг?

-Би Сорос-ын сантай холбоотой байсан. Бас энэ сантай Монголын 10 гаруй мянган хүн холбоотой. Хэдэн эуунбагш, өмнөхУИХ-ын тэн хагас нь Сорос-ын сангийн шугамаар ямар нэгэн ажилд явж байсан. Өнөөдөр Сорос-ын сантай Дэлхийн банк, НҮБ бүгд холбоотой. Тэр утгаараа өнөөдөр Сорос-ын сан, Дэлхийн банк¬тай холбоогүй нэг ч сайд, төрийн зүтгэлтэн Монголд байхгүй. Үүнээс өмнөх бүх Ерөнхий сайдуудэнэ сантай холбоотой. Тажикстан, Кир-гизетан, Казакстан зэрэгт яагаад Сорос-ын сан проб-лем үүегэсэн бэ гэвэл тэр диктатуртай орнуудад ардчиллын төлөө л ажилласан байхгүй юу. Түүнээс биш Сорос-ын сан бол цэргийн байгууллага биш шүү дээ. Энэ сангийн бүх мөнгөний тал хувь нь боловсролд зарцуулагддаг. Тэгэхээр энэ бол шалтгаан биш. Өнөөдөр энэ нь Америктай холбоотой хүнийг л хайж байгаатай адилхан. Тэгвэл бүх төрийн түшээд Америктай холбоотой. Нэгийгээ Америктай, нэгийгээ Японтой, нөгөө нэгийгээ Хятадтай холбож л байгаа хэрэг. Монголд өнөөдөр жинхэнэ улстөрч хэзээ болдог вэ гэвэл Хятадын эрлийз гэж нэрлэгдэхээрээ л болдог гэсэн шог яриа байдаг. Таныг Хятадын эрлийз гээд бичээд эхэлвэл олон хүний анхааралд орж байгаа юм. Хэрвээ тэгж бичихгүй байвал та хэнч биш. Яг үүнтэй адилхан, Сорос-ын сан энд ямар ч хамаа байхгүй.

-Ерөөсөө л Энхбат гэдэг нөхөр Монголд Со-росын сангийн санхүүжилтээр төрийн эргэлт хийх гэж байна гэсэн л хардл ага байгаа шүү дээ?

-Сорос-ын сан миний тухай болон иргэний холбооны тухай сонсоо ч үгүй байгаа байх. Иргэний холбоо бол миний болон бидний л хувийн үзэл бодлын, ажлын үр дүн. Манай иргэний холбоонд өнөөдөр 2000 гаруй хүн гишүүнээр элсэж, олон хүн дэмжиж байна. Зүгээр л намайг Сорос-ын сантай хамаатуулах нь сонирхолтой сэдэв байлгүй дээ.

-Танай холбоо одоо ямар уйл ажиллагаа явуулж байна. Одоо ч тоо тоймгүй олон холбоо, хөдөл гөөнүүд байгуулагддаг болж?

-Өнөөдөр Монголоос 100 мянга орчим хүн Солонгос, Герман, Америк гээд гадагшаа гараад явчихлаа. Одоо чөлөөтэй виз өгөөд эхэлвэл нэмээд хэдэн хүн гарах бол. Яг та энэ талаар юу гэж бодож байна.

-Ахиад 100 мянга гарах байх аа.

-Тиймээ, ерөнхийдөө 10 хүний бараг ес нь гадагшаа гаръя гэсэн бодолтой байгаа гэдэг. Тэгэхээр Монголд ер нь хэн үлдэх юм бэ. Өнөөдөр Улаанбаатар хотын дарга ч, манай УИХ-ын гишүүд ч ялгаагүй Таныг гадаад явуулна гэсэн нэг л зүйлийг ард түмэнд амладаг. Яах вэ, Солонгост цалин авч байгаа ч гэсэн боолын л хөдөлмөр эрхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр манай улстөрчид таныг боол болгоно оо гэж л амлаж байгаа юм. Өнөөдөр яагаад Үндсэн хуулийн 15 жилийн ойгоо тэмдэглээд байгаа мөртлөө иргэдээ боол болгох замыг сонгож байгаа юм бэ. Энэ мэтчилэн олон зүйлийг бид асууж болно оо. Дэлхийн бүх л хүмүүстэй нэгэн адил монголчууд сайхан амьдрахыг хүсч байгаа, Африк мэтийн дэлхийн ядуу орнуудад байгаа проблем Монголд алга байна. Жишээлбэл иргэний дайн, цуст мөргөлдөөн алга. Хүн амынхнь тал нь ДОХ тусаагуй байна шүү дээ. Гэтэл Монгол хоёр том найрамдалт хөрштэй, газрын асар их баялагтай, залуу боловсон хүчнүүдтэй мөртлөө яагаад ядуу байгаа юм. Яагаад гэвэл Монгол орон замбараәгүй учраас л ядуүрчихсан хэрэг. Өөрөөр хэлбэл Монголд засаглал, менежмент байхгүй болсон. Зүйрлэж хэлбэл төр гэдэг нэрийн дор үймүүлж, нам гэдэг нэрийн дор бүлэглэ-лүүд Монголыг чинь одоо тонож байна шүү дээ. Улсын төсөв, Улаанбаатар сан гээд л дандаа тонож байна. Олон жилийн өмнө өвгөд хөгшид хүртэл 1000 төгрөг Улаанбаатар сан-д хандивласан. Одоо тэр мөнгө Улаанбаатар банк болоод хувьдочсон. Улаанбаатар даатгал ч мөн адил. Улсын төсөв сүүлийн арван жилд гурав дахин өссөн. 15 жи¬лийн өмнө социализмын системд байлаа, өөрөөр хэлбэл бүх зүйл улсынх байсан. Тэгэхэд одоо эдийн засгийн 90 хувь нь хувьд оччихсон байхад социализмаас гурав дахин том улсын төсөвтэй байна. Бүх юм нь хувьчлагдаад байхад улсын зардал нь гурав дахин ихэссэн. Тэгээд тэр мөнгө хаачсан бэ. Яагаад өнөөдөр цөмөөрөө 100 сая төгрөг, бүр байраа ч хамаагүй зараад сонгуульд орж УИХ-ын гишүүн болоод байгаа юм. Тэр 100 сая төгрөгөө хаанаас олж авах гээд байгаа юм. Тэгэхээр товчоор хэл¬бэл Монгол орныг дээрэмдэх, буснуйлах л ажиллагаа явагдаж байна. Иймээс дэл¬хийн хамгийн баян байх магадлалтай орон ингээд ядуу болчихсон байгаа хэрэг. Бид гол нь ардчиллыг дутуу хийсэн. Эрх чөлөө, хариуцлага гэсэн хоёр хүчин зүйлээс ардчилал тогтдог бай¬хад эрх чөлөөг нь олгоод хариуцлагыг нь орхичихсон. Сүүлийн 15 жил дандаа Засгийн газар парламент гээд ардчиллын институциудыг байгуулсан хэрнээ хам¬гийн гол зүйл болох хяналтынхаа институциуд болох иргэдийн оролцоог хийгээгүй. Бусад бүх орнуудад иргэдийн хяналт, оролцоо бол ардчиллын тулгуур бай¬даг. Иргэний оролцоо, хяналтын системийг улстөрчид бол хэзээ ч хийхгүй. Үүнийг хийхийн тулд л бид Иргэний холбоо-г байгуулж байгаа юм.

-Харин ч манай улс чинь бусад өндөр хөгжилтэй орнуудыг бодвол иргэд нь төрийнхөө ажилд их оролцож, хошуу дурдэг. Хэт улс төржсөн орон юм бишүү?

-Үгүй, иргэд бол зөвхөн шүүмжилдэг. Тэд шийдвэр гаргахад оролцдоггүй. Нэгэнт гаргачихсан шийдвэрийн араас нь шүүмжлэх бол оролцоо биш л байхгүй Юу. Оролцоо гэдэг бол асуудлыг шийдэхээс өмнө ба шийдэх явцад иргэд саналаа оруулахыг хэлж байгаа юм. Асуудлыг нууцаар шийдчихээд сонингоор мэдэгдэгдэх бол ил тод байдал биш. Тэгэхээр оролцоогүй учраас Монголчууд өнөөдөр араас нь уурлаад, бухимдаад байгаа юм. Иймээс Монголд шийдвэр гаргах шатанд бодит ардчилал байхгүй байна.

-Тэгэхээр Энхбат гэдэг хүн төрд иргэдийн оролцоо хэрэгтэй гэж ярьж байгаа болохоор өөрөө УИХ-ын танхимд очих шаардлагатай гарна гэж ойлгож болох уу?

-Улаанбаатар хотод 120 гаран орон сууцны хороо байдаг. Гэтэл 110 хороон дарга нь МАХН-ын үүрийн дарга нар давхар хийж байна. Намын үүрийн дарга асуудал босоход намынхаа л талд зогеох нь тодорхой биз дээ. Улаанбаатар хотын намын хороон дарга нь хотын дарга, цэргүүд нь хороон дарга байдаг. Эндээс иргэний институциудыг улс төрийн намууд эзэлчихсэн нь харагдана. Хотын хог, таны хашаа ер нь улс төрийн намд ямар хамаа байна аа. Энэ бол социализм. Хуучин 70-80-аад оны үед авгай, нөхөр хоёр салахад намын хурлаар хэлэлцдэг байсан. Өнөөдөр хороо, хотын гудамжны асуудлыг намын дарга хариуцаад сууж байна. Энэ чинь л иргэний нийгэм биш Үндсэн хуулиар олгогдсон эрхээрээ л энд иргэд оролцох ёстой. Хороон дарга намаа сонгуульд ялуулахын тулд тусламжийн бараа л тараадаг. НИТХ-ын 40 гишүүн 40-үүлээ намын улсууд. Тэгээд 40 гишүүний талаас илүү нь захиргааны аппаратад ажилладаг ажилтан. Тэгээд хотын даргаа хотын ажилтангууд нь хянах юм гэнэ. Монгол хүн Монголдоо эзэн байх гэхээр үүнийг нам үймүүлээд байна. Социализмын үед систем нь тийм байсан. Гэхдээ өнөө¬дөр чинь бид ардчилалд амьдарч байна шүү дээ. Хороон дарга намын үүрийн дарга байх бол яг нарийн ярьвал Үндсэн хуулийг зөрчиж, иргэний эрх мэдлийг нам сэмээрхэн авч байгаа явдал юм. Иймээс өнөөдөр энэ бүхнийг би ганцаараа хүсээд байгаа юм биш, хүн болгон л хүсч байгаа. Зүгээр л томъёолж мэдэхгүй байгаа юм. Иргэд зөв зохион байгуулалттайгаар хийх ёстой. Гудамжинд жагсах нь жагсаж болно оо. Гэхдээ ухаан бодлоо төвлөрүүлэн зөв явж, хуулийн дагуу сонгуульд оролцох хэрэгтэй. Монголын төрд яахаараа энэ 100 хүн л бид үргэлж байх ёстой гээд байгаа юм. Монголын хоёр сая хүний хэн нь ч тэнд очиж болно шүү дээ. Дарга нар хийх ёстой ажлаа хийж чадахгүй байгаа учраас зүгээр л ажлаа өгөөд буух ёстой. Дэлхийн хамгийн бохир хот гэсэн нэрийг зүүлгэсэн хотын дарга бол ямар нэгэн шалтгаан, асуултгүйгээр зүгээр л буух ёстой. Бид яахаараа хэдэн дарга нараа солих болохоороо бөөн асуудал болоод конторынхоо цэвэрлэгчийг муу ажилласны төлөө халахдаа юу ч болдоггүй юм бэ. Энэ чинь яг л адилхан цалингаа аваад хийж байгаа ажил шүү дээ. Тэгэхээр төр, засгийн солих асуудал бол гайхаад байх зүйл биш ээ.

(Өглөөний сонин 54/119)

м.мөнхчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button