О.Дашбалбарын уран бүтээлээ чуулж байна

Яруу найрагч Г.Мэнд-Ооёо тэргүүтэй тус акадмиас Богд уулын ноён оргил болох Цэцээ гүнрүү хийх аялал энэ сарын 18-нд болсон бол өчигдөр Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар агсны сүүлийн он жилүүдэд бичиж үлдээсэн шүлэгийг эмхтгэн гаргсан Оюун санааны яруу найраг номын нээлт, Яруу найраг-бичиг соёл үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдэж төр, утга зохиолын анд нөхөд нь оролцсон юм. Яруу найраг-бичиг соёл үзэсгэлэнгийн зорилго нь хүмүүн бичгийн гайхамшигт урлагийг үзэгч олноо дэлгэх юм байна.

Тэгвэл дэлхийн яруу найрагчдын баярыг угтан өнөөдөр Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал Хүүхдийн номын ордонд болж байна. Яруу найрагч О.Дашбалбар найрагчийн 50 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд намтар уран бүтээл, уран бүтээлийн уламжлал шинэчлэлтийн асуудал, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн болох нь гэсэн сэдвээр илтгэл тавьж байгаа аж.

Төрийн шагналт О.Дашбалбар агсаны уран бүтээл дэх бурханы шашны үзэл баримтлал ямар байсан мөн эх хэлний сэдэвт шүлгүүдийн туурвил зүйн онцлог гээд уран бүтээлийн бүхий л цар хүрээг хамарсан илтгэлүүдийг тавьж байсан нь их дээд сургууль болон ЕБС-ийн сурагчид, эрдэм шинжилгээний ажилтнуудад том гарын авалга болж байсаныг онцлон тэмдэглэж байна.

Маргааш дэлхийн яруу найрагчдын өдөр. Энэ өдөр Явуугийн өдөр яруу найрагчдын уулзалт ярилцлагыг зохион байгуулах юм байна. Ийнхүү яруу найрагчдын өдрийг 23-ны баасан гаригт яруу найргийн уулзалт өндөрлөх юм байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button