Таазны завсарыг зун хийхэд тохиромжтой

Сайн бодож боловсруулаагүй ажлаа эхэлбэл засварын явцад төлөвлөөгүй зүйлс гарч ирдэг. Иймээс аль

өрөөг ямар материалаар, яаж янзлах вэ гэдгээ нарийн бодож, тохирсон материал авч хийвэл цаг, мөнгө хэмнэнэ. Засварын ажил хийхэд хэрэгтэй

зүйлсийг зөвлөе.

1.Угаалга болон ариун цэврийн өрөөний шүршүүр, онгоц, суултуурыг солихдоо сууцныхаа сантехник холболтыг мэдсэний үндсэн дээр шинэ тоноглолуудаа худалдаж аваарай.

2. Ханын будгийг сонгохдоо хана, шал, хаалганы өнгөтэй зохицуулж, өнгө хослох будгийг сонго. Хана, хаалгыг ижил өнгөөр будна. Будгийн ажил хийхдээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, өрөөний тавилга, хана, хаалга, тааз зэрэг интерьерийг бүхэлд нь шийдсэн зураг төсөл гарга.

З.Таазыг засахдаа энгийн, чимэглэлийн гэсэн хоёр янзаар засна. Таазны засварыг зуны улиралд хийхэд тохиромжтой байдаг.

4.Гэл тогооны өрөөндөө дүүжин тааз хийх бол өндөр шат, өрөм, дүүжин таазны материалууд, хамгаалалтын нүдний шил гэхчлэн бэлтгэлээ сайн ханга.

5.3арим өрөөгөө эвхдэг ханаар тусгаарлаж, ажил, хүүхдийн өрөө гаргана.

6.Байраа засахдаа гараар хийсэн жижиг сувенир, хэрэглэлүүдийг ашиглаж, гэрээ чимэглээрэй.

Монголын мэдээ сонин 054 /2086/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button