Бөртэ чоно кино Монголын нэрийн хуудас болно

Бөртэ чоно киноны зохиолыг хоёр орны зохиолчид хамтран бичиж, 24000 хүн зураг авалтад нь оролцон, дэлхийн шилдэг техник технологийг ашигласан учир уран сайхны мэргэжлийн кино болсон гэж уран бүтээлчид нь дүгнэсэн. Түүнчлэн киноны багт Японы талаас 180, Монголын талаас 150 хүн, арваад найруулагчид ажиллаж, эртнээс бэлтгэлээ базаасан болохоор энэ кино Чингис хааны нэрийг дэлхийд гаргана, Монголын нэрийн хуудас болно гэдэгт нь тэд итгэлтэй байгаа аж.

Бөртэ чоно киноны тасалбарыг хагас жилийн өмнө худалдаалж дууссан. Тэр ч байтугай Азийн улс орнуудад гаргах маркетингийн асуудлыг нь хэдийнэ зохицуулсан тухай киноны зохиолч, продюссероор ажилласан Жамьян, хоёрдугаар найруулагч Ж.Сэнгэдорж, жүжигчид хариуцсан найруулагч М.Жамьянсүрэн нар ярьсан юм.

Кино Монголын нууц товчоо-ноос сэдэвлэсэн, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан, Монгол, Японы уран бүтээлчид хамтран зураг авалтыг нь Монголын нутаг дэвсгэрт авсан гэдгээрээ онцлог болсон гэнэ. Мөн Японы талын 40 сая доллар, Монголын талын 689 сая төгрөгөөр бүтсэн учир Монголд урьд өмнө нь гарч байгаагүй өндөр өртгөөр бүтсэн кино болжээ!

Гэсэн ч уг кино дэлгэцэнд гарснаасаа хойш элдэв шүүмжлэлд өртөн, дуулианы эзэн болоод байгаа. Тэгээд ч үзэгчдийн дунд уг киног Монголыг сурталчлах биш, түүхийг гутаан доромжилсон кино болсон гэсэн яриа дэгдээд байгаа билээ. Тиймээс бид уг киног хэрхэн үнэлж байгааг түүхийн эрдэмтэн болоод кино найруулагчаас сонирхсон юм.

Монголын мэдээ сонин 054 /2086/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button