Талийгаачийн хоёр хүүхдийн төлөө Монголын төр Малайзчуудаас мөнгө нэхье

Энэ хугацаанд, талийгаач эмзгпйг егүүтгэх захиалга өгсөн сэжигтэн Абдул Разак Багинда болон аллагыг биечлэн үйлдсэн тусгай адбаны хоёр цагдаад холбогдох хэргийн явцын гэх шүүх хурал хоёр ч удаа болж 2008 оны гуравдугаар сард эцсийн шүүх хурал болох товыг гаргасан билээ. Гэтэл гэнэтхэн дээрх шүүх хурлын товыг наашлуулж ирэх сарын дөрөвний өдөр болгохоор болсон юм. Үүнтэй зэрэгцэн тус улсын цагдаагийн тусгай албаны ажилган Сайед Исмэйл Бин Су, Ган Так Гуан, Hoop Азлеен Бинти нар манай улсад урилгагүй зочноор ирсэн.

Энэ тухай манайхныг мэдээгүй байхад аль хэдийнэ интернэтэд мэдээлэл

цацагдсан байсан. Түүгээр ч зогсохгүй шүүх хурал урагшилсан гэдгийг ч холбогдох албаны хүмүүс болон хохирогчдод цаг тухайд нь мэдэгдээгүй байсан гэнэ билээ. Дээр нь манай улсад ирж талийгаачийн хүүгээс шинжилгээ авах нэрийдлээр Малайзын цагдаа нар юу хийх гэж, ямар ажлаар ирсэн нь өнөөдөр тодорхойгүй, цагдаагийнхан ч үүнийг нууцалж байна. Ингэж нууцалж буй учраа Малайзын талын хүсэлтээр гэсэн товчхон хариултыг хэлж байх юм. Уг нь албан ёсны айлчлал юм бол албаных баймаар, үүнд бас нуугаад байх зүйл баймааргүйсэн. Энэ хэрэг эхнээсээ яагаад гэсэн асуулт дагуулсан, өнөөдөр ч тийм л байна. Ингэж шүүх хурлыг наашлуулсан нь Малайз улсын Засгийн газар ганхаж эхэлсэнтэй холбон тайлбарлах нэгэн ч байна. Учир нь энэ хэргийн захиалагч Абдул Разак Багиндагийн ах нь тус улсын шадар сайд гэнэ.

Мөн аллагыг биечлэн үйлдсэн гэх хоёр цагдаа шадар сайдын бие хамгаалагчид байжээ. Дээр нь тус улсын Батлан хамгаалахын сайд ч энэ хэрэгт холбогдох бололтой. Тэгэхээр малайзчууд Засгийн газраа хөшигний цаана авч үлдэхийн тулд хурлыг наашлуулж Багинда болон аллага үйлдсэн хоёр цагдааг хурдхан цааш харуулах санаа агуулж буй бололтой. Ингэхгүй бол тус улсын хэсэг бүлэг улстөрчдийн хууль бус үйлдэл илэрч Засгийн газар нь байх үгүйд тулах юм. Манай улсын иргэнийг хөнөөснөөс гадна хууль бус зэвсгийн наймаа болон өөр цөөнгүй хүний амь насны асуудал сөхөгдөх нь тодорхой болоод буй аж. Энэ үед малайзчууд улс орныхоо нэр хүндийг авч үлдэхийн тулд ийн шүүх хурлыг урагшуулсан байж болох гэнэ. Үүнээс гадна Малайзын хэвлэл мэдээллээр талийгаачийн эсрэг мэдээлэл сүүлийн үед их гарэх болсон байна. Бидэнд олдсон мэдээллээр, тус улсын мэдээллийн хэрэгслийн 90 орчим хувь нь төр, засгийнх нь мэдэлд байдаг байна. Энэ мэтчилэн тэд дээрх хэргийг өөрийн талд ашигтайгаар шийдүүлэхээр тэмцэж байхэд манайхан албан ёсоор бус хаагуур яах гэж, ямар зорилготой ирсэн нь тодорхойгүй гурван хүнийг хушуу дэвсэн тос ч аваад, явтал нь харж хамгаалан нисэх онгоцонд суулгаж байх юм. Тэгсэн атлаа нэг иргэнээ аймшигтайгаар хөнөөлгөчихөөд талийгаачийн төлөө, түүний ард гашуудан үлдсэн эцэг эх, бяцхан хоёр үрийн эрх ашгийн төлөө өнөөдөр бүтэх, бүтэхгүй ч цээжээ дэлдэн ярих төрийн бус байгууллагуудаас өөр санаа тавьсан нь хэн билээ. Уг нь бол хүнийхээ төлөө төр санаа тавих учиртай санагдана.

Аль ч нийгэмд иргэн хүн нэгдүгээрт байж дараа нь хууль, төр гэж байдаг. Гэтэл өнөөдөр манай улсад эсрэгээрээ иргэн хүн хамгийн сүүлд тавигдаж байгаа нь

нууцгүй. Өнөөдөр талийгаач эмэгтэй ямар хүн, хэн байсан нь хамаагүй түүнийг зөвхөн хүн гэдгээр нь авч үзэх ёстой. Гэтэл харийн улсад аймшигтайгаар амиа алдсан хөөрхийлөлтэй эх, иргэнийхээ төлөө бид хагас жил болоход Ерөнхий сайдын тус улсын сайдад явуулсан хүсэлтээс өөр хийсэн зүйлгүй л сууж байна шүү дээ.

Тэртээ тэргүй хүний эрхийн байгууллагын ажилтнууд, УИХ-ын гишүүд хэрэгтэй, хэрэггүй зүйлийн төлөө гадаадын улс орон уруу явж л байдаг хойно, нэг удаа ч гэсэн үүнээс татгалзаад тэнд зарцуулах мөнгөөрөө талийгаач эмэгтэйн аавыг шүүх хуралд оролцуулахад зориулж болохгүй гэж үү. Энэ удаагийн шүүх хурал бараг бүтэн cap үргэлжлэх юм билээ. Замын зардал, очоод байрлах байр гээд мөнгөний гачлан их байх нь ойлгомжтой. Нэгэнт үхсэн хүнийг босгож ирэх биш дээ. Энэ хорвоод хүнээс өөр үнэтэй зүйл гэж үгүй. Хүний амь насыг мөнгөөр хэмжиж болохгүй ч яадгийм Монголын төр алдсан иргэнийхээ төлөө их хэмжээний ханатал мөнгийг малайзчуудаас нэхэж аваад талийгаачаас үлдсэн бяцхан хоёр үрд нь өгье л дөө. Ингэх нь шударга ёсонд нийцэх биш үү. Манай төр засаг ч үүргээ биелүүлэх нь энэ бус уу.

Монголын мэдээ сонин 054 /2086/

Б. Наранбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button