Yндэсний бүтээмжийн шагнал гардууллаа

Энэхүү шагналд нэр дэвшсэн үйлдвэр, аж ахуйн байгууллага, компаниудыг Үндэсний бүтээмж, хөгжлийн төв зохион байгуулж шалгаруулдаг бөгөөд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулдаг уламжлалтай юм.

Үндэсний бүтээмжийн шагналын дурсгалын бичигт Монгол Улсын хэмжээнд үндэсний бүтээмжийн хөдөлгөөнийг бүхий л салбар нэгжид өрнүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эх орныхоо үйлдвэр аж ахуй, боловсролын байгууллага, ард иргэддээ хандаж уриалсан билээ. Улс орнхыхоо хөгжлийг түргэтгэж, өрсөлдөх чадвар нэр хүндийг дээшлүүлэх, ажил үйлчилгээний бүтээмжийн дэвшилтэт үзэл санааг хэрэгжүүлж, цаашид өсч дэвшихийн үндсийг бэхжүүлсэн амжилтыг үнэлж ийнхүү Үндэсний бүтээмжийн оны шагнал-Алтан цом, дурсгалын бичгийг хадгалуулав гэжээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button