Монголын залуучууд ном хэвлэгдэн гарлаа

Эл бүтээлд Монголын зүалуучуудын хөдөлгөөний түүхэнд бий болсон залуучуудын анхны байгууллга болох МХЗЭ-ийг үүсгэн байгуулж байсан үеийн үйл явдлыг өгүүлэсэн байна. Мөн тус байгууллагыг өсгөн бэхжүүлэхийн төлөө авьяас билэг, эрдэм мэдлэгээ зориуласан нам төрийн удирдах зүтгэлтэн эвлэлийнхээ даалгаварыг нэр төртэй биелүүлж байсан ахмад гишүү болон МХЗЭ-ийн ажилтнуудын дурдатгал, дурсамжийг багтаажээ.

Үүнээс гадна МХЗЭ-ийг үүсгэн байгуулахад хүчин зүтгэж явсан комсомолын зарим ахмад гишүүдийн яриа, дэлхий даяарчлагдаж буй өнөө үеийн Монголын залуучуудын холбооны үүсэл, бодлого үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүйгээр үзүүлжээ.

Түүхэн зураг, баримт сэлтэр баялаг эл бүтээл 720 хуудастай бөгөөд зохиолын зөвлөхөөр Доктор Л.Түдэв ажиллаж МХЗЭ-ийн ахмад ажилтан С.Даш эмхэтгэсэн байна.

Үе үеийн залуу сэхээтнүүдийн зорьж тэмүүлж байсан гэгээн үйлсийг сурталчиилж, хойч үед нь таниуцлөха зорилгоор бүтээгдсэн энэхүү номонд олон олон сайхан буурлуудын маань залуу сайхан цагийг өгүүлэсэн. Энэ нь тэдний залуу насны дурсгалтай мөчүүдээр нь үр хойч биднийг хажууд байгаа юм шиг танилцахал хэрэг болохоор томоохон бүтээл болсон.

Монголын залуучуудын холбоо нь цаашид 2011 онд болох Монголын залуучуудын хөдөлгөөн үүссэний 100 жилийн ой, Монголын залуучуудын байгууллагын 90 жилийн ойг угтсан ажлын хүрээнд тус номын эхний ботийг ийнхүү гаргалаа. Цаашид ч үргэжлүүлэн гаргах тал дээр анхааран ажиллна гэдгээ илэрхийлэсэн.

/Оллоо.МН/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button