Зохиол бичих хангалттай хугацаа өнгөрсөн

хөгжил, сэтгэлгээний тулгуур ойлголтуудыг багтаасан ажээ. Энэ талаар тус хэвлэлийн газрын ерөнхий захирал Р.Энхбаттай ярипцлаа.

-Яагаад та бүхэн сэтгүүлчдэд ном заах гээд байгаа юм бэ? Уг нь бизнесийн үйл ажиллагаа биз дээ?

-Мэдээжийн хэрэг сэтгүүлчид хэвлэл мэдээллээрээ дамжуулаад өөрсдийн бодол санааг олон нийтэд хүргэдэг хүмүүс учраас маш чухал гэж үзсэн номуудаа бид юуны түрүүнд тэдэнд хүргэх нь аль ч талаасаа ач холбогдолтой. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд энэ нийгэмд бид баримжаагаа аваад явчихаар ганц л үнэлэмж бий болж. Тэр нь эрх мэдэл буюу мөнгө. Түүнийг тахин шүтэх, үзэн ядах өнэөгийн бидний амьдралын өнгө төрх болж байгаа юм биш үү. Дандаа л энэ янзаараа байхгүй, бид эрүүл саруул нийгэмд амьдрах л болно. Тиймээс юуны түрүүнд амьдарч байгаа нийгмээ, түүний мөн чанарыг нь олж авах ёстой. Бидний энэ замыг дайраад өнгөрсөн олон арван улс орон энэ дэлхий дээр байдаг. Тэднээс бид суралцах ёстой.

-Ном зохиолоор амьдрал яваад байдаггүй шүү дээ?

-Тэгж боддог юм, бараг ихэнх нь. Нөмтой их нөхөрлөсөн, ойрын харааны зузаан шил зүүсэн нөхөр хүмүүст гарцаагүй шизотой л юм шиг харагдана. Амьдрал ном хоёр нийлж байж л хүн аз жаргалтай амьдардаг гэж би боддог. Амьдралын учир утгыг олох, сайн сайхныг нь биширч явах бас болж бүтэхгүйг нь ч олж мэдэх ёстой биз дээ. Бид дэндүү цөөхөн номтой байна. Зохиолчид ажлаа хийхгүй байна. Харин сайн номыг хүмүүс авч эхэлж байна. Ер нь хүмүүс ажлаа хийхгүй амьдраад болоод л байна гэсэн чинь юу гэсэн үг вэ гэж тэднээс асуух ёстой. Зах зээлийн харилцаанд ороод бид 15 жилийг өнгөрүүллээ, зохиол бичих хангалттай хугацаа болсон байх. Харин орчуулагч нар тэднээс илүү ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. Тэдний орчуулсан 10 номыг энд танилцуулах гэж байгаа юм.

-Гол төлөв ямар номын талаар ярилцах гэж байгаа юм бэ?

-Мэдээжийн хэрэг нийгмийн шинжтэй асуудал хөндсөн ном түлхүү байгаа.

-Урд өмнө танай хэвлэлийн газраас Нээлттэй нийгэм форум, бас Алтан тариа компанийн захирал П.Цэнгүүнтэй хамтарч олон ном гаргаж байсныг би санаж байна. Заримыг нь уншихад чухал сайхан ном байсан. Гэхдээ ном үнэтэй байх юм. Яах ёстой вэ?

-Ном олон тоотой хэвлэгдэж байж л нэгжийн үнэ хямдарна. Номоор хүнийг шулаад байна гэж үзэж болохгүй. Худалдан авагч хямдхан ном авахыг хичээдэг бол ном хийж байгаа, номын орчуулга хийж байгаа хүмүүс ч надад бас л байнгын гомдоллодог зүйл бол хөлс байдаг. Өөрөөр хэлбэл номын бизнес эрхэлж байгаа хүмүүст хоёр талаас дарамт орж ирдэг. Тиймээс номыг хямдруулахын тулд олон ном борлуулах ёстой болж байнаа даа. Тиймээс ном бүтээгч, уншигч бид бүгдэд сэтгүүлчид тус болох байх гэж үзсэн.

-Цаашид шилдэг сайхан бүтээлүүдийг орчуулах ажил үргэлжлэх үү?

-Мэдээжийн хэрэг монголын сайхан зохиол бүтээлүүд зах зээлийг түрэн гарч иртэл орчуулгын ном голлох биз. Бид 2004 оноос Нээлттэй нийгэм форум-тай хамтарсан 25 000 ам.долларын өртөг бүхий орчуулгын төсөл хэрэгжүүлж энэ төслийн хүрээнд 10 ном орчуулан гаргалаа. Цаашид ч Нээлттэй Нийгэм Форум номын орчуулган дээр хамтарч ажиллах байх гэж найдаж байна. П.Цэнгүүн ч гэсэн ажпынхаа хажуугаар сангаа ажиллуулаад либеретари чиглэлийн номоо хийгээд явж л байна. Харин бидний хувьд сүүлийн жилүүдэд нийгмийн ёс суртахуун, сэтгэл зүйн чиглэлээр арай түлхүү ажиллах шаардлагатай гэж үзсэн. Энэ чиглэлийн ном эхнээсээ гарч эхэллээ. Үнэхээр маш чухал сонирхол татахаар ном гарсан шүү гэдгийг хэлмээр, байна.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе.

-Төр засаг ажлаа хийхгүй болохоор бидний ажилд их саадтай байх юм. БСШУЯамны харъяа Төрийн хэлний зөвлөл-ийг би хэлж байна. Нэр томъёоны асуудал эзэнгүй болж замаа алдсан. Нэр томъёог янзал гээд төрөөс байр, цалин мөнгийг нь өгөөд байхад хийсэн ажилгүй хий хоосон төсөв л урсаж байна. Нэр томъёоны асуудал бидний орчуулгын ажилтай холбогддог болохоор өдөр бүр энэ бэрхшээл бидэнд хүндрэл учруулж, улмаар уншигчид биднийг л шүүмжлэх юм.

Яаж ч болохгүй асуудал бол энэ. Нэр томъёог чинь хэн нэгэн этгээдийн үзэж байгаагаар шийдэж болох¬гүй, заавал төрөөс нэгдсэн бодлогоор зохицуулах ёстой ажил шүү дээ. Ийм чухал зүйлийг хийхийн оронд цагаа ч олохгүй, бас хийх юм мундсан юм шиг орос – монгол толин дээр академынхан бүгдээрээ зэрэгцээд сууцгааж байх юм. Одоогийн энэ С.Төмөр – Очир сайдад байдлыг яаж ч хэлээд нэмэргүй юм байна гэдгийг энэ хугацаанд бас ойлголоо. Уг нь тун яаралтай шийдэх ёстой асуудал энэ байгаа юм.

Зууны мэдээ 64 /2516/

Д. Мөнх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button