Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг ил тод болгоё

Үйлдвэр худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч, сангийн сайд Н.Баяртсайхан, Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар болон Айвенхоу майнз инк, Рио Тинто компанийн удирдлагуудад ил захидал илгээжээ.

Уг ил захидалд Дэлхийн хамгийн том зэс-алтны орд болох Оюутолгойн ордыг төрийн зөв бодлогоор ашиглавал, монгол улсын хөгжил, ард иргэдийн амьдралд дорвитой нөлөө үзүүлэх нь тодорхой болоод байна. Тухайлбал, энэ орд болон зэсийн бусад ордоос гарах түүхий эдийг Монгол Улсын нутаг дэвсгэрт гүн боловсруулалт хийж, эцсийн бүтээгдэхүүн гарган, дэд бүтцийн асуудлыг бусад том орд, объектуудтай холбон оновчтой шийдвэрлэвээс дотоодын нийт бүтээгдэхүүн ойрын арваад жилд үлэмж хэмжээгээр өсч, нэг хүнд ногдох орлого 10-15 мянган долларт хүрэх, ингэснээр Монгол Улс өндөр орлоготой улс орны тоонд багтах бодит боломж байна.

Гэтэл Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын толгойлсон Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсэг туйлын нууц байдалд үйл ажиллагаа явуулсаар хоёр cap гаруйн хугацаа өнгөрлөө.

Монгол Улс энэ ордыг ашиглах төрийн бодлогоо тодорхойлж чадаагүй байгаа өнөөгийн нөхцөлд, бидэнд ирсэн мэдээллээр монголын талын ажлын хэсэг нь дан мэргэжлийн бус хүмүүсээс бүрдсэн, мөн гэрээний төсөл нь зөвхөн нэг талын санаачлагаар буюу Айвенхоу майнз компанийн талаас оруулж буй бодлогоор хийж байгаа нь манай улс, ард иргэдийн эрх ашигт ноцтой хохирол учруулах бодит боломжийг бүрдүүлж байгаа юм.

Бороогийн алтны орд, Төмөртэйн Овоогийн цайрын орд болон нүүрсний ордуудыг ашиглах тогтвор-той байдлын гэх гэрээ хэлэлцээр яг ийм байдлаар хийгдсэн бөгөөд бид үнэт баялгаа гадаадынханд цөлмүүлж, үндсэндээ ухсан нүх, эвдэрч хордсон газартай үлдэх гашуун түүх дахин давтагдах нь тодорхой болоод байна.

Одоо мөрдөж буй хуулиар бол та бүхэн энэ гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгэлдер болох ёстой. УИХ-ын дарга Ц.Нямдорж, 2006 оны долдугаар сарын 8-нд УИХ-аар батласан Ашигт малтмалын тухай хуульд бодлого, агуулга, зарчмын засвар хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийг илт зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн

Цэц их суудлын хуралдаанаараа гаргалаа. Мөн Ашигт малтмалын тухай хууль нь Үндсан хуулийц холбогдох зүйл заалтыг зөрчсөн тухай манай хөдөлгөөний гишүүд Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргаад байна.

Иймд энэ бүхнийг үндэслэн Сангийн сайд, Байгаль орчны сайд та бүхнийг хууль, эрх зүйн үндэслэлгүй гэрээ хэлэлцээрээ нэн даруй зогеоохыг шаардаж байна.

Мөн Айвенхоу майнз болон, Рио Тинто компанийн удирдлагуудад Монгол улсын болоод ард иргэдийн эрх ашигт нийцээгүй, хүчин төгөлдөр бус хуулийн дагуу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гэж зүтгэх нь та бүхэнд, алсдаа ихээхэн хохирол авчрах болно гэдгийг урьдчилан дахин сануулмаар байна. Мөн Оюутолгойн ордыг ашиглах Монгол Улсын бодлого тодорхой болж, ард нийтээр хүлээн зөвшөөрсөн хууль, эрх зүйн орчин бүрдсэн үед гэрээ хэлэлцээр байгуулах нь та бидний хэн хэнд нь харилцан ашигтай байх болно гэдгийг зөвлөж байна.

Дашрамд хапэхзд олборлох үйлдвэрүүдийн олж буй ашиг орлого, төсөвт төлж буй төлбөр, байгуулж буй гэрээ хэлэлцээрийг ард түмэндээ ил тод байлгах үүрэг хүлээн нэгдэн орсон Олборлох байдлын ил тод байдлын олон улсын санаачлага / ОСИТБС/-ЫН үүргээ биелүүлж Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг ард түмэнд ил болгохыг дээрхи албан тушаалтнуудаас шаардаж байна гэсэн байна.

Зууны мэдээ сонин 68 /2516/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button