Зальтны үг буюу машин залгисан түүх

Тэгээд тэд цагдаа шүүх гэж явсаар цөхрөнгөө бараад сонин хэвлэлд хандаж ирдэг. Тэдний нэг нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн Ж.Чулуунбат гуай юм.

Ж.Чулуунбат гуайн охин Наранчимэгийн машиныг Б.Санчирдаваа гэгч гараашдаа түр тавьж байя гэж. Таньдаг юм болохоор зөвшөөрч. Сарын дараа охиныг машинаа авахаар очиход дулаан гараашид байгаа. Наана нь олон машин тавиастай гаргаж болохгүй нь гэж. Тун удалгүй дахиад очиход нь Чиний машин засварт байгаа, Осолд оруулсан хүн дээр нь 1,7 сая төгрөгийн, төлбөр тогтоосон акт гарсан. Засвараас аваад аваачин өгье гээд буцаав. Түүнээс хойш бараг гурван жилийн нүүр үзэж. Энэ хугацаанд цагдаа, шүүхийн хаалга татаж хохирогч өвгөн, түүний охин хоёр үнэндээ л үйлээ үзэж дээ. Эхлээд зальтан Б.Санчирдаваагаас машинаа нэхэмжилж Чингэлтэй дүүргийн цагдаад хандаад жил шахам болж. Эхлээд уриалгахан байсан цагдаагийн ажилтан маань сүүлдээ Санчирдаваа олж чадахыг байлаа гэсэн учраа Чулуунбат гуайд хэлж. Та ер нь энэ хэргийг шүүхэд өг гэж зөвлөх аядсан гэнэ.

Тэгээд хуулийн зөвлөгөө хүсч үүгээр түүгээр явсаар дүүргийнхээ шүүхэд хандсан чинь шаардлага хангасан нотлох баримтгүй гэж бас л буцааж. Баримтаа бүрдүүлж 2005 оны арваннэгдүгээр сард дахиад шүүхэд хандаж. Ингээд Санчирдаваатай шүүх дээр уулзсан байна. Гэтэл тэр урьд нь хэлж байсан үгнээс илт булзаж би одоо тэр машин хаа байгааг мэдэхгүй гэх нь тэр. Хохирогчид олон удаа зальтан Санчирдаваагийн ийм үгэнд мадлуулж явсаар харин мэн оны өнгөрсөн хоёрдугаар сард шүүх хурал болж хэргийг шийджээ.

Шүүх шийдвэртээ Санчирдаваагаас 1,4 сая төгрөгийн төлбөр гаруулахаар болж. Гэтэл цагдаад олдоогүй Санчирдаваа шуүхийнхэнд бас олдохгүй байж. Дахиад шүүхэд хандав. Өмнөх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шийдвэр гаргуулаад ч нэмэр болсонгүй. Харин өнгөрсөн оны сүүлчээр Санчирдаваа шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ирж Ч.Наранчимэгийн нэхэмжилсэн төлбөрт энэ ондоо барагдуулна. Хэрэв барагдуулаагүй нөхцөлд өөрийн эзэмшлийн хашаа байшинг өгнө гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэгч М.Баярааг байлцуулан баталгаанд гарын үсэг зуржээ. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан уг хэргийг хариуцсан ажилтнаа сольж хольсоор тэд нь ч хуулийнхаа хүрээнд ажиллахгүй байсаар өнөөг хүрэв.

Машин голруулсан зальтан Санчирдаваа тэдний ивээлээр завшиж сулдаа ганхсан сайхан хүн явна. Өвгөн Ж.Чулуунбат, түүний охин Наранчимэг нар машинаа залилуулсаны арван тамыг эдэлсэн хэвээр л байгаа аж.

Иймэрхүү хэргийг шүүх, цагдаагийнхан иргэний хэрэг уддаг юм гэж тайлбарлах, бас хуулийн хүрээнд хийх ёстой бүхнээ хийгээгүйгээ хуулийн цоорхой хэмээн хаацайлах болсон. Бас хэнийг ч дөнгөчих зальтай нэгний арван гурван мэхэнд орж эрх, үүргээ хөсөрдүүлдэг болсон ч нууц биш нь энэ нэгэн хэргийн явцаас харагдаж байна.

Хохирогч Ж.Чулуунбат ярихдаа

-Манай шүүх, хүчний байгууллагынхан дэндүү хөшүүн, хойрго, ажиллаж байгааг биеэр мэдэрлээ.

Цагдаа, шүүхийнхэн гэмтнүүдтэй хуйвалддаг юм байна. Бас хууль маань хүн бүхэнд жигд үйлчилдэггүй тухай ярианы үнэнийг олж мэдлээ. Хуулийн цоорхой гэж олон салаа зам шиг учир нь олдохгүй юм бас байна гэсэн юм.

Энэ нь цөхрөнгөө барсан нэгний үг боловч хууль батладаг дээд цэг УИХ бүтээгдэхүүндээ чамбай хандахыг сануулсан хэрэг. Нээрээ ч хууль гууль боллоо гэж ярьдаг. Ямар ч л гэсэн бүхэл бүтэн машиныг түвэггүй залгичихдаг эр Б.Санчирдаваа гэж нэг сүрхий эр байдаг гэнэ.

Зууны мэдээ сонин 64 /2516/

Д. Надмид

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button