Уургийнхаа хэрэгцээний багагүй хувийг мөөгнөөс авах боломжтой

Мөөг ургамалд байдаггүй гликоген, хитинийг агуулдаг. Мөн мөөгний эсэд хлорофилл байхгүй учраас органик бус нэгдлээс органик бодис нийлэгжүүлэх чадваргүй, бодисың солилцооны дүнд мочевин үүсгэдэг, эсийнх нь хананд хитин байдаг зэргээр амьтантай төстэй.

Манай орны ой, ойт хээр, хээр талд мөөг их ургадаг. Монгол оронд 480 гаруй зүйлийн дээд төрлийн мөөг байдаг.

Мөөг аминдэмээр баялаг

Сонирхуулахад, 2050 он гэхэд дэлхийн хүн амын хэрэгцээт уургийн талаас илүү хувийг мөөгний уургаар хангах талаар яригдаж байгаа юм. Мөөг бол сайн чанарын хүнсний бүтээгдэхүүн. Учир нь мөөг хүнсний аль ч ногооноос илүү кали, фосфор, хүхэр агуулдаг. Нэг тн хатаасан хүрэн мөөг 90 тн улаанбуудайтай тэнцдэг гэнэ. Мөөг амьдралыг тэтгэгч олон бодисыг агуулдгаараа ургамал, амьтнаас ялгаатай.

Хүнсний мөөгний найрлагад байдаг азот, кали, фосфор, хүхэр зэрэг нь амьд организмд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Мөөгний ус, аминхүчил, өөх тос, нүүрс ус зэргийг агуулдаг бөгөөд энэ нь хүн амьтны хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг идэвхжүүлэгч олон хүн байгальд ургасан мөөгөөс илүүтэй импортоор орж ирсэн мөөг хэрэглэдэг. Биед амрыг нь бодвол хэрэглэхэд бэлэн болгосон мөөгийг хэрэглэ¬хэд болохгүй юмгүй. Гэтэл ийн биеийн амрыг харсаар монголчууд уургийнхаа чамгүй хувийг хангах бололцоог алдсаар.

Манай орны экологиин, цэвэр орчинд ургасан мөөгний чанарыг өндөр хөгжилтэй орны тарималжуулсан мөөгийнхтэй харьцуулбал газар тэнгэр мэт ялгаа гарна. Мөөг хэрэглэхдээ хаана ургаж байсныг мэдэхэд илүүдэхгүй. Учир нь мөөг агаарын найрлагад байгаа хорт бодисуудыг өөртөө шингээдэг. Аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад экологиин асуудал өнөө ч хурдацтай тавигдаж байгаа. Ийм газар ургадаг, дээр нь тарималжуулсан гээд бодохоор Монголд бай¬гальд, тэгээд дээр нь цэвэр агаарт ургадаг мөөгтэй харьцуулалтгүй.

Мөөг болгоныг хүнсэнд хэрэглэдэггүй

Мөөг болгон аминдэм биш. Анхааруулахад, Монголд ургадаг мөөгний 98 зүйл нь хүнснийх. Зөвийг нь л олж түүж, боловсруулж, хоолой давуулахгүй бол горьгүй.

Африкийнхан мөөгний хорыг сумныхаа зэвэнд түрхэн ан хийдэг байсан, эрт цагт эзэн хаанаа хортой мөөгөөр дайлан хордуулсан гээд гунигтай хэрнээ мэдүүштэй олон зүйл хор¬той мөөгний эргэн тойронд бий. Мэдрэлийн системд огцом нөлөөлдөг мөөгөнд хордвол учиргүй инээх, уурлах гээд элдэв бусын аашийг өөрийн мэдэлгүй гаргадаг аж. Хоол боловсруулах эрхтэнийг хордуулдаг мөөг зооглосон бол сул биетэй бол үхэж ч мэднэ.

Мөн хор нь цусны сийвэнд нөлөөлдөг мөөг ч бий. Иймд ямар мөөгийг нь түүж хэрэглэж болохыг зайлшгүй мэдэх хэрэгтэй. Тухайлбал, монголчууд та¬лын цагаан мөөгийг эмэгтэйчүүдийн өвчин, сав агшаах, халуун бууруулахад хэрэглэж ирсэн. Гэтэл энэ мөөг хэлбэр, өнгөний хувьд ойн далбигатай ойролцоо. Ялгаа нь талын цагаан нь уулын болон тал хээрт мөөгөн хүрээ үүсгэн ургадаг.

Мөөгийг түүхдээ

-Мөөгийг өглөө эрт шүүдэр буугаагүй үед түүвэл шинэ бөгөөд биелэг хатуу байдаг. Сэрүүвтэр үед түүсэн мөөг сайн хадгалагдаж байхад бороотой үеийнх нойтон учир амархан бяцарч муудна.

-Агааргүй нөхцөлд амархан мууддаг тул гялгар уут болон хувин, саванд хийж болохгүй. Сагс, үүргэвчинд хийхдээ модны мөчрөөр тал тал тийш нь тэлэх хэрэгтэй.

-Шилбэнийх нь үе орчмоор хэсгийг огтолж авах нь хамгийн сайн арга. Ойд түүхдээ хөвдөн бүрхэвчийг хөндвөл утаслаг бие хатаж мөөг ургахгүйд хүрэх тул хөндөхгүйг хичээгээрэй

-Мөөгийг түүхийгээр амсч болохгүй.

-Зарим хүн өтсөн мөөгийг түүж, давстай усанд хийхэд өт нь усан дээр гарчихдаг учраас хоргүй гэж үздэг. Гэвч өтний хортон бохир шүүс, ялгадас, мөөгний эд эсэд үлддэг. Иймд өтөөгүй ялзраагүй, залуу мөөгийг түүх хэрэгтэй.

-Мөөгөн дээрх модны шилмүүс, навч, шороо зэргийг цэвэрлээд савандаа хий.

-Замын ойролцоо 400 метрээс дотогш мөөг түүж болохгүй. Учир нь машины яндангаар цацсан утаанаас хүний биед хортой хар тугалга, мөнгөн ус зэрэг хүнд металлыг мөөг өөртөө шингээж авдаг.

-Түүсэн мөөгөө саванд хийхдээ малгайн элгийг дээш нь харуулан тавихад бага гэмтдэг.

-Өөрийн мэддэг хүнсний мөөгөө л түү.

Хүмүүс хүнс болон эмийн зориулалтаар хэрэглэхээр мөөгийг үндэстэй нь заримдаа түүдэг. Үүнээс болоод тухайн мөөг устаж алга болох талтай. Ийн мөөгийг буруу түүснээс хөрсөн дор буй ургал биеийг нь гэмтээх, ялангуяа хүнсний цагаан мөөгийн үрцэр нь боловсорч амжаагүй үед ихээр түүснээс уг мөөгний нөхөн ургах нь удааширч, нөөц нь багасах явдал ажиглагдсаар. Үүнээс болоод хээрийн цагаан мөөг ургаж байсан газар хоосон хүрээ үлдэх, эсвэл хүнсний бус өөр мөөг түрэн ургадаг байна.

Хүнсний мөөгөнд ч хордож болно

Хортой мөөгөнд л хордож болох юм байна гэж бодвол буруу. Удаан хадгалсан, эсвэл буруу боловсруулсан зэргээс болж хүнсний мөөгөнд хордох нь бий. Гэхдээ мөөг аж ахуйн болон шинжлэх ухааны их ач холбогдолтой. Тухайлбал, малгайт мөөгнөөс нян үхүүлэгч 20 гаруй антибиотик илрүүлсэн. Мөн мөөгийг хатаах давелах, тусгай бэлтгэсэн шингэн, тосонд дарах зэргээр удаан хадгалж, зууш, шэл, хоёрдугаар хоол, боорцог, амтлах шүүс бэлтгэхэд өргөн ашиглана.

Сонирхуулахад

Зарим мөөг амьд ургамал, амьтан дээр амьдарч тэдний шүүсээр хооллож байхад, нөгөө хэсэг нь үхсэн амьтны үлдэгдэл дээр ургадаг байна.

-Мөөг тэрбум жилийн өмнө эртний архейн галавт үүсчээ.

-Мөөг чийгтэй хөрсөнд сайн ургадаг.

-Намгархаг газар, өтгөн ой юм уу, өндөр өвсөн дунд бараг тохиолдохгүй. Олонхи мөөг ойн цоорхой, задгай газар ургах боловч залуу ойд илүүтэй тохиолдоно.

Зууны мэдээ сонин 68 /2516/

О. Нямсүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button