В. Жириновский 2008 оны чөлөөт сонгуульд би ялна

-Владимир Вольфович, та улс төрийн гайхалтай зөнтэй хүн. 2008 онд юу болох вэ?
-Одоо Ерөнхийлөгчид хүнд хэцүү үе ирээд байна. Өрнөдийн шаардаж байгаагаар шударга, нээлттэй сонгууль болбол Кремлиэс нэр дэвшигч ялалт оайгуулж чадахгүй. Ерөнхийлөгч Путин гурав дахь удаагаа өрсөлдөхгүй. Яагаад гэвэл үүний тулд дэлхий нийтийг дахиад хуурах хэрэгтэй болно. Тиймээс шударга, чөлөөт сонгуульд ялах цорийн ганц боломж надад байна.
-Ямар тооцоо хийчихээд 2008 онд ялна гэж төлөвлөөд байгаа юм бэ?
-Би юу ч гуйхгүй. Харин хүмүүс өглөө зургаан цагт босож дугаарлаад, найман цагт миний төлөө санал өгч эхлэх сонгуулийн кампанит ажлыг би зохион байгуулж чадна. Тэгээд л гүйцээ. Би юу ч хийхгүй байж, зүгээр л үнэнийг хэлэх болно. Хүмүүс намайг үнэлнэ. Яагаад гэвэл тэд 20 жилийн турш намайг харж, мэдсэн юм. 1998-2008 онд коммунистууд бүтэлгүйтсэн, ардчилагчид бүтэлгүйтсэн.
-Гэвч энэ нь Путинд хамаагүй байх. Түүнд залгамжлагч гэж нэрлээд байгаа хүн байж болно шүү дээ?
-Путинд хүмүүс талархдаг, тэр Ельцинээс илүү сайн. Гэвч улс орныг түүнээс илүү авч явах хүн түүний хүмүүс дотор байхгүй. Якунин, Собянин, Медведев, Иванов ч чадахгүй. Эсвэл тав дахь, зургаа дахь, долоо дахь хүн, Матвиенко ч чадахгүй. Энэ жагсаалт их урт. Эдгээр хүмүүс Путинээс илүү сайн ажиллаж чадахгүй. Яах гэж тэдний төлөө санал өгөх юм бэ. Зөвхөн муутгахын тулд тэднийг дэмжинэ гэж үү! Зөвхөн намайг сонгосон тохиолдолд л байдал илүү сайжрах болно. Энэ утгаар нь авч үзвэл өрнөд ч мөн хавханд орчихсон байгаа юм. Хэрвээ өрнөд шаардсаар байгаад чөлөөт сонгууль хийлгэж чадвал би ялна. Хэрвээ өрнөд Кремлийн нэр дэвшигчийн ялалтын өмнө нүдээ аниад өнгөрвөл тэд Орост чөлөөт бус сонгууль болж өнгөрсөн гэдэгтэй санал нийлэх ёстой.
-Тэгвэл Путин парламентынхаас илүү Ерөнхийлөгчийн сонгуульд санаа зовж байгаа юм байна?
-Тийм ээ. Төрийн Думд бол амархан. Дөрвөөс таван нам санал хуваагаад л явчихна. Харин гуравдугаар сарын 2-нд (Ерөнхийлөгчийн сонгууль болно) жинхэнэ асуудал босч ирнэ дээ. Гуравдугаар сарын 2-нд ялагч ялалт байгуулахын тулд тогтворжуулагч санг тэр чигээр нь иргэдэд зарцуулах хэрэгтэй. Харин тэд үүнээс айж байгаа юм. Гэтэл энэ сан чинь түүнд дараагийн найман жилд нь хэрэгтэй байхгүй юу. Дараагийн Ерөнхийлөгч юу хийх вэ. Тэр үндсэндээ тогтворжуулагч санг зарцуулах болно. Тэд дахиад найман жил тэсч үлдэхийн тулд ингэх л байх.
-Яагаад найман жил гэж?
-Сонгогдоод ажиллаж байгаа Ерөнхийлөгчид хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь илүү амархан байдаг. Хоёр дахиа сонгуульд өрсөлдөх эрхтэй, тэгээд цалин, тэтгэвэрийг нэмж, ямар нэг юм барьж босгож, амлаж болдог. Тиймээс тэдэнд энэ найман жил, энэ тогтворжуулагч сан хэрэгтэй байдаг. Жил бүр бага багаар нэмсээр, нэмеээр байгаад өөрийн хөтөлбөрийг дэмжихэд хангалттай болчихдог. Хаа нэгтээ орон сууц босгож, шинэ эмнэлэг барьж, хийн хоолой татна.
Тиймээс тэд дахиад найман жил нийтдээ 16 жилийг өөрийн сонгогчдоосоо, өөрөөр хэлбэл Путины сонгогчдоос авахыг хүсч байна. Тэр, эсвэл түүний залгамжлагч үүндээ хүрч чадвал 16 жилийн дотор шинэ үе өсч өндийж, олон зүйл устаж, алга болох болно. Хамгийн сэтгэл хангалуун бус байдаг хүмүүс үхэх болно. Тэд жил бүр сая саяаараа амьсгал хурааж байна. Тиймээс 16 сая хүний энэхүү 16 жи¬лийн дотор үхэж үрэгдэнэ. Оросын Коммунист нам сүйрч нурж унах болно. Яагаад гэвэл нэг жилд тус намын 20 мянган гишүүн нас барж, нам гэж байхаа больж, нам тэр чигээрээ устаж үгүй болно. Тиймээс тэд гуравдугаар сарын 2-ны нөхцөл байдлаас яаж гарах вэ, яаж зайлсхийх вэ гэж толгойгоо гашилгаж байгаа юм Орос дахь сонгууль будлиантай боллоо гэж өрнөдийнхнээр яриулахгүйн тулд тэд чармайж байна. Гэтэл өрнөд тэнэг юм шиг л байгаад байх юм.
-Та Ерөнхийлөгч болчихвол юу хийх вэ?
-Путин нэр төртэйгээр явж, парламентэд зөвхөн дөрвөн нам шударгаар багтаж, сонгуульд расист ч биш, фашист ч биш нөхөр шударгаар ялалт байгуулах болно. Коммунизмд эргэж очно гэсэн ямар ч юм байх¬гүй. Харин улс орныг коммунизмаас бүрэн ангижруулах кампани өрнөх болно. Найман жилийн дотор би бүгдийг угааж орхихсон. Тэр үед Эстонид орос цэргийн хөшөөнд хэн ч гар хүрэхээ болино. Орос улс коммунизмаас бүрэн эцэслэн салсан гэдгийг тэд ойлгох болно. Эрүүл хувийн секторыг дэмжинэ. Энэхүү алтан 100 хүн буюу Оросын хамгийн баян 100 хүнийг би шоронд суулгахгүй, харин хөрөнгө, мөнгөө Оросын эдийн засагт оруул гэсэн ганцхан болзол тавина. Энэ бол улс орны бүхэл бүтэн, төсөв. Тэдэнд ямар их мөнгө байгааг хар л даа. Төсвийн дөрөвний гурав нь гадаад руу гарч, нэг нь л ард түмний rap дээр байна. Тэгэхээр Орос дөрөв дахин илүү сайн амьдрах ёстой байгаа биз.
Зууны мэдээ сонин 68 /2516/
