О.Дашбалбар агсны бүтээлүүдийг дуудлагаар худалдав

Дотор нь юу байгааг мэдэхгүй ч маш үнэ цэнтэй зүйл гэдгийг таамаглаж түлхүүрийг нь эрж хайсаар олж, хайрцгийг онгойлгон үзлээ. Дотроос нь үнэт эрдэнийн чулуу, алт мөнгө, сая доллар гарсангүй. Харин гайхалтай чамин хийц бүхий тэмдэглэлийн дэвтэр гарсан нь Оюун санааны яруу найраг хэмээх энэхүү яруу найргийн номын эх бичмэл байлаа.

Аавынхаа шинэ номыг эх барьсан О.Дашбалбар агсны хүү Д.Гангабаатар ийн ярьж байна. Тэрээр, аав минь үхэхийн цагт аваад үл одох алт эрдэнэсээр биеэ, эд хогшлоор гэрээ чимж амьдралаа үрсэнгүй. Эрдмээр сэтгэлээ гэгээрүүлж, номоор гэрээ чимж амьдарсаар эрдэнэт хүмүүний биеийг олж төрсний хэргийг гаргаж өөрөө аз жаргалтай амьдарсан гэж нэмж хэлнэ лээ.

Түүний гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлэхээр УИХ-ын гишүүн Р.Буд, Дэлхийн утга зохиолын академийн доктор Г.Мэнд-Ооёо, академич С.Нарангэрэл нар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өчигдөр хүрэлцэн ирсэн бөгөөд тэдэнд Д.Гангабаатар аавынхаа шинэ номын дээжээс өргөн барьсан юм. Оюун санааны яруу найраг хэмээх энэ бүтээл нь зөвхөн үр хүүхдэдээ

үлдээсэн захиас ч биш Монголын ард түмэн, хүн төрөлхтөний мэдлэгийн сан, утга зохиол яруу найрагт оруулсан томоохон хувь нэмэр хэмээн Дашбалбар сангийнхан үзэж байгаа аж.

Уг номын өмнөтгөл үгэнд сэтгэлийн үгээ тэрлэсэн, бас ивээн тэтгэсэн УИХ-ын гишүүн Р.Буд, Алдарт яруу найрагч маань энэхүү номдоо орсон бүтээлүүдийнхээ сэдвийг хэрхэн яаж олсон, хэнд зориулж бүтээсэн тухайгаа ихэнх шүлгийнхээ ард тодотгол хийж бичсэн нь өвөрмөц агаад шинэлэг санагдана гэжээ. Үнэндээ ч багшийн маань энэ бүтээлд түүний оюун са¬нааны бодрол нэвт шингэж, бурханлаг үйлсээ гэгээрүүлэн харуулахыг хичээсэн нь мэдрэгдэж байв. Түүний өмнө нь хэвлэгдэн гарсан цуврал найман боть номыг дуудлага худалдаанд оруулсан бөгөөд О.Дашбалбар агсны шавь Б.Хишиг-Ундрал 300 мянган төгрөгөөр багшийнхаа номыг худалдан авлаа.

Зууны мэдээ сонин 68 /2516/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button