Л. Гантөмөр Би Анугийн дүрдээ хайртай

-Юуны өмнө жүжигчний мэргэжпийг яагаад сонгосныг асуумаар байна?

-Уг нь би дуучин болохыг зорьж байсан юм. Гэтэл СУИС-ийн шалгалтаас хоцорчихсон. Тэгээд юу ч гэсэн жүжигчний ангңд шалгуулаад үзье гэж бодсон. Жүжигчний ангид бүртгүүлсэн хамгийн суүлийн хүн нь би болсон. Би өөрийгөө жүжигчний ангид тэнцэхгүй гээд бодчихсон байсан учраас их тайван, айж сандрах зүйл байхгүй байлаа. Шалгалтад сүйдтэй ч бэлдсэнгүй. Тэгсэн чинь тэнцчихэв. Тэр анги маань дан ганц драм бус, хөгжимт драмын анги байж таарсан. Энэ ангийг Р.Уртнасан, Н.Сувд багш нар үндэслэсэн юм билээ. Нэгэнт намайг авьяастай гэж үзэж шалгаруулсан юм чинь би жүжигчний мэргэжлээр суралцъя гэж шийдсэн.

-Дуучин болоогүйдээ харамсдаг уу?

-Үгүй. Харин ч сохорсон биш завшив гэдгзэр азтай хэрэг болсон. Хөгжим, дуу, драм гээд олон урлагт зэрэг суралцсанаараа бахархаж явдаг. Бас олон сайхан багш нараас эрдмийг хүртсэндээ азтай гэж боддог. СУИС-ийн тайзны ярианы багш, профессор Р.Уртнасан, ардын жүжигчин Ч.Мөнхшүр, Б.Ганхүү гээд олон багш нараар эрдэм заалгасан. Би СУИС-д суралцах хугацаандаа Цэцэрлэг багшийн аккордъян хөгжмийн гарын шавь болсон.

-Жүжиглэхийн зэрэгцээ бас дуулдаг гэж сонссон?

-Одоогоор найман дуу дуулаад байна. Т.Сэр-Од багшийн Хайрын энтэй хорвоо, Буйлаан, Л.Амармэндийн ая Хайрлахгүй байхын аргагуй амраг гээд нэлээд хэдэн дуу дуулсан. Хамгийн анх Хайрын энтэй хорвоо дууг СУИС-ийн гуравдугаар ангид сурч байхдаа дуучин Бат-Эрдэнэтэй дуулсан. Энэ дууг дуулах болсон түүх их сонин. Би багадаа дуулдаг байсан болоод ч тэр үү. Намайг СУИС-д суралцдаг гэхээр аав ээж минь дуучин болно гэж боддог байж. Тэгээд хөдөө радио чагнаад намайг дуулахыг хүлээгээд суудаг сураггүй байсан. Аав ээж маань Сэлэнгийн Зүүнхараад амьдардаг, нас дээр гарсан хүмүүс. Тэгээд би аав ээжийнхээ сэтгэлийг амрааж нэг дуу дуулж сонсгох юмсан гэж бодсон. Ингээд би Т.Сэр-Од багшид аав ээж маань намайг дуучин гэж бодоод байна. Та над ямар ч хамаагүй нэг дуу өгөөч. Аав ээжийнхээ сэтгэлийг амраавал болмоор байна гэсэн. Т.Сэр-Од багш надад Хайрын энтэй хорвоо-г зохиож өгөөд дуучин Ч Бат-Эрдэнэтэй дуулуулсан. Дуугаа Монголын радиогийн Хөх тэнгэр радио станцад бичүүлээд, радиогоор нэвтрэх цагийг хөдөө морьтой хүүхэд давхиулж аав ээҗдээ дуулгаж байсан. Тэгээд энэ дууг нэг дуулаад л орхичихсон. Гэтэл. энэ дуу хүмүүст хүрээд олны сонсох дуртай дуу болсон. Би Т.Сэр-Од багшийнхаа ачийг хэзээ нэгэн цагт хариулна гэж боддог. Бас намайг оюутан гэж гололгүй хамт дуулсан дуучин Бат-Эрдэнэд бас талархаж явдаг. Түүнээс хойш ая зохиогч, хөгжмийн зохиолчид надад нэлээд хэдэн шинэ дуу өгч дуулуулсан. Намайг тсогоод дуу өгсөн болохоор би сайн дуулахыг хичээдэг. Тэгэхдээ дуу дуулахад мөнгө, санхүүгийн тал дээр бэрхшээлтэй байдаг. Дуу бичүүлэх мөнгийг би ах эгчээсээ авдаг. Санхүүгийн боломжтой болсон цагтаа CD гаргах бодолтой байгаа.

-Драмын теарт хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

-2006 оны аравдугаар сард драмын теарт залуу жүжигчдийг шалгаруулж авсан. Тэр шалгаруулалтад тэнцээд би драмын театрт ажиллах болсон. Театрт ирээд анх Нүцгэн дурлал жүжгийн Ариана Кларенсийн дүрд тоглосон. Тэгээд удалгүй найруулагч Хайрын виз жүжгийн Анугийн дүр өгч, би энэ дүр дээр ажилласан. Би өөрийгөө богино хугацаанд дэвшилттэй ажилласан, азтай гэж боддог. Театр гэдэг бол босго өндөртэй газар. Надад байгаа жаахан ч гэсэн авьяасыг харж театрт авсан хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.

-Гэгээн муза-д нэр дэвшсэнээ хэрхэн хүлээж авав?

Гэгээн муза-д нэр дэвшсэ¬нээ сонссод би итгээгүй. Худлаа юм шиг санагдаад байсан. Сонссон тэр өдөр миний нойр хүрээгүй. Гэгээн муза-д нэр дэвшинэ гэдэг бол нэр төрийн хэрэг. Шагнал авах, авахгүй нь миний хувьд чухал биш. Би хувьдаа шагнал авсан гэж бодож байгаа. Хүндлэн биширч явдаг жүжигчидтэйгээ зэрэгцэн нэр дэвшинэ гэдэг бол миний хувьд том шагнал. Хүн болгон од байдаг. Тэр од олонд танигдах уу, танигдахгүй юу гэдэг боломж, аз байдаг гэдэг үг байдаг. Энэ үт над таалагддаг. Надад жүжигчин болох боломж, аз тохиосон гэж боддог.

-Жүжигчин хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Би ажилдаа нэгээс хоёр цагийн өмнө ирдэг. Тэгээд би толиндоо харж намайг эрүүл саруул, бас сайн сайхан ажилтай байлгаж байгаа бурханд баярлалаа гэж хэлдэг. Ажилдаа дуртай, аав ээжтэй, ах эгчтэй байгаа нь миний хувьд хамгийн сайхан. Жүжигчин хүн олны нудэнд анхаарлын төвд байдаг хүн. Жүжигчин хүн биеэ сайхан авч явдаг, олонтой сайхан харилцаатай, бусдад гоо сайхны үлгэр дуурайлал болох ёстой гэж боддог. Ийм үлгэр дуурайлал болсон олон жүжигчин байна. Жүжигчин Мэндбаяр гуайн үс үргэлж сайхан явдаг. Цэрэндагва гуай цаг нарийн баримталдаг. Жүжигчин С.Сарантуяа их ухаалаг, хүнтэй сайхан харилццаг. Ийм жүжигчдийг хараад үлгэр дуурайлал авах юмсан гэж хичээдэг. Жаахан байхад жүжигчин Сарантуяагийн тоглосон киног үзэхэд энэ эгч шиг болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Өнөөдөр би мөрөөдлийнхөө жүжигчинтэй хамт ажиллаж байгаагаа азтай хэрэг гэж боддог. Бас жжигчин Б.Эрдэнэцэцэг эгчийг хүндэлж явдаг. Би Б.Эрдэнэцэцэгтэй хүртэл илүү ойр дотно байдаг. Жүжигчин Б.Эрдэнэцэцэг эгч маань эмэгтэй хүний намба төрхтэй намуун дөлгөөн, гэгээлэг хүн.

-Тоглох юмсан гэж бодож явдаг тийм дүр байдаг уу?

-Эмэгтэй жүжигчин болгон Жульеттад тоглох юмсан гэж боддог. Миний хувьд өөр. Хэлгүй хүн ч юмуу, Квазимода маягийн дүрд тоглохыг хүсдэг. Тиймэрхүү дүрийн дотоод сэтгэлийг илэрхийлнэ гэдэг их сонин юм шиг санагддаг. Жүжигчин хүн заавал гүнжид тоглох албагүй.

-Авсан дүр дээрээ хэрхэн ажилладаг вэ?

-Жүжигчин хүн амьдралын бүхий л дүрд хувилах ёстой. Би дүр аваад их боддог. Зарим хүн намайг дүр авчихаад юу ч хийхгүй байна гэдэг. Гэтэл би хаана ч явсан дүрээ дотроо бодож явдаг. Заримдаа гарч яваад дүрээ амьдралаас судалдаг. Хайрын виз жүжгийн Any бол хөнгөн явдалтай охины дүр. Би Анугийн дүрийг бүтээхийн тулд хоёр гурван өдөр бааранд суусан. Би архи тамхи огт хэрэглэдэггүй ч Ануг бүтээхийн тулд архи тамхи ч хэрэглэж үзсэн. Анугийн сэтгэхүй миний сэтгэл зүйгээс тэс ондоо байсан. Яагаад ч юм бэ, би Анугийн дүрдээ хайртай. Ер нь жүжигчний дүр бүтээх, ур чадварт нөлөөлдөг нэг зүйл бол уран уншлага гэж боддог.

Тухайн зохиолд гарч буй дүрийг ганц жүжигчин илэрхийлнэ гэдэг тайм хялбар зүйл биш. Алтан үеийн жүжигчид бүгд ганцаарчилсан уншлага хийдэг байсан. Энэ нь тэр жүжигчдийн ур чадвар өсөхөд ихээр нөлөөлсөн. Энэ чиглэлээр би Р.Уртнасан багшийн удирдлага дор Уран уншлага жүжигчний ур чадварт нөлөөлөх нь сэдвээр магистрын ажил хийж байгаа. Жүжигчин хүн байнга өөрийгөө формд барьж байх хэрэгтэй гэдэг үүднээс би уран уншлагын тэмцээнд cap бүр оролцдог.

-Амьдрал жүжиг хоёр ямар ялгаатай вэ?

-Амьдрал өөрөө жүжиг юм гэдэг үг байдаг. Жүжиг гэдэг амьдралыг уран дүрээр харуулж байгаагаараа ялгаатай. Хүн өөрийнхөө амьдрал дээр ерөөсөө жүжигчин байдаг. Хүн бүхэн дотоод сэтгэлээ нууж, гадна байдалдаа жүжиглэж байдаг шүү дээ. Тэгээд л амьдралыг жүжиг гэсэн байх.

Зууны мэдээ сонин 068 /2516/

О. Гэрэлмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button