Antitrust economics буюу өрсөлдөөнт зах зээлийн эдийн засаг

Тэгэхээр хэрэглэгчийн эрх ашгийг зөрчдөг эдгээр хууль бус үйлдлүүд юу вэ? Өөр хоорондоо нууцаар тохиролцож зах зээлийн ханшаас өндөр үнэ тогтоох (cartel) ингэснээр жижиг дунд үйлдвэрүүдийг зах зээлээс шахаж гаргах, бэлтгэн нийлүүлэгч эсвэл бараа бүтээгдэхүүнийг нь хэрэглэгчдэд хүргэдэг үйлчилгээний компаниудыг өөртөө нэгтгэх (backward and forward integration), тэдэнд тоо болон үнэ тулгах, газарзүйн байрлал заах, үнээ логикгүй түвшинд хүртэл буулган өрсөлдөгчдөө дампууруулахыг санаархах (dumping); хоёр компани нэгдэх (merger and acquisition), хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг өөр сонголтгүйгээр багцлан борлуулах (act of tying, bundling), нийтэд нээлттэй байх мэдээллийг өрсөлдөгчтэй хуваалцахгүй байх (information non-sharing) гэх мэт хэрэглэгчийг болон өрсөлдөгчдөө хохироох олон үйлдлүүд байж болно. Өрсөлдөөнт зах зээлийн салбар нь эдийн засгийн болон эрх зүйн ухааныг хамтад нь авч явдаг. Тиймээс дээрхи хоёр салбарын эрдэмтдийн дунд удаан хугацааны маргаан, тэмцэл өрнөсөөр ирсэн байдаг гэнэ.

Бусад оронд өрсөлдөөнийг хэрхэн зохицуулдаг вэ?

Майкрософт үйлдлийн систем үйлдвэрлэгч Майкрософт Корпораци БНСУ-д Windows үйлдлийн системийг борлуулахдаа түүнд Windows Messenger болон Windows Media Player програмуудын нэг хувилбарыг (yersion) дагалдуулж багцлан зах зээлд гаргажээ. БНСУ-н Шударга Өрсөлдөөний Комисс энэ багцалсан худалдаа нь тус хоёр программын бусад хувилбарыг сонгох эрхийг хэрэглэгчдэд олгоогүй, мөн программ үйлдвэрлэдэг Өмнөд Солонгосын адил төрлийн компаниудын бүтээгдэхүүнүүдтэй Windows системийн монополь байдлыг ашиглан шударга бусаар өрсөлдсөн хэмээн буруутгаж 33,6 сая ам.долларын торгууль ногдуулжээ. Майкрософт Дээрх хоёр программын бусад улсад борлуулагдаж байгаа хувилбаруудыг БНСУ-д борлуулах боломжгүй учраас энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш гээд шүүхэд давж заалдав. Гэвч Сөүлийн Дээд Шүүх хэргийг хянаж үзээд торгуулийг хэвээр үлдээж, түүнээс хойш Windows үйлдлийн системийг дээрх хоёр программ дагалдахгүй болгох (ингэснээр адил төрлийн программ үйлдвэрлэгч компаниудад ижил боломж олгох), мөн тус хоёр программын бусад

хувилбаруудтай вэб хуудасны холбоосыг (link) хийх (ингэснээр хэрэглэгч сонголт хийх боломжтой болох) гэсэн шаардлагыг хангаж байж борлуулахыг үүрэг болгожээ. Сонирхуулахад, өмнө нь Майкрософт 2005 онд, БНСУ-н Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Daum Communications Corp-тай шударга бус өрсөлдсөн шалтгаанаар 30 сая ам.доллараар торгуулж байжээ.

Америка Онлайн

2000 оны 1 дүгээр сард АНУ-ын Холбооны Худалдааны Комисс AOL (America Online) болон Time Warner компаниудын нэгдэх саналыг тодорхой нөхцөлтэйгээр баталжээ. Энэ нь хоёр компанийн тухайн үеийн хувьцааны ханшаар тооцоход 112 тэрбум ам.долларын (манай улсын төсвөөс 112 орчим дахин их) нэгдэл болж, дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. AOL бол 28 сая байнгын үйлчлүүлэгчтэй, дэлхийн хамгийн том интернэтийн үйлчилгээ үзүүлэгч (ISP), Netscape Nayigator браузер болон 135 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй AOL.com, Netscape.com зэрэг хэд хэдэн интернэт талбарыг (portal) эзэмшдэг компани. Харин Time Warner бол АНУ-ын кабелийн телевизийн зах зээл дээрх хоёр дахь том компани (20% орчмыг нийлүүлдэг), мөн 1,1 сая хэрэглэгчтэй АНУ-ын хоёрдогч том Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч RoadRunner

компанийн хувыдааны дийлэнхийг эзэмшигч, үүгээр зогсохгүй та бидний сайн мэдэх Хотын амьдрал ба хүсэл тачаал киногоороо алдартай НВО болон Cinemax, CNN, Turner Classic Moyies, the Cartoon Network, TBS, TNT зэрэг телевизийн сувгууд, Time, People, Sports Illustrated зэрэг хамгийн нэр хүндтэй отгүүл, Warner Bros, New Line Cinema зэрэг кино продакшнуудыг эзэмшдэг асар том компани юм. Гэвч Time Warner-ийн телевизийн суваг, сэтгүүл, киног AOL-ийн өргөн зурвасын интернэтээр сая сая хэрэглэгчдэд онлайн хэлбэрээр хүргэх гэсэн энэ нэгдэл нь багагүй саадтай учрав. Бараа бүтээгдэхүүнийг нь хэрэглэгчдэд хүргэдэг компанийг өөртөө нэгтгэсэн нь (yertical integration) Time Warner-ийг ашигладаг байсан бусад завсрын компаниудад хаалт болох, мөн AOL-ийн өргөн зурвасын кабелийг зөвхөн энэ баазад зориулж бусад ISP-нүүдэд хаалттай байлгах, хурдны хязгаар тавих (ингэснээр бусад ISP, түүгээр дамжих телевизүүд удаан гэж харагдуулах) гэсэн

өрсөлдөөнийг гажуудуулах хоёр томоохон сөрөг үр дагаварт хүргэж болно гэсэн үндэслэлээр маргаан дэгдлээ. Эцэст нь энэ үндэслэлүүдийг сайтар хэлэлцээд Time Warner-н мэдээлэлд хүрэхэд хэрэглэгчдэд AOL-ooc гадна ядаж нэг сонголт байх, АНУ-ын хоёрдогч том ISP-ний өргөн зурвасын кабелийн нээлт хүртэл AOL өөрийн зурвасыг сурталчлахгүй байх, ядаж хоёр ISP-д кабелиа ашиглуулах зэрэг есөн нөхцөлтэйгөөр уг нэгдлийг баталсан байдаг.

Баримт

Манай улс монополийн зохицуулалтаар 117 орноос 116-д, монополийн эсрэг бодлогоор 101-д жагсчээ. Судалгаанд оролцсон 104 компанийн 17% нь шударга өрсөлдөөний зохицуулалт сул, өрсөлдөөнийг дэмждэггүй, 33% нь зарим талаараа сул, харин 0% нь үр нөлөөтэй, өрсөлдөөнийг дэмждэг гэж хариулсан байна. (Дэлхийн дахины өрсөлдөх чадварын тайлан /2005-2006)

Бизнес таймс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button