Цайны зах зээл

Тус салбарын үйлдвэрлэлийн зардал өсч ашигт ажиллагааг хангахад ихээхэн хүндрэл гарч байгаа бөгөөд хэрвээ уг барааны илүүдэл гарахад үнийн уналт гарах магадлал өндөр гэж үзэж байна. Харин өндөр чанарын цайнд хэрэглэгчдийн эрэлт өсч, түүнийг бүрэн хангаж чадахгүй байдал ажиглагдаж байгаа гэнэ. 2006 оны 11-р сарын эцэс, 12-р сарын эхэнд цайны асуудлаар олон улсын зөвлөгөөн болж тус салбарын хөгжилтийг авч үзэж энэ бүтээгдэхүүний эрэлтийг дэмжих, цайны хэрэглээний ашигтай талыг сурталчлах явдал чухал байгааг тэмдэглэжээ.

Тухайлбал, өндөр чанарын цайны сурталчилгаатай холбоотойгоор Хятад, Энэтхэг, Их Британид цайны хэрэглээ ихээхэн өсчээ. Дэлхийн цайны худалдаа 2006 онд эрс өссөн. Цэвэр экспорт 1.53 сая тоннд хүрч, Орос, Пакистан, Ливи, Судан зэрэг орнуудын худалдан авалт нэмэгджээ.

2006 оны байдлаар Хятадын цайны үйлдвэрлэл анх удаа Энэтхэгийн үйлдвэрлэлийг хөөж гүйцон байна. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээгээр жилд 3.5 сая тонн цай үйлдвэрлэдэг. Энэтхэгийн хар цайны хэрэглэгчид ихээхэн нэмэгдэж байгаа гэнэ. Нийт үйлдвэрлэлийн 99 хувь, дотоодын хэрэглээний 80 орчим хувийг хар цай эзэлдэг байна. 90-ээд оны сүүлээс цайны үнэ буурч нийлүүлэлтэд ихээхэн хүндрэл гарч байгаа нь ажиллах хүчний өртөг нэмэгдэж, үйлдвэрлэлийн зардал өсч, экспортын зах зээлд уг бүтээгдэхүүний уналт гарч байгаатай холбоотой гэнэ. Үүнтэй холбоотойгоор Энэтхэг улс цайны тариалалтын талбайг шинэчилж байгаа аж. Хятадын ногоон цайны үйлдвэрлэл 2001 оноос хойш жил бүр таван хувиар нэмэгдэж, харин бусад сортын цайны үйлдвэрлэл жилд 13 хувь өсч байгаа аж. 2005 онд Хятад улс 286.6 мянган тонн цай экспортложээ. Энэ нь дэлхийн цайны хэрэглээний 20 хувийг хангаж байна. 2005 оны байдлаар Энэтхэгийн нэг хүнд ногдож байгаа цайны хэрэглээ 0.69 кг, Хятад 0.51 байхад Их Британи 2.12 кг, Орос 1.26 кг байна. Цайны үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд Вьетнам, Шри-Ланк, Руанда, Танзан, Малави, Бурундийд ихээхэн өсчээ. НҮБ-ийн тооцоогоор 2006 онд цайны үнэ 1.2 хувь буурч 1.64 дол.кг болжээ. 2007 онд цайны үнэ нэмэгдэж 1.92 долл.кг болох прогнозтой байна.

Бизнес таймс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button