Дэлхийн чулуун нүүрсний зах зээлийн хэтийн төлөв

Handelsblatt сонинд тэмдэглэснээр чулуун нүүрсний нийлүүлэлтэд тасалдал байнга гарч богино хугацаанд үнэ нь нэмэгдэж байгаа нь тухайн аж ахуйн үйл ажиллагаанд хүндрэл учруулах явдал их байгаа аж. Нөгөө талаар нефть, байгалийн хий, шингэн түлш ашиглах хувилбар байгаа нь өрсөлдөх чадвараа хадгалах боломжтой гэж үздэг байна. Харин шингэн түлшний олон улсын худалдааны өсөлт удааширч байгаа гэнэ. Энэ оны байдлаар дэлхийн зах зээлд чулуун нүүрсний үнэ зарим талаар буурч байна. Шинжээчдийн үзэж байгаагаар өнгөрсөн арван жилд коксжуулсан чулуун нүүрсний үнийн түвшин харьцангуйгаар өндөр байсан гэж үзэж байна. 2005 оны байдлаар коксжуулсан хатуу чулуун нүүрсний фоб үнэ 55-60 долл.тн байсан бол 2006 онд 125 доллар, харин 2007 онд 99-100 доллар болж үнийн сулралт гарах прогноз гарч байгаа гэнэ. Атлантын бүс нутгийн эрчим хүчний компаниудын зүгээс чулуун нүүрсний импортыг тогтворжуулах үндон хүчин нь Азийн хөгжиж буй орнуудын зах зээлийг дэмжих явдал гэнэ. Олон улсын эрчим хүчний агентлаг (МЭА)-ийн прогнозоор 2030 он гэхэд чулуун нүүрсний хэрэглээ ихээхэн нэмэгдэнэ гэж үзэж байна. Энэ нь чулуун нүүрс олон хувилбарт бүтээгдэхүүн гаргах эх үүсвэрийн түүхий эд болж байгаатай холбон тайлбарлаж байна. 2005 онд нүүрсний дундаж үнэ 106 долл.тн байсан бол 2030 онд 60 долл.тн-ын түвшинд байх гэнэ. Олон улсын эрчим хүчний прогнозоор 2004-2015 онд чулуун нүүрсний хэрэглээний өсөлт 2.6 хувь, 2030 онд 1.8 хувийн түвшинд байх юм. Харин цаг агаарын өөрчлөлттэй холбогдон эрэлт 0.9-2.0 хувь хүртэл нэмэгдэх хасагдах өөрчлөлт гарч болох аж.

Дэлхийн шилдэг таван орны чулуун нүүрсний нөөцийн байдал

Улс сая.тн1

АНУ 218818

Оросын Холбооны улс 97470

БНХАУ 95902

Энэтхэг 91631

Австрали 66800

Тэмдэглэл Хүрэн чулуун нүүрс орсон

Эх материал BGR- ийн судалгаагаар

Бизнес таймс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button