Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн хэтийн төлөв

Сэргээгдэх эрчим хүчинд салхи, нар, геотермаль, далайн эрчим хүч, биомассыг оролцуулж байгаа аж. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс эрчим хүч гаргах үед түүний үнэ бүрдүүлэлтийн асуудалд яамнаас шинэчилсэн дүрэм мөрдөх юм. 2005 оны эцсээс оргээгдэх эрчим хүчний төслийг засгийн газрын зөвшөөрлөөр зээлийн хүү, татварын хөнгөлөлттэйгээр гурван чиглэлээр хөгжүүлэх шийдвэр гарсан байна. Цахилгаан станцуудын түүхий нүүрс шатааж эрчим хүч гаргасан тариф, сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф ихээхэн ялгаатай байдлаар тогтоогджээ. Тухайлбал дээд байгууллагаас батлагдсан (Твт-ц) тарифыг 31.25 долларын хэмжээнд хөнгөлөлт байхаар төсөлд заагджээ. Энэ хөнгөлөлтийг гурван үндсэн хүчин зүйл хангагдсан тохиолдолд хийх аж. Тухайлбал, эрчим хүчний аюулгүй найдвартай байдлыг хангасан, нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн, хүрээлэн байгаа орчныг хамгаалж чадсан байх юм. Хятад улс хүрээлэн байгаа орчныг хамгаалах, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүднээс улсын хяналтыг өндөржүүлж байна. Дэлхийн банкны мэдээгээр дэлхийн бохирдолт ихтэй арван хотын зургаа нь Хятадад байдаг гэнэ. Тус улс хүрээлэн байгаа орчны бохирдолтоос жил бүр 54 тэрбум долларын алдагдал хүлээдэг байна. Үүнд хүмүүсийн эрүүл мэндэд учирч буй хохирол тооцогдоогүй. Орон сууцны дулаалгад байгалийн хий ашиглаж байгаа байдлаар дэлхийд хоёрдугаарт ордог. Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын мэдээгээр агаарын бохирдолтоос үндэслэн тус улсад жил бүр дөрвөн сая хүн нас барж байна гэсэн мэдээлэлч байдаг аж. Одоо хөдөө орон нутгийн эрчим хүчний хангамжтай холбогдуулж хуулийн шинэ заалтыг амьдралд хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулж хөдөөг цахилгаанжуулах, жижиг хот сууринг цахилгаанжуулах хоёр том программ хэрэгжүүлэх ажил эхэлжээ. Тус улсад 2003 оноос эхлэн эрчим хүчний эрэлт маш түргэн өссөн, энэ өсөлт 2008 он хүртэл үргэжилнэ гэж тооцож байна.

Бизнес таймс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button