Нефтийн үнийн хөдөлгөөний хэтийн төлөв

Өнгөрсөн оны намраас эхлэн долларын үнэгүйдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан Саудын Аравын томоохон нэгдлүүд нефтийн үнийн тогтворжуулалтыг хамгаалах асуудлыг хэлэлцэж, үнийн бодлогын дээд хязгаарыг 50-60 доллар/баррельд байлгахаар тохиролцжээ. ОПЕК нефть олборлолтыг бууруулах шийдвэр гаргаж байгаа боловч үйлдвэр хөгжсөн орнуудад нөөцийн хэмжээ ихээхэн байгаа, нөгөө талаар дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст цаг уур зөөлөрч дулаан өвөл болж байгаатай холбож үзвэл энэ хавар нефтийн үнэ огцом буурч чадахгүй гэж тооцож байна. Өнөөдрийн байдлаар ОПЕК дал, наяад оны үе шиг зах зээлийг хянах боломж муутай, гэхдээ зохих ёсоор нөлөөлж чадна. Энэ нь үнийн огцом уналтад хүргэж чадахгүй гэж Германы судлаачид үзэж байна. Дэлхийн нефтийн зах зээлд 90-ээд оны нефтийн худалдан авагчид өөрчлөгдөж, сүүлийн жилүүдэд худалдагчийн зах зээлийн байдалд ихээхэн өөрчлөлт гарах хандлага ажиглагдаж байна. Үүний үндсэн шалтгаан нь Хятад улсын болон шилжилтийн эдийн засагтай бусад орнуудад нефтийн хэрэглээ ихээхэн нэмэгджээ. Өнгөрсөн арван жилийн эцэс гэхэд нефть олборлогчдод хөрөнгө оруулагчдын урсгал чиглэгдсэн нь салбарын хөгжлийг дэмжиж, шинэ тоног төхөөрөмжөөр хангах талаар ихээхэн ахиц гарчээ. Сүүлийн найман жилийн ажиглалтаас үзэхэд нефтийн үнэ нэмэгдэх хандлагатайгаар өөрчлөгдсөн байна. 15 доллараас 70 доллар/баррель хүртэль хүртэл цаг үеийн чанартай нэмэгдэж иржээ. Олон улсын нефтийн монополууд, ОПЕК-ийн гишүүн орнуудад нефть-байгалийн хийн иж бүрдэл цогцолборт хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлсэн нь онцлог үйл явдал болсон аж. Өнөөдрийн байдлаар нефтийн улсын компаниуд дэлхийн нефтийн нөөцийн 80 орчим хувийг өөрсдийн хяналтандаа аваад байна. Ихэнх шинжээчдийн дүгнэлтээс авч үзвэл 2010 оноос эхлэн одоогийн хөрөнгө оруулалтын үр дүн мэдрэгдэж эхлэх бөгөөд энэ үед худалдагчийн зах зээлд ихээхэн өөрчлөлт орох болно гэж үзэж байна. Гэхдээ энэ прогнозод Ойрхи, Дундат Дорнотод гарч болох улс төрийн эрсдлийг тооцоогүй болохыг тэмдэглэжээ. Дэлхийн нефтийн зах зээлийн хэтийн төлөвийг авч үзвэл дунд хугацааны үед нефтийн үнэ ихээхэн тогтвор муутай, хэлбэлзэл ихтэй байна гэж үзжээ.

Бизнес таймс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button