Нар хиртэлт юуг зөгнөв

Гэхдээ нар хиртэх үед соронзон орны хүчтэй дэлбэрэлт, хэт ягаан туяанаас үүдэн хүмүүс өвдөх, гэмтэх, муу үйл хийх нь ихсэх хандлагатай байдаг ба ийм давтамжтай өдөр түргэн тусламжийн дуудлага хоёроос гурав дахин нэмэгддэгийг хүлээн зөвшөөрч байлаа. Ямар ч байсан нар хиртэх үед хүний бие хэл сэтгэлд сөргөөр нөлөөлж муу энергийг идэвхжүүлдэг тул үүнээс хамгаалахын тулд Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдэд Ганжуур хурж дараа нь маань хөгжөөх ёслолыг үйлдсэн аж. Энэ дашрамд сонирхуулахад монголчууд эрт дээр үеэс нар хиртэх байгалийн ховор үзэгдлийн үед хоол идэхийг цээрлэдэг байжээ. Үүнийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал нар хиртэх агшинд хэт ягаан туяа бүх зүйлд үйлчилсэн байдаг болохоор хоол идвэл янз бүрийн хорт хавдар үүсэх аюултай гэж үздэг байна. Ямар ч байсан сав шим ертөнцөд үзүүлэх нөлөөлөл нь сайнаасаа илүү муу байдаг энэхүү нар хиртэлт юуг зөгнөсөн талаар дэлхийн янз бүрийн шашны зурхайчид зүсэн бүрийн таамаглал дэвшүүлсэн байна. Лалын шашны төлөгчид энэ онд Америк Иран руу довтолж их цус асгарсан дайн эхлэхийг зөгнөлөө гэсэн бол Христийн шашны вивангард үзүүлэгчид энэ удаагийн хиртэлт байгалийн асар том гамшиг ирэх зун тохиохыг санууллаа гэж муу амласан аж. Японы Зэн буддизм болон Түвдийн шашны мэргэч нар хүртэл 3-р сарын 19-ны хиртэлт цөмийн зэвсэг дэлбэрэх юм уу түүнтэй эн зэрэгцэх их осол сүйрэл гарахыг зөгнөлөө гэж таамагласан байх юм. Харин эцэст нь нэг сайн мэдээ дуулгахад Монголын улааны шашны зурхайч лам нар ихэвчлэн энэ удаагийн нар хиртэлт нь Монголд шашин бурханыг түгээн дэлгэрүүлэх гайхамшигт хувилгаан хүүхэд мэндэлсэнийг билэгдлээ гэж айлдсан байна. Ерөөлөөр болог.

Ноцтой мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button