Харанга-ын Лхагвасүрэн Ганц-д орсоныг ард түмэн дэмжиж байна

Тэртэй тэргүй улс нь жижигхэн дээр нь хүн ам нь ядуу тарчиг амьдралтай болохоор хөөрхий тэдний зах зээл маш өчүүхэн, үүнийг дагаад ашиг орлого нь маш бага байдаг ч тэд хирдээ л үнэтэй машин хөлөглөж, гайгүй брэндийн гар утас, гутал хувцас өмсөх гээд зүтгэчихнэ. Уг нь тэднийг микронд чихэлдээд, Монголд үйлдвэрлэж гадагш нь гаргадаг мянга таван зуугийн өмд цамц өмсөөд явахад хэн ч гайхаж жигшихгүй шүү дээ. Тэртэй тэргүй бүгдээрээ тийм байгаа юм чинь. Гэхдээ энэ мэтээр янших нь нэг бодлын илүүц гэж хэлж бас болно. Учир нь манай ихэнх одод од хүнд заавал байх ёстой чанар болох хөдөлмөрч, бүтээлч чанарыг эрэмлэж чаддаггүйгээс нэг их удаан од хүний амьдралаар амьдарч чаддаггүй юм. Тэгээд од байж чадахаа болингуутаа тэрэндээ ихэд бухимдан сэтгэлээр унаж архинд ороод мод болоод хувхайрчихдаг билээ. Гэтэл сүүлийн үед дан ганц архинд орж дамартаад зогсохгүй хар тамхинд ордог болжээ. Үүний тод жишээ нь Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн болоод байгаа бөгөөд мань эр эдүгээ хар тамхины хэрэгт орооцолдож Ганцхудаг-т дээлээ нөмрөөд сууж байна. Хамгийн сонирхолтой нь монголчууд урлаг соёлынхноо хайрлаж хүндэлж, аливаа нэг асуудалд орооцолдоход нь хаацайлж хамгаалсаар ирсэн ард түмэн хирнээ Харанга-ын Лхагвасүрэнг хар тамхины хэргээр Ганц худаг-т хоригдсон тухай сонсуутаа Больж гэцгээж байх юм. Энэ талаар зуун хүний дунд социологийн судалгаа явуулсан гэж худлаа хэлээд яахав. Гэхдээ л зуу байтугай хүн түүнийг үзэн ядсан маягтай занаж байх юм. Яагаад ингэж байна вэ гээд сонирхтол Харанга-ын Лхагвасүрэн нь хувь хүний хувьд ихээхэн аархуу, дээрэлхүү биеэ тоосон нэгэн бөгөөд олон сайхан хүүхнээр бөмбөг өшиглөх мэт тоглосон хүн аж. Мөн дөч гарч намба суух насандаа өөрийнхөө хүү шиг өсвөр үеийнхэнд хар тамхи сурталчилж буруу үлгэр үзүүлж байгаад бүр их дургүйцэж байгаа юмсанж. Тийм ч учраас ард түмний дунд түүний нэр хүнд нэг иймэрхүү л хэмжээнд байдаг бололтой. Дашрамд хэлэхэд Харанга хамтлагийг эдүгээ цагт хэн ч тоохоо байжээ. Өдгөө тус хамтлагийнхан аль 1990-ээд оны үед Аялгуу, Учралын хорвоо мэтийн дуунуудаараа од болж байсан Энхманлайгаа л хааяа нэг нохойд барьдаг мод маягаар телевизийн шоу энэ тэрд оролцуулдаг болж. Тус хамтлагийн ахлагч Чулуунбат бол хамтлаг гэхээсээ илүү хувиараа уран бүтээл хийж гүйгээд Харанга гэдэг нэрнээс хагацаж байгаа хүн. Магадгүй энэ мэт байдлаас болж хамтлагийн нь амь болсон дуучин Лхагвасүрэн хүүхэн шуухан эргүүлж, хийх ажилгүй гиюүрч байгаад хар тамхичин болчихсон ч байж мэднэ. Юутай ч түүнийг орон шоронд орох болтол уруудаж доройтоход хамтлагийн нь болоод хувь хүний таагүй байдал нөлөөлсөн нь илт байна. Түүний тухай манай нэг нэртэй зурхайч Лхагвасүрэн гэдэг энэ залуу цаашид хэрхэвч өөдлөхгүй. Би түүнийг хазайсан дээр нь түлхэх гэж байгаа юм биш. Саяхан найз нөхөд нь ч юмуу, ах дүү, хамаатан садан нь ч юмуу гурван хүн над дээр ирж түүний тухай мэргэлүүлсэн. Есөн зоос татаж үзтэл таван хөлтэй цагаан азарга хүний хар саванд буусан. Энэ бол маш ховор бөгөөд муу ёрын буулт гэсэн юм.

Ноцтой мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button