Б.Спирс архичдын дундаас шинэ найз залуугаа олж авчээ

Тэр хоёр нэрээ хэлдэггүй архичдын нийгэмлэгийн цугларалт дээр танилцжээ. Мэдээлэлд ойрхон нэгэн эх сурвалж National Enquirer сэтгүүлд Бритни Спирс Жейсоныг биширсэн. Энэ залуу түүний амьдралын энэ хүнд цаг үед өмөг түшиг, багана нь болж өгөв. Түүнийг өөрт нь энэ эмчилгээг давж гарахад нь тусалж чадна гэдэгт Бритни итгэлтэй байна. Учир нь тэрбээр өөрөө архичин тул адил даваа давсан билээ гэж ярьсан аж. 25 настай Бритни өөрийн шинэ найз залуутай амьдрах бодолтой байгаа талаар яриа сонсогдох болов. Дуучин бүсгүй өдөр болгон Жейсон руу утасдан, түүнд цахим захидлууд илгээдэг болжээ. Хоёул нэг нэгэндээ өхөөрдсөн нэр хүртэл бодож олсон байна. Бритни түүнийг нууц андерграундын залуу , J-Sun гэж нэрийднэ. Тэгвэл цаадах нь түүнийг амттайхан, муужгай, миледи гэх зэргээр дууддаг байна.

Маш нууц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button