Анжелина Жоли дөрөв дэх хүүхдээ үрчилж авлаа

Хүү өдгөө 3.5 настай аж. Ханой хот дахь Америкийн ЭСЯ бүх бичиг баримтыг бүрдүүлж дууссаны дараа хүүхэд үрчилж авах ажиллагаа дуусгавар болно. Жоли болоод Вьетнамын албан ёсны төлөөлөгчид хүүхэд үрчилж авах баримт бичигт Хошимин хотод гарын үсэг зурсан байна. Бүх юм сайхан болж өнгөрсөн. Өнөөдөр гайхамшигтай үйл явдал болов. Одоо тэрээр Ханой руу явж, ЭСЯ-наас бичиг баримтаа авах л үлдсэн гэж хүүгийн хүмүүжиж байсан асрамжийн газрын захирал мэдэгджээ. Хойт эхийн статус өндөр байсан тул хүүхэд үрчилж авах үйл явц нэлээн шахуу явагдсан аж. Хүүхдийн төрсөн ээж нь дөнгөж төрүүлээд түүнээсээ татгалзсан тул хүү энэ асрамжийн газарт 2003 оноос хойш амьдарсан байна. Жоли хүүг хөтлөн хуулийн байгууллагад очин бүх бичиг баримтанд гарын үсгээ зураад хагас цагийн дараа машиндаа суун явж оджээ. Тэр их үзэсгэлэнтэй байсан. Бүх бичиг баримтанд гарын үсгээ зурчихаад өөрийн зургийг авахыг зөвшөөрсөн хэмээн тэндхийн нэгэн түшмэл өгүүлэв. Сануулахад, жүжигчин эмэгтэй өмнө нь хоёр хүүхэд үрчилж авсан бөгөөд Холливудын жүжигчин Брэд Питтээс нэг охин төрүүлсэн билээ. Жоли Вьетнамд Япон улсаас хувийн захиалгат нислэгээр очсон байна. Түүний таван настай хүү Мэддокс, хоёр настай охин Захара, есөн сартай охин Шилох Нувель нар нь түүнтэй хамт зорчиж явав. 31 настай жүжигчин бүсгүй хүүг үрчилж авах хүсэлтэй байгаагаа энэ оны гуравдугаар сарын эхээр илэрхийлжээ. Питт энэ үйл явцад оролцсонгүй. Учир нь Вьетнамын хуулиар бол гэрлээгүй хос хүүхэд үрчилж авах эрхгүй байдаг юм. Жоли, Питт нар Хошимин хотод өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зочилсон бөгөөд асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзсан билээ. Хос хоёр одоохондоо харьцаагаа албан ёсных болгох бодолгүй байгаагаа илэрхийлэв. Гэсэн хэдий ч хүүхдүүдээ тэд хамтдаа өсгөж, хүмүүжүүлж байна. Тэдний төрсөн охин Шилох Нувель нь өнгөрсөн жилийн тавдугаар сард мэндэлсэн аж. Жоли Мэддокс хүүгээ Кампучиас, Захара охиноо Эфиопоос үрчилж авчээ. Тэр үед Питт тэр хоёр дотно харьцаагүй байв. Хожим нь Питт тэдгээр хүүхдүүдийн өргөмөл аав нь болсон юм.

Маш нууц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button